Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.02
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Р.Даваадорж: Дунд хугацаанд тогтвортой өсөлтийг хадгалах зорилгоор мөнгөний бодлогын хүүг зөөлрүүлэх боломжгүй гэж Мөнгөний бодлогын хорооны гишүүд үзсэн

2025-9-19
0
ЖИРГЭХ

Мөнгөний бодлогын хороо мягмар гарагт буюу 9 дүгээр сарын 16-нд шийдвэрээ танилцуулж, бодлогын хүүг 12 хувьд хэвээр хадгалахаар болсон. Мөнгөний бодлого хатуу төлөвтөө эргэн үлдэхэд эдийн засгийн гадаад дотоод орчин хэрхэн нөлөөлсөн талаар тус хорооны хараат бус гишүүн эдийн засагч Р.Даваадоржтой ярилцлаа.


-Мөнгөний бодлогын хороо III улирлын ээлжит хуралдаанаараа бодлогын хүүг хэвээр хадгаллаа шүү дээ. Шийдвэр гаргалт дээр гишүүд ямар байр суурьтай хандсан бэ?

-Мөнгөний бодлогын хорооны III улирлын ээлжит хуралдаан энэ сарын 15, 16 өдрүүдэд болсон. Тус хуралдаанаас бодлогын хүүг 12 хувьд үргэлжлүүлэн хадгалах шийдвэрийг Мөнгөний бодлогын хорооны гишүүд гаргалаа. Эдийн засгийн өнөөгийн байдал, ойрын төлөв, Монголбанкны төгрөг болон валютын зах дахь оролцоо, Банкны системийн нэгтгэл, Мөнгө зээлийн голлох үзүүлэлт зэрэг дөрвөн сэдвээр Монголбанкны бэлтгэсэн танилцуулга сонсож, санал бодлоо солилцсоны дараа шийдвэр гарч, Монголбанкны Ерөнхийлөгч нийтэд танилцуулсан. Шийдвэр гаргахын тулд гадаад, дотоод нөхцөл байдал, манай улсын эдийн засагт учирч болох бүх эрсдэл, төсөв сангийн бодлого зэрэг олон талаас нь ярилцаж эцсийн шийдвэрийг гаргасан.

-Энэ шийдвэр өмнөх шийдвэрүүдийн үр дүнтэй хэрхэн уялдсан бэ?

-Өмнө гаргасан шийдвэрүүд манай улсын инфляц, бодит эдийн засаг,  төлбөрийн тэнцэл, мөнгө, зээлийн голлох үзүүлэлтүүдэд зохих хэмжээний үр дүнгээ өгсөн гэдгийг танилцуулсан тоо, судалгаа харуулсан.  Монголбанк заавал байлгах нөөцийн хувь хэмжээг төгрөг болон гадаад валютын хувьд тус бүр 2 нэгж хувиар нэмэгдүүлснээр зах зээл дэх төгрөгийн илүүдэл нөөцийг бууруулсан байна.  Мөн Төв Банкны Үнэт Цаасны үлдэгдэл буурч байгаа үзүүлэлт харагдлаа. Валютын орох урсгал буурснаар төгрөгийн ам.доллартой харьцах ханш сулрах дарамт нэмэгдэж 2025 он гарснаас хойш 5.1 хувиар сулраад байгаа хэдий ч он гартал ханш тогтворжих хандлага байгаа юм байна. Нүүрсний экспортын орлого оны эхний 7 сард өмнөх жилийн мөн үеэс 2.2 орчим тэрбум ам.доллароор багасжээ. Үнэ дунджаар 63.9 ам.доллар/тн буюу 40 хувиар буурчээ. Мөн биет хэмжээ 44.4 сая тонн буюу өмнөх жилээс 3.1 сая тонноор бага байгаа нь манай валютын орох урсгалыг 2.5 тэрбум ам.доллароор бууруулсан статистик үзүүлэлт байна. Гэсэн хэдий ч ханшаа айхтар алдаж, инфляцаа хөөрөгдсөнгүй. Хамгийн гол нь нэг талаас Мөнгөний бодлогын хорооны хараат бус гишүүд маань бүгдээрээ судлаачид, нөгөө талаас Монголбанкны мөнгөний бодлого, энэ чиглэлд олон жил ажиллаж мэргэшсэн мэргэжилтнүүдийн хамтын ажиллагаа үр дүнтэй байсан гэж тэмдэглэхийг хүсэж байна. Аливаа асуудалд улс төрийн өнцгөөс бус, харин мэргэжлийн үүднээс хандаж буй ажил хэрэгч хандлага нь гарч буй шийдвэр үр дүнтэй байх гол хөшүүрэг юм байна гэж анзаарлаа.

