зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.09.19
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Н.Энхбаярыг үргэлжлүүлэн хорихтой холбогдуулан намууд мэдэгдэл гаргажээ

2012-4-27
0
ЖИРГЭХ
МАХН-ын дарга Н.Энхбаярыг үргэлжлүүлэн хорих болсонтой холбогдуулан МҮАН, Монголын Либериал намаас мэдэгдэл гаргажээ. Мөн Монголын Либериал нам уг мэдэгдлээ УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд хүргүүлэхээр болсон байна. Уг мэдэгдлүүдийг бүрэн эхээр нь нийтэллээ.
    91d69e953933bf5dbigМАХН-ын дарга Н.Энхбаярыг үргэлжлүүлэн хорих болсонтой холбогдуулан МҮАН, Монголын Либериал намаас мэдэгдэл гаргажээ. Мөн Монголын Либериал нам уг мэдэгдлээ УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд хүргүүлэхээр болсон байна. Уг мэдэгдлүүдийг бүрэн эхээр нь нийтэллээ.
 
МОНГОЛ ҮНДЭСНИЙ
                    АРДЧИЛСАН НАМЫН МЭДЭГДЭЛ  
         

    Монгол Улсын III ерөнхийлөгч, МАХН-ын дарга Намбарын Энхбаярыг цагдан хорихоор явуулсан  үйл ажиллагаа нь Үндсэн хууль, Ерөнхийлөгчийн тухай хууль, УИХ-ын тухай хууль, Цагдаагийн тухай хууль, Тусгай хамгаалалтын тухай хууль, Эрүүгийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хуулиудыг ноцтой зөрчин, тусгай хамгаалалттай субъектийн амь нас, эрүүл мэнд, орон гэр, унаанд халдаж, ерөнхийлөгч асныг хүчлэн биед нь халдсан туйлын хэрцгий, хүнлэг бус, Монгол уламжлалд харш  балмад үйл явдал болсон юм.

    Сүүлийн хэдэн жил шалгаж байгаа гэгдэх авилгын хэрэгт холбогдуулан УИХ-ын сонгуулийн өмнө хүч хэрэглэн баривчилж, хүчээр хэрэг хүлээлгэхэд чиглэсэн үйл ажиллагаа нь улс төрийн захиалгат шинжтэй болж байгаа нь Монгол Улсад хүний эрх зөрчигдөж, явцуу эрх ашгийн төлөө хэнийг ч золиослож болох улмаар нийгэмд үл итгэлцэл, сөргөлдөөн үүсгэх, улс төрийн тогтворгүй байдал үүсгэж болох үр дагаварт хүргэж болшгүй байна.

    Авилгын загалмайлсан эцэг бол өнөөдрийн хяналтгүйгээр төрийн эрх мэдэл барьж байгаа  нам дамжсан олигархи бүлэглэл юм.

    Тэд эрх мэдлээ хадгалахын тулд хэнийг ч золиосолж чадах төдийгүй, гадны захиалагчдынхаа даалгавраар үндэснийхээ төлөө гэсэн хэнийг ч болов хорооход бэлэн байдгийг бид гашуун  түүхээсээ мэдэх билээ.

    МАХН-ын даргыг баривчилан улмаар хууль бусаар яллагдагчаар татаж, цагдан хорих хугацааг сунгаж байгаа явдал нь ард түмний шүүхээс айсан МАНАН  хэлбэрээр засаглах олигархиуд “Даргагүй нам яаж сонгуульд ордогийг үзнээ” гэдэг дархан мэхийг хэрэглэсэн улс төрийн хэлмэгдүүлэлт боллоо.

    Өөрсдийн бий болгосон авилгын аварга сүлжээ, улс орны газар нутгийн бүрэн бүтэн байдал, эдийн засагт асар хохиролтой хөрөнгө оруулалтын гэрээнүүдийнхээ булхайг нуун дарагдуулахын тулд ард түмний нэрийг барин, шударга ёсоор гул барин гутамшигтай улс төрийн хүчирхийлэл үйлдлээ. Монгол хүний жудаг, Монгол ёс жаягаас хэт хол хүнлэг бус үйл ажиллагаанаас харахад эдийн засгийн алуурчдын эрх ашгийг хамгаалагч улс төрийн алуурчдын гар Монголд гүнзгий шургалжээ.

