
Уг үйл ажиллагаанд ОХУ, Тува улсын муж хошуудын төлөөлөл, аялал жуулчлалын компаниуд, Монгол улсаас Завхан, Увс, Ховд, Хөвсгөл аймгийн төлөөлөл оролцсон юм.
Үзэсгэлэнд оролцогч холбогдох газрын туршлага, мэргэжилтэн, компаниуд харилцан туршлага солилцжээ. Энэ үеэр ОХУ, Тува улсын засгийн газар хөрш зэргэлдээх улсуудын хооронд хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх талаар нэгдсэн чуулга, уулзалт гэрээ хэлэлцээрийг хийсэн байна.