-Эдийн засгийн гадаад дотоод орчны нөлөө мөнгөний бодлогыг зөөлрүүлэх нөхцөл өгсөнгүй. Энэ нь эрсдэл хэвээр үргэлжилж байгааг нэгэнт сануулж байгаа учраас макро бодлого талдаа ямар зохицуулалт манай улсад шаардлагатай гэж үзэж байна вэ?

-Тус хорооны өмнө гаргасан Мөнгө, санхүүгийн бодлогыг чангаруулсан шийдвэрүүд инфляцыг аажимдаа боловч буулгах, ханш тогтвортой болгох зэрэг эерэг сигнал өгч байгаа. Шинэчилсэн төсөөллөөр улсын инфляц 2025 оны эцэст зорилтын дээд интервалын орчимд хүрч буурах хүлээлттэй байна. Богино хугацаанд боловч гадаад үнийн дарамт багассан тул валютын ханш тогтворжих хандлагатай байна. Гэхдээ энэ бүхэн шууд мөнгөний бодлогоо зөөлрүүлэх хэмжээнд арай ирээгүй байна.

Би төсөв мөнгөний бодлогын уялдаа сул байгааг шүүмжилж ирсэн. Энэ байр суурин дээрээ байгаа. Манай эдийн засаг түүхий эдээс хараат. Бүр тодруулбал, зэс, нүүрс гэсэн хоёр бүтээгдэхүүний дэлхийн зах зээлийн ханшийн хэлбэлзлээс хараат эдийн засагтай. Олон жил эдийн засгаа солонгоруулна гэж ярьдаг ч дорвитой алхам хийсэн Засгийн газар өнөөг хүртэл гарч ирсэнгүй. Ийм үндсэн хоёр шалтгаан дээр нэмээд гадаад орчны тодорхой бус байдал инфляц өдөөж магадгүй байгаа тул бодлогын тууштай байдлыг хангах, зээл санхүүжилтийн нөхцөлийг хэт хатууруулахгүй байж, дунд хугацаанд тогтвортой өсөлтийг хадгалах зорилгоор мөнгөний бодлогын хүүг зөөлрүүлэх боломжгүй гэж Мөнгөний бодлогын хорооны гишүүд үзсэн.  Миний хувьд бодлогын хүүг нэг пунктаар бууруулах санал гаргасан хэдий ч дэмжигдсэнгүй.

-Тэгвэл таны зүгээс мөнгөний бодлого талаас анхаарах асуудалд ямар байр суурь илэрхийлэхийг хүсэж байна вэ?

-Гурван гол асуудалд анхаарах ёстой. Тодруулбал, Нэгд, Үндэсний мөнгөн тэмдэгтийн тогтвортой байдал: Мөнгөний бодлогоор инфляцыг хяналтдаа байлгаж, валютын ханшийн тогтвортой байдлыг хангах асуудал чухал. Хоёрт, Банкны салбарт итгэх итгэл бүрэн дүүрэн байх ёстой: Банкны системийн найдвартай байдал, хадгаламжийн аюулгүй байдал, зээлийн хүртээмж, зээлийн хүүгийн түвшнийг бууруулах гэсэн томоохон асуудал  бий. Эцэст нь, Улсын өрийн тогтвортой байдал: Төсвийн бодлогоор өрийн түвшнийг тогтвортой удирдах боломжтой хэмжээнд барих нь улс орны эдийн засагт ялангуяа үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгийн ханш тогтвортой байх үндэс юм. Өнөөдөр Монгол Улс жилдээ гадаад зээлийн үндсэн төлбөр, түүний хүүгийн төлбөрт бараг тэрбум ам.доллар зарцуулж байна. Цаашид энэ дүн өснө.

-Одоо хэрэгжиж байгаа мөнгөний хатуу бодлого энэ хэвээрээ үргэлжлэх эсэх нь нэг талаасаа төсвийн бодлогоос хамаарна. Ирэх оны төсөв, мөнгөний бодлогын зорилтоос харвал ямар төсөөлөлтэй байна вэ?