    Олон улсын тавцанд Монголын нэр хүндийг гутааж, энхийг сахиулахаар явдаг бус, энхийг сахиулагчид ирдэг орон болгох гэсэн гадны олигархиудын захиалга санаархлыг, дотоодын олигархиуд хэрэгжүүлж эхэлсэнийг Монголын олон нийт таниж мэдэх боллоо.

    Олигархиудын улс орноо худалдаж олсон мөнгөөрөө бусдын нэр төрийг гутаах үйлдлийг өөрсдийн мэдлийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон бусад хэвлэл мэдээллийг мөнгөөр зодон төлбөртэйгээр тасралтгүй  нэвтрүүлж олон түмний тархийг угаах үйл ажиллагаанд автахгүй байхыг нийт иргэд, сонгогчиддоо анхааруулж байна.

    Энэ бүх үйл ажиллагааны ард бодитойгоор улс төрийн гуравдагч хүчин болон гарч ирж буй МАХН-МҮАН-ын улс төрийн холбоо, бусад үзэл санаа нэгтэй намуудын хамтын үйл ажиллагаанд саад хийх тэднийг задлах, улмаар ирэх сонгуульд эвсэн орох боломжийг хаах үүнийхээ хүчээр эрх мэдлээ хадгалан авч үлдэж, улсаа худалдсан жинхэнэ авилгачдыг аварч үлдэх, эх орныхоо эрх ашгаас урвасан гэрээнүүдээ хамгаалж үлдэх явцуу сонирхол нуугдаж байгаа гэдгийг хариуцлагатайгаар анхааруулан сэрэмжүүлж байна.  

    Сонгуулийн хувьсгал ойртож байна. Зүрхээ чагна. Зүрхээ дага Монголчуудаа.

    Мөнх Тэнгэр Монгол түмнийг ивээх болтугай.

Монголын Либериал нам
Мэдэгдэл хүргүүлэх тухай
                                                                        
            Төр бол зөвхөн төр ёсноос хамаардаг. Дэлхийн ардчилсан улсуудын жишгээр, аливаа улсын ерөнхийлөгч байсан хүн бол улсын 1-р зэргийн хүн байж, улс орны тусгаар тогтнил, төрийн нууц, аюулгүй байдлын асуудлыг маш сайн мэддэг утгаараа насан туршид нь төрийн хамгаалалтанд байлгаж тусгай эрхийг эдлүүлдэг тогтсон ёстой.  Энэ үүднээс хууль ёс, билэг сургаалиар явж ирсэн зан суртахуун, ахуй төрийн заншил монгол хүмүүсийн сэтгэл, мах цусанд шингээстэй байдаг. Үнэн төр ёс бол ёс бусаар хүний эрхэнд халдахыг хориглож, иргэний эрхийг хамгаалах явдал.  