Амлалт нэхэх ард түмний холбооны тэргүүн сэтгүүлч Г.Уянга Н.Энхбаярын
тухай хөрөг нэвтрүүлэг хийж байгаа гэнэ. Тэрээр 7 жилийн өмнө
Н.Энхбаярыг буруушаасан, идэж уусныг нь илчилсэн, түүнрүү дайралт хийсэн
нэвтрүүлэг хийж олон нийтэд хүргэж байсан билээ.

Амлалт нэхэх ард түмний холбооны тэргүүн, сэтгүүлч Г.Уянга Н.Энхбаярын тухай хөрөг нэвтрүүлэг хийж байгаа гэнэ. Тэрээр 7 жилийн өмнө Н.Энхбаярыг буруушаасан, идэж уусныг нь илчилсэн, түүн рүү дайралт хийсэн нэвтрүүлэг хийж олон нийтэд хүргэж байсан ч өнөөдөр түүнтэй нэгдэж улс төрийн үйл ажиллагаа явуулан үзэл бодлоороо нэгдэн ажиллаж байгаа. Тиймээс ч тэрээр хамтран зүтгэгчийнхээ тухай хөрөг нэвтрүүлэг хийх болсон аж. Тэрээр олон жилийн өмнө Н.Энхбаярыг эсэргүүцсэн нэвтрүүлэг хийж байснаа сэтгүүлчийн ажил байсан гэж няцаагаад "Н.Энхбаяр загалмайлсан эцэг юм бол загалмайлуулсан хүмүүсийг бас шалгаж, хорих хэрэгтэй" гэдгээ илэрхийлсэн юм. Мөн "Н.Энхбаяр даргын баривчилгаа хууль зөрчсөн, улс төрийн явуулга юм. Авлигатай нэр холбогдсон өнөөдрийн ерөнхий сайд болон хязгааргүй ихээр баяжсан бүх хүмүүсийн хэргийг үүнтэй адилаар шалгах юм бол Монголын шүүх шудрага ажиллаж байна гэдэгт итгэмээр байна" гэж хэллээ.
Т.Хулан