-Хэдийгээр цахилгааны үнэ өссөн, автобусны үнэ 1000 төгрөг болсон гээд олон шалтаг тоочиж болох боловч өнгөрсөн жилийн төсвийн хэт тэлэлт мөнгөний бодлогыг хатуу байлгах гол шалтгаан боллоо гэж би дүгнэсэн. 2026 оны төсөв өргөн баригдаад УИХ дээр хэлэлцэж эхэллээ. Хэт тэлсэн төсвийг шууд нэг удаагийн өргөн барьсан төсвөөр засах ямар ч боломжгүй гэдэг нь харагдаж байна. 2022 онд 18 их наяд төгрөг байсан төсвөө ердөө дөрөвхөн жилийн хугацаанд буюу ирэх онд 32.9 их наяд төгрөгт хүргэх нь. Дэлхийн нийтэд манай улс шиг төсөв нь ингэж нугарч данхайсан улс байхгүй. Иймд төсвийн зарлагыг жилээс жилд огцом тэлдэг байдлыг таслан зогсоох, ялангуяа уул уурхайн бүтээгдэхүүний дэлхийн зах зээл дээрх үнийн өсөлтөд дулдуйдсан урсгал зардлын тэлэлтийг 2 хувиас хэтрүүлэхгүй барих, нийгэм эдийн засагт ач холбогдол бүхий хөрөнгө оруулалт хийх, хувийн хэвшлээ татварын бодлогоор дэмжих, татварын хэт ачааллыг бууруулах, нийгмийн халамжийг зорилтот бүлэгт чиглүүлэх, иргэдээ хөдөлмөрлөх боломжоор хангахад чиглэсэн төсвийн бодлого үгүйлэгдэж байна. Ирэх жилүүдэд хэт тэлсэн төсөвтэй байх учраас мөнгөний бодлого тийм ч амархан зөөлрөхгүй байх гэсэн таамаглал миний хувьд байна.

-Бидэнд хүлээгдэж байгаа гол эрсдэлийг та юу гэж үзэж байна вэ?

-2026 онд манай эдийн засагт нөлөөлөх гурван том эрсдэл бий. Манай улс нүүрснээс хараат эдийн засагтай. Үүнийг өнгөрсөн жилийн экспортын дүнгээс харж болно. Нийт экспорт 15 тэрбум ам.доллар байсны бараг 9 тэрбумыг нүүрснээс бүрдүүлсэн. Манай коксжих нүүрсийг Хятадын үл хөдлөх хөрөнгийн буюу барилгын салбарт болон гангийн үйлдвэрлэлд ашиглаж байгаа. Тэгвэл Хятадын үл хөдлөх хөрөнгийн хямрал гурав дахь жилдээ үргэлжилж байна. Энэ салбар нь тус улсын ДНБ-ий 15-30 хувийг бүрдүүлдэг чухал салбар бөгөөд хямрал нь эдийн засгийн өсөлтийг удаашруулж, иргэдийн худалдан авах чадвар, хөрөнгө оруулалтыг бууруулж байна гэж Хятадын засгийн газар үзжээ. Ингээд хямралыг шийдвэрлэхээр хэд хэдэн арга хэмжээ авсан ч үр дүн хязгаарлагдмал байна. 2022 онд 162 тэрбум ам.долларын зээлийн багц зарласан ч барилгын ажил сэргээгүй, Хятадын Ардын Банк хүүг бууруулж, зээлийн боломжийг нэмэгдүүлсэн ч эдийн засгийн уналтыг зогсоож чадаагүй. Урд хөршийн гангийн үйлдвэрлэл 2020-2024 онуудад 5.6 хувиар буурсан бөгөөд цаашид хумигдах төлөвтэй байна. Энэ бүхэн манай нүүрсний үнэ ханшид нөлөөлж улмаар валютын ханш, төлбөрийн тэнцэлд сөргөөр нөлөөлөх эрсдэл бий. Энэ жил манай хойд тариалангийн гол нутгуудаар гантай байсан тул ургацынхаа бараг 40-60 хувийг алдсан мэдээлэл УИХ дээр яригдаж байна. Энэ нь инфляцыг өдөөж иргэдийн амьдралд нөлөөлөх нь мэдээж. Эцэст нь шатахууны нэг улсаас хараат байгаа байдалд Засгийн газар дүгнэлт өгөх байх гэж найдаж байна.

-Мөнгөний бодлогын оновчтой алхмууд болон бусад улс орны нийтлэг бодлогын талаар өөрийн байр сууриа илэрхийлнэ үү?

-Дэлхийн эдийн засгийн тодорхой бус байдал хэвээр хадгалагдаж байна. Энэ байдал ирэх онд ч үргэлжлэх төлөвтэй байгаа. Худалдааны дайн намжаагүй, дэлхийн эдийн засгийн төлөв байдал сул хэвээр байна.