Монгол Улсын явж ирсэн төрийн түүх ийм байж ирсэн. МУ-ын Ерөнхийлөгч  асан Н. Энхбаярын хийсэн бүтээсэн зүйл нь алдснаасаа  маш их гэдгийг монголын ард түмэн мэднэ, харин өнөөгийн төр үүнийг мартаж уландаа гишгэх учиргүй. Монгол Улсын төр- нийгмийн зүтгэлтэн  ЕРӨНХИЙЛӨГЧ асан Н. ЭНХБАЯР нь МУ-ын хөгжил цэцэглэлтийн төлөө улс орноо гадаад, дотоод тавцанд төлөөлж, улс орны сайн сайхан амьдралын төлөө зүтгэж ирсэн, өнөөдөр ч зүтгэж яваа гавъяатай хүн билээ. Төрийн засаглал нь зөвхөн засаглагчдын дур зоргоос хамаардаггүй, харин ард түмний хүсэл зориг, итгэл үнэмшилд үндэслэгддэг. 2012 оны 4-р сарын 13-нд болсон  баривчлах гэсэн үйл ажиллагаа нь зүй бус, ёс бусын аргаар буюу Монгол улсын болоод Дэлхийн ардчилсан төрийн зарчмыг барьдаг улс орнуудад огт байхгүй аргаар харьцаж хүний эрх, өмч хөрөнгөнд эрээ цээрээгүй халдсан үүднээсээ, дан ганц ЕРӨНХИЙЛӨГЧ асан Н. ЭНХБАЯРЫН эсрэг биш монголын ард түмний итгэл үнэмшил, сэтгэлийг эвдсэн  “ хүний эрхийн эсрэг ” шинжтэй гэмт халдлага мөн гэж үзэж байна. Энэ бол Монголын өнөөгийн ардчиллын эмэгнэл. Үүнийг үндэслэвэл:
1.    Монгол улсын Үндсэн Хуулинд зааснаар, төр ёсоо эрхэмлэн дээдлэх
-    хүний эрх, эрх чөлөө,
-    Шударга ёс
-    Үндэсний эв нэгдэл, хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийн зорилгыг зөрчлөө.
2.    Олон улсын хүний эрхийн түгээмэл тунхаглалд зааснаар: хэнтэй ч хүний ёсноос гадуур, нэр төрийг нь доромжлон харьцан шийтгэхийг хориглох
 болон бусад заалт болох 5, 6, 7, 9, 11, 12, 19-р зүйлүүдийг зөрчсөн байна.
3. Иргэний болон Улс төрийн эрхийн тухай Олон Улсын пактын 40-р зүйлд, хувь хүний нэр төр, халдашгүй байдлыг хамгаалах үүднээс зүй бусаар харьцах, доромжлохыг хориглоно. Зүй бусаар харьцсан явдлыг эрх мэдэл бүхий байгууллагаас мөрдөн шалгана. Түүнчлэн тус конвенцийн 2, 5 -р зүйлүүдийг зөрчсөн байна.
4. Эрүүгийн тухай хуулийн  2, 3, 4, 5, 6, 7, 72, 86, 109, 110, 153,137, 180, 249, 251-р зүйлүүд, Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 58.1, 59-р зүйл зэргийг тус тус зөрчсөн байна. Түүнчлэн тухайн болсон үйл явдлыг ямар ч хуулийн зүйл, заалтыг мэддэггүй 8 настайгаас 80 настай иргэд ч олон нийт ч хараад хүний эрхийг ноцтойгоор зөрчиж байна гэдгийг ойлгоно.  Иймд хууль ёсны бус, ардчиллын зарчмаас гажсан, хүний эрхийн эсрэг үйл ажиллагаа явуулсан гэж үзэж байгаа тул Ерөнхийлөгч асан Н. ЭНХБАЯРЫГ нэн даруй суллахыг шаардаж байна" гэжээ.
Б.Чимэг

