Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан мэдээллээр, 2025 оны есдүгээр сарын 19-ний байдлаар улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13485 болжээ.
Нийт нөхцөл байдлын хувьд эдгэрсэн 13467, гэрээр эмчлүүлж буй 4, эмнэлэгт 3 , нас барсан 11 болжээ. Харин хавьтал болсон нийт 96794 хүн байгаа аж. Насны бүлгээр өвчлөл хамгийн өндөр байгаа нь 10-14 насны хүүхдүүд бөгөөд тэдний өвчлөл 5051 хүрсэн байна. Мөн 0-4 насны 3098, 5-9 насны 1736 хүүхэд улаанбурханаар өвджээ.
Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Тус өвчнөөс урьдчилан сэргийлэх хамгийн үр дүнтэй арга бол хоёр тунт вакцин тул иргэдийг дархлаажуулалтад хамрагдахыг албаныхан уриалж байна.