Монгол Улсын эдийн засаг уул уурхайн салбараас ихээхэн хамааралтай, ялангуяа нүүрс, зэсийн экспорт. Дэлхийн зах зээл дээрх түүхий эдийн үнийн хэлбэлзэл, БНХАУ-ын эдийн засгийн удаашрал, геополитикийн хурцадмал байдал (жишээ нь, Орос-Украйны дайн, Ойрх Дорнодын нөхцөл байдал) нүүрс, зэсийн эрэлтийг бууруулж, экспортын орлогыг хумих эрсдэл бий. Өөрөөр хэлбэл, хямрал хаалга тогшиж байна. Тиймээс доорх гурван бодлогыг анхаарч үзэх ёстой.

Үүнд:

Нэгдүгээрт, өнөөгийн хямрал маш өндөр өртөгтэй. Эдийн засаг зогсонги байдалд ороход ажилгүйдэл нэмэгдэж, гадаад өрийн хэмжээ өсөх ба нийгэм, эдийн засгийн тогтвортой байдалд заналхийлдэг. Тиймээс хямралаас зайлсхийх, тохиолдож болзошгүй эрсдэлийг бууруулахын тулд ухаалаг бодлого (макро зохистой бодлого, хатуу банкны хяналт, тогтвортой мөнгөний бодлого) зайлшгүй чухал.

Хоёрдугаарт, санхүүгийн зах зээл хурдацтай хувьсан өөрчлөгдөж байдаг. Өнөөдөр нэлээд тохиромжтой мэт санагдаж буй бодлогын арга хэмжээ маш хурдан өөрчлөгдөж болзошгүй. Иймд төв банкнуудыг шинэчлэгдсэн, уян хатан бодлого хэрэгжүүлэхийг шаардаж байна. Гуравдугаарт, хамгийн чухал сургамж бол олон нийтийн итгэл юм. Эдийн засгийн тодорхойгүй байдал, хямралын үед бодлогын өөрчлөлтийг хэрэгжүүлэхэд иргэд, бизнес, хөрөнгө оруулагчдын итгэл зайлшгүй чухал. Итгэл байхгүй бол бодлогын үр нөлөө суларч, эдийн засгийн хямрал гүнзгийрнэ гэж харж байна.

-Ярилцсанд баярлалаа.