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • demjigch (182.160.53.4)
    ajdchilsan nerend durtai ochirbat titem ugend durtai bagabandi nar mongoliin toloo yu dugarsan ym be hujaa nartai niilj eh orniihoo gazar shoroog zaraad idej baina hen ene hoeriig iim utsan hooheldei shig bolgochihovoo mardaig ochirbat. ouy tolgoig bagabandi nar muusain hujaa nartai niilj idej baina.ene hoorond elbegdorj ard tumniig balai boltol ni hoshgiruulj baina shuu dee boddoo ih CHINGISIIN UDMUUD mini
    2012 оны 04 сарын 28 | Хариулах
  • Экстра (182.160.28.96)
    Монголын 4 ерөнхийлөгч дотроос Монголд хамгийн их үр дүнтэй ажил гүйцэтгэсэн хүн бол Энхбаяр мөнөөс мөн. Ганц жишээ дурдахад л ИХ ӨР-ийг тэглүүлэх үйл ажиллагаа юм. Гэтэл П. Очирбат гайт Алт хөтөлбөрөөр Монгол газар шороог цөл болголоо, Багабанди 8 жил хов живийн улс болголоо, Элбэгдорж монгол орныг Ардчилсан-фашист орон болголоо. Муу төр баривчилгаанд дуртай, муу эр цагдаад дуртай гэдгийг баталж өглөө. За ингээд бодоцгоо доо хүмүүсээ.
    2012 оны 04 сарын 27 | Хариулах
    • ЗАГАЛМАЙЛСАН ЭЦГИЙГ ЭХ ОРОН БАЯЛАГАА ХАРИЙН ХУЛГАЙТАЙ НИЙЛЭЖ ТОНОЖ БАЯЖАЖ БАЙГАА МАНАН н ЛУЙВАРЧАД ДОТРООС ХАЙХ ХЭРЭГТЭЙ ОЮУТОЛГОЙН МОНГОЛД АШГУЙ УРВАГЧЫН ГЭРЭЭ ХИЙСЭН МАШ ИХ ХЭДЭН ЗУУН САЯ ДОЛЛАРН ХАХУУЛ АВСАН ГЭЖ ШУУГУУЛААД БАЙГАА ЭЛБЭГДОРЖ БАЯР БАТБОЛД ТОЛГОЙТОЙ 3 н ХУЖААГИЙН ЭРЛИЙЗ САЙД БАЯРЦОГТ ГАНСУХ ЗОРИГТ МОНГОЛ ЦУСТАЙ МОНГОЛОО ГЭЖ БОДДОГ ХУН ХЭЗЭЭЧ ХИЙГУЙ: БОРООГИЙН НАЯН ТОННО АЛТЫГ ХУЛГАЙЛСАН БАТБОЛД ЭЛБЭГДОРЖЫН БААВАРТАЙ НИЙЛЭЖ БАНК ДАНПУУРУУЛЖ ОЛСОН ХЭДЭН ЗУУН САЯ ДОЛЛАР УЛААНБААТАРЫН БУХ АШИГТАЙ ГАЗРЫГ ЗАРЖ ХЭДЭН ТЭР БУМААР ЯРЬГДАХ ДОЛЛАРЫН ХӨРӨНГӨ ОЛСОН ЭНХБОЛД БАДАМУНАЙ БОЛОН ХОТЫН ФРАКЦ ХУРЭЛСУХЫН ЯДАРСАН АРДЫН ХАДАГЛАМЖ ТОНОЖ ОЛСОН ХЭДЭН АРВАН ТЭР БУМЫН ХАЖУУД ЭНХБАЯРЫН УНЭГУЙДУУЛЖ АВСАН ГЭЭД БАЙГАА ЭВДЭРХИЙ БАЙШИН БАЙШИНГИЙН БУЛАН ХИЛЭЭР ХӨНГӨЛӨЛТЭЙ ОРУУЛСАН НОМ ЗЭРЭГ ЁСТОЙ ХУУХДИЙН БУДАА Л БАЙНАА ЗУГЭЭР НААД ЛУЙВАРЧПААСАА Л ТЭР АВИЛГАЛЫН ЗАГАЛМАЙЛСАН ЭЦГЭЭ ХАЙВАЛ ЯАСЫН
      2012 оны 04 сарын 27
    • ЭЛБЭГДОРЖ ЧИ ТИЙМ Л ШУДРАГА ЮМ БОЛ ӨӨРТ БАЙГАА ХЭДЭН ЗУУН САЯ ДОЛЛАРЫН ХӨРӨНГӨ ХУВЬЦААГ ЯАЖ ӨӨРИЙН БОЛОГСОН ОЮУТОЛГОЙН МОНГОЛД АШИГГУЙ ХАРИЙН ӨӨРИЙН ЛУЙВАРЧИДАД АШИГТАЙ ИЛ ЛУЙВАРЫН ГЭРЭЭ ШУДРАГА ТАНЫ НУДЭНДЭЭР ХИЙЖ БАЙХАД ХИЧНЭЭН ЗУУН САЯ ДОЛЛАР ХАХУУЛД АВААД ХАРААГУЙ МЭДЭЭГУЙ ДУР ИСГЭЖ ӨНГӨРӨӨСНӨӨ АРД ТУМЭНДЭЭ ХЭЗЭЭ ТАЙЛБАРЛАЖ ХЭЛЭХ ВЭ ШУДРАГА ТАНЫ АВГАЙ ОЮУТОЛГОЙН МӨНГӨӨР АМЕРИКТ ЯВЖ ХАНДИИВЫН УУЛЗАЛТ ХИЙЖ ОЛСОН ОЛОН АРВАН САЯ ДОЛЛАРЫН ТАЙЛАНГ ХЭЗЭЭ АРД ТУМЭНДЭЭ ТАВИХ ВЭ ЭНЭ БУГДИЙН ДАРАА Л ТАНЫГ ШУДРАГА ХУН БАЙНА ГЭЖ УЗЭХ БОЛНО УНЭНДЭЭ ТАНЫ БУРУУГААР ОЛСОН МӨНГӨНЫ ДЭРГЭД ЭНХБАЯРЫН УНЭГУЙДУУЛ АВСАН ГЭЭД БАЙГАА ХОЁР БАЙШИН ЗЭРЭГ БОЛ УНЭНДЭЭ ЮМ АВААГУЙТЭЙ Л АДИЛ АРД ТУМЭНД ХАРАГДАЖ БАЙНА
      2012 оны 04 сарын 27
  • Зочин (202.126.91.158)
    enhbauarig demjij baina atg-ni awilgald idegdsen baina
    2012 оны 04 сарын 27 | Хариулах
  • Зочин (203.194.115.22)
    ENHABAYARIIG MONGOL ORNIIG MIN HAAN MET 10 JIL UDIRDAHDAA YADUURUULSNIIH NI TULUU TSAAAZAL TSAAZAL TSAAZAL
