"Эрдэнэс Таван толгой" компаний хувьцаанаас иргэн бүрт 1072 ширхэг
хувьцаа олгохоор яригдаж байгаа билээ. Гэсэн ч өнөөг хүртэл нэг ширхэг
хувьцаа нь чухам хэдэн төгрөгөөр үнэлэгдэх нь тодорхойгүй байсан юм.

"Эрдэнэс Таван толгой" компаний хувьцаанаас иргэн бүрт 1072 ширхэг хувьцаа олгохоор яригдаж байгаа билээ. Гэсэн ч өнөөг хүртэл нэг ширхэг хувьцаа нь чухам хэдэн төгрөгөөр үнэлэгдэх нь тодорхойгүй байсан юм. Тэгвэл Төрийн өмчийн хорооноос энэ компаний нэг ширхэг хувьцааны үнэлэмж 900 гаруй төгрөг байхаар болж байгаа гэж мэдээлжээ. Хэрэв энэ нь батлагдах юм бол иргэдийн 1072 хувьцаа нь 964,800 төгрөг болж байгаа юм. Гэхдээ дэлхийн зах зээл дээр гарсны дараа энэ тоо өөрчлөгдөх бөгөөд цаашид ямар үнээр арилжаалагдахыг одоогоор тодорхойлох боломжгүй байна.