МАН-ын Удирдах зөвлөлийн хурлаар Хууль зүй, дотоод хэргийн сайд
Ц.Нямдоржийг сайдын албан тушаалаас нь огцруулах тухай хэлэлцэхээр
төлөвлөж байсан ч түр хугацаагаар хойшлоод байна.

МАН-ын Удирдах зөвлөлийн хурлаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг сайдын албан тушаалаас нь огцруулах тухай хэлэлцэхээр төлөвлөж байсан ч түр хугацаагаар хойшлоод байна. Одоогоор хурал хэдэн цагаас эхлэх нь тодорхойгүй байгаа ч үдээс хойш 15 цагаас эхлэх Хууль зүйн байнгын хорооны хурлаас өмнө Хууль зүйн сайдыг огцруулах тал дээр МАН ямар байр суурьтай байхаа тогтох шаардлагатай болоод байгаа юм.