    2012 оны 04 сарын 27 | Хариулах
  • Зочин (203.194.115.22)
    enhbayaraa ta hamsaatnuudaaa 1999onoos hoishoh luivard chin hen hen oroltsson bugdiig n heleee
    2012 оны 04 сарын 27 | Хариулах
  • Зочин (203.194.115.22)
    AVILGALIIN ZAGALMAILSAN ETSEGIG HORIJ MONGOL ULS AVILGALIIN AALZNI TORTOI TEMTSEJ BHAD BITII SAAD BOLOOCHEEE ENHBAYARIIN UUSGESEN ENE AVILGAL 2000 ONOOS HOISH MONGOLIIG BURCHLEE SH DE ODOO L TSEVERLEJ BHAD CHIN
    2012 оны 04 сарын 27 | Хариулах
  • zov (203.169.53.119)
    olnii huch olomguii dalai gej ene dee bugdeeree niitiin huchiig niiluulen negen zugt zoriglon hodloh heregtei
    2012 оны 04 сарын 27 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • БНСУ-ын Гёнсаннам-до аймгийн Захирагч Пак Ван Сү тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
    40 мин
  • НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын COP17 бага хурлаас Монгол Улс 1,5 тэрбум ам.долларын санхүүжилт босгох боломжтой
    50 мин
  • Намрын хуурайшилт эхэлж байгаатай холбогдуулан ой хээрийн түймрээс сэрэмжлүүлж байна
    1 цаг 49 мин
  • ТАНИЛЦ: ДАШТ-ий чөлөөт бөхийн төрөлд медаль хүртсэн тамчирид
    2 цаг 17 мин
  • А.Амартүвшин: Иргэд “Хотула” аппликейшнийг гар утсандаа суулгаснаар виртуал карт үүсэж, нүүрсээ авна
    2 цаг 31 мин
  • Р.Даваадорж: Дунд хугацаанд тогтвортой өсөлтийг хадгалах зорилгоор мөнгөний бодлогын хүүг зөөлрүүлэх боломжгүй гэж Мөнгөний бодлогын хорооны гишүүд үзсэн
    2 цаг 42 мин
  • Б.Жавхлан: Төсвөө хэрхэн зөв зарцуулахыг салбарын сайдын ухаан, сэтгэл хоёр л шийднэ
    2 цаг 50 мин
  • Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
    3 цаг 1 мин
  • БНСУ-ын Жэжү мужийн зочид төлөөлөгчид Говийн их ноён хутагт Дулдуйтын Данзанравжаагийн мэлмий гийсний 222 жилийн ойн фестивальд оролцоно
    3 цаг 6 мин
  • Н.Учрал: Бид чиг үүргийн давхардлыг арилгах гэж 2.2 их наяд төгрөгийн хэмнэлтийн тодотгол хийсэн
    3 цаг 35 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    4 цаг 19 мин
  • GenZ-ийн нүдээр улстөрчид #5: ЭГЭЛ БОР ХҮҮГИЙН ЭГЭЛГҮЙ ЭГО
    4 цаг 39 мин
  • Б.Баярбаатар: Квот авсан байгууллагууд хаа сайгүй байна
    4 цаг 41 мин
  • Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13485 болжээ
    4 цаг 58 мин
  • D-LAB цахим бүртгэл, мэдээллийн системийг нэвтрүүллээ
    5 цаг 33 мин
  • ДАШТ-ий хошой медальт МУГТ П.Орхоны тухай 24 баримт
    5 цаг 36 мин
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
    6 цаг 16 мин
  • Ч.Төгсдэлгэр: Хотын төвийн барилгыг дахин төлөвлөхдөө архитектурын анхны шийдлийг алдагдуулахгүй
    6 цаг 21 мин
  • Монголын технологийн 7 хоног эхэллээ
    6 цаг 34 мин
  • Голомт банк 21 дэх жилдээ шилдэг 100 оюутанд тэтгэлэг  олгоно
    6 цаг 36 мин
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Д.Амарбаясгалан: Намрын чуулган нээлтээ хийж, УИХ шинэ бүтцээр ажиллаж эхэллээ
