УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Энхцэцэгийн асуултад Сангийн сайд Б.Жавхлан хариулт өглөө.
Тэрбээр "Б.Чойжилсүрэн сайд төсвийг нь хасаж өгсөн юм шиг байна. Бүх сайд нарын төсөв нь хасагдсан. Ганцхан Б.Чойжилсүрэн сайдынх биш. Энэ хязгаар дотроо л багтаж амьдарна шүү дээ. Бүгд л хасагдсан байгаа. Харин үүнийг яаж зөв зарцуулах вэ гэдгийг салбарын сайдын ухаан, сэтгэл хоёр л шийднэ" гэв.