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Монголын Волейболын шигшээ баг Зүүн азийн шилдгүүдтэй 8-р сарын 5-9-нд эх орондоо өрсөлдөнө
WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • Marian Lucas (185.220.69.117)
    HIRE THE TOP CRYPTO & BITCOIN RECOVERY EXPERTS THE HACK ANGELS I have always thought it would be impossible to recover stolen cryptocurrency funds until I came across a hacker called THE HACK ANGELS RECOVERY EXPERT. Thanks to their expertise and dedication. If you’ve lost Bitcoin due to a wrong transaction, hacking, or forgotten private keys, THE HACK ANGELS RECOVERY EXPERT is here to help. If they could recover my $820,000 there’s hope for you too. I highly endorse their services to anyone looking to have their funds traced and recovered. You can get in touch with them through their Contact WhatsApp (+1(520)200-2320 Email at support@thehackangels.com Website at www.thehackangels.com If you're in London, you can even visit them in person at their office located at 45-46 Red Lion Street, London WC1R 4PF, UK.
    2025 оны 09 сарын 23 | Хариулах
  • Marian Lucas (185.220.69.117)
    HIRE THE TOP CRYPTO & BITCOIN RECOVERY EXPERTS THE HACK ANGELS I have always thought it would be impossible to recover stolen cryptocurrency funds until I came across a hacker called THE HACK ANGELS RECOVERY EXPERT. Thanks to their expertise and dedication. If you’ve lost Bitcoin due to a wrong transaction, hacking, or forgotten private keys, THE HACK ANGELS RECOVERY EXPERT is here to help. If they could recover my $820,000 there’s hope for you too. I highly endorse their services to anyone looking to have their funds traced and recovered. You can get in touch with them through their Contact WhatsApp (+1(520)200-2320 Email at support@thehackangels.com Website at www.thehackangels.com If you're in London, you can even visit them in person at their office located at 45-46 Red Lion Street, London WC1R 4PF, UK.
    2025 оны 09 сарын 23 | Хариулах
  • OYUN (102.89.82.149)
    Сайн байцгаана уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхий нийтэд хуваалцахыг хүсч байна. Би Монголын Оюутолгой хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би хандивлагч болсон. Би 1 бөөрөө эмнэлэгт донороор өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас би 1 бөөрөө мөнгөөр өгсөн. Бөөрөө өгсний дараа би маш эрүүл хэвээр байна. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар бөөрөнд 780 мянган ам.доллар өгсөн. Одоо би 780 мянган доллараар орон сууц, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа байгуулсан. Хэрэв танд санхүүгийн асуудал/сорилттой тулгарсан эсвэл баян болохыг хүсч байвал DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар холбогдоно уу.
    2025 оны 09 сарын 20 | Хариулах
  • OYUN (102.89.82.149)
    Сайн байцгаана уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхий нийтэд хуваалцахыг хүсч байна. Би Монголын Оюутолгой хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би хандивлагч болсон. Би 1 бөөрөө эмнэлэгт донороор өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас би 1 бөөрөө мөнгөөр өгсөн. Бөөрөө өгсний дараа би маш эрүүл хэвээр байна. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар бөөрөнд 780 мянган ам.доллар өгсөн. Одоо би 780 мянган доллараар орон сууц, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа байгуулсан. Хэрэв танд санхүүгийн асуудал/сорилттой тулгарсан эсвэл баян болохыг хүсч байвал DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар холбогдоно уу.
    2025 оны 09 сарын 20 | Хариулах
  • Alan smith (102.210.245.245)
    Hello, my name is [Alan Smith], and I am from Canada. I want to share my experience to help others who might be going through similar situations. I was a victim of a romantic scam that resulted in me losing a significant amount of money—specifically, 589,000 Canadian dollars. It was a very challenging and stressful time for me. However, I was fortunate to find a recovery firm called TREK Tech Corp. Thanks to their professional and efficient services, I was able to recover my funds in less than 5 hours. I am deeply grateful for their help and highly recommend them to anyone who finds themselves in a similar situation. If you are in need of assistance, you can contact TREK Tech Corp directly. They truly made a difference in my life. Their contact details are: trektechcorp0001@gmail.com, admin@trektechcorp.net
    2025 оны 09 сарын 19 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Аадар борооны улмаас голуудын усны түвшин нэмэгдэх төлөвтэй байна
    2 цаг 44 мин
  • Танилц: Маргаашаас халуун ус хязгаарлах байршлууд
    2 цаг 47 мин
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    2 цаг 54 мин
  • Амралтын өдрийн жор: Зөөлөн, шүүслэг шорлог
    3 цаг 0 мин
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
    3 цаг 24 мин
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
    Өчигдөр 13 цаг 38 мин
  • Шатахууны хомсдол зөвхөн импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад ч нөлөөлж эхэллээ
    Өчигдөр 13 цаг 38 мин
  • ДЭЛХИЙН ШАТАХУУНЫ ХОМСДОЛ: Үнэ өсөж, нийлүүлэлт тасалдаж, улсууд онцгой арга хэмжээ авч эхэллээ
    Өчигдөр 13 цаг 33 мин
  • Rusal-ийн кабелийн үйлдвэр Монголд импортын хараат байдлыг бууруулахад тусална
    Өчигдөр 13 цаг 21 мин
  • Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-60 см нэмэгджээ
    Өчигдөр 13 цаг 13 мин
  • ТАНИЛЦ: Наймдугаар сарын 3-13-ны хооронд халуун ус түр хязгаарлах бүс, хорооллууд
    Өчигдөр 13 цаг 06 мин
  • Том Холланд, Зендаяа нар улаан хивсний хамгийн загварлаг хосоор нэрлэгдэв
    Өчигдөр 12 цаг 59 мин
  • Трамп Ираны эсрэг дайнд орох шийдвэрт Саудын Араб, Израилын шахалт хэрхэн нөлөөлөв?
    Өчигдөр 12 цаг 53 мин
  • Аугустус Цезарын нэрийг авсан НАЙМДУГААР сарын тухай итгэмэрээгүй баримтууд
    Өчигдөр 10 цаг 10 мин
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
    Өчигдөр 10 цаг 00 мин
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
    Уржигдар 16 цаг 01 мин
  • Хятадад ген засварлах туршилтын үеэр 6 настай охин нас барсан нь маргаан дагуулав
    Уржигдар 15 цаг 35 мин
  • Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн сайдтай утсаар ярив
    Уржигдар 15 цаг 34 мин
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
    Уржигдар 15 цаг 07 мин
  • Нийслэлийн ИТХ-ын Ээлжит VIII хуралдааныг наймдугаар сарын 6-ны өдөр товлов
    Уржигдар 15 цаг 06 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
  • BTS яагаад дэлхийн хамгийн нэр хүндтэй Грэммийн шагнал гардуулах ёслолыг бойкотлох болов?
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгдлээ
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
24 баримт
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК