3асгийн газрын өчигдрийн хуралдаанаар "Түүхий нүүрс олборлодог аж ахуйн
нэгж, байгууллагыг агаарын бохирдлын төлбөрөөс чөлөөлөх, хөнгөлөх
журам”-ыг баталлаа.

3асгийн газрын өчигдрийн хуралдаанаар "Түүхий нүүрс олборлодог аж ахуйн нэгж, байгууллагыг агаарын бохирдлын төлбөрөөс чөлөөлөх, хөнгөлөх журам”-ыг баталлаа. Дулааны цахилгаан станцын тасралтгүй, найдвартай ажиллагааг хангахад зориулж олборлосон нүүрснийхээ 70-аас доошгүй хувийг нийлүүлж, эрчим хүчний системийн нүүрсний нийт хэрэглээний 20-иос доошгүй хувийг дангаараа хангадаг аж ахуйн нэгж, байгууллагыг төлбөрөөс чөлөөлөх, түүнчлэн дулаан хангамжийн эх үүсвэрт нийлүүлсэн нүүрсний хэмжээгээр нь түүхий нүүрс олборлодог аж ахуйн нэгж, байгууллагыг агаарын бохирдлын төлбөрөөс хөнгөлөх тухай журамд заажээ.