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • О.Алтангэрэл: Оюу толгойн гэрээ Монгол Улсад асар их алдагдалтай гэрээ болсон нь тодорхой болчихсон
  • Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • Дорнодын “Элит тауэр”-ын нэг эзэмшигч нь нөгөө эзэмшигчийнхээ найман орон сууцыг өөрт нь мэдэгдэлгүйгээр бусдад худалджээ
  • Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • Геологийн төв лабораторийн уулзварт нүхэн гарц барих ажилд “Хэт Моторс” ХХК газар чөлөөлөлт дээр зөвшилцөхгүй гурван жил болж байна
  • Шахмал түлшийг "Hotula" аппликейшнээр борлуулна
  • “Дулаан гэр-цэвэр агаар 2025” үзэсгэлэн болж байна
  • Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнг "Төсвийн хөрөнгөөр хувийн хотхон руугаа дулаан татдаг, өргөтгөдөг" гэв
  • GenZ-ийн нүдээр улстөрчид #2: ГАНБААГИЙН ГАЦАА
  • GenZ-ийн нүдээр улстөрчид #1: Сийндүүлсэн Женко
  • Ардчилсан нам Хэнтий аймагт чуулж байна
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • О.Цогтгэрэл: Бид шударга үйл хэргийг, дүрэмдээ үнэнч шударга байхыг эрхэмлэнэ
  • Эмгэнэл
  • Улаанбаатарт 15 градус дулаан байна
  • Хубилай хааны мэндэлсний 810 жилийн ойд зориулсан бөхийн барилдаан маргааш болно
  • ДАШТ-ий хошой медальт МУГТ П.Орхоны тухай 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • О.Алтангэрэл: Оюу толгойн гэрээ Монгол Улсад асар их алдагдалтай гэрээ болсон нь тодорхой болчихсон
  • GenZ-ийн нүдээр улстөрчид #4: ДУУДЛАГА
  • П.Наранбаяр: Сургуулийн барилгын ажил одоог хүртэл дуусаагүйн улмаас хүүхдүүд хохирч байна
  • “Дулаан гэр-цэвэр агаар 2025” үзэсгэлэн болж байна
  • Ардчилсан нам Хэнтий аймагт чуулж байна
  • О.Цогтгэрэл: Бид шударга үйл хэргийг, дүрэмдээ үнэнч шударга байхыг эрхэмлэнэ
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Д.Амарбаясгалан: Намрын чуулган нээлтээ хийж, УИХ шинэ бүтцээр ажиллаж эхэллээ
  • GenZ-ийн нүдээр улстөрчид #1: Сийндүүлсэн Женко
  • Г.Занданшатар: 2026 оны төсөв бол данхар төрийг хумьж, сахилга бат, хариуцлагыг чангалж бататгах шинэ алхам
  • GenZ-ийн нүдээр улстөрчид #2: ГАНБААГИЙН ГАЦАА
  • Шахмал түлшийг "Hotula" аппликейшнээр борлуулна
  • Улаанбаатарт 15 градус дулаан байна
  • Ханын материалд 1800 айлын орон сууц барих төслийн гүйцэтгэгч шалгарч, батламж гардууллаа
  • Бэлчээрийн ургамлын гарц нийт нутгийн 55 хувьд хэвийн байна
  • НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хуралд дэлхийн 190 гаруй орны 10 мянга орчим төлөөлөгч оролцоно
  • GenZ-ийн нүдээр улстөрчид #5: ЭГЭЛ БОР ХҮҮГИЙН ЭГЭЛГҮЙ ЭГО
  • Геологийн төв лабораторийн уулзварт нүхэн гарц барих ажилд “Хэт Моторс” ХХК газар чөлөөлөлт дээр зөвшилцөхгүй гурван жил болж байна
24 баримт
  • ДАШТ-ий хошой медальт МУГТ П.Орхоны тухай 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Д.Амарбаясгалан: Намрын чуулган нээлтээ хийж, УИХ шинэ бүтцээр ажиллаж эхэллээ
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • Г.Дамдинням: Уурхайчдын нөр их хөдөлмөрийг үнэгүйдүүлж, салбараа улстөрчдийн золиос болох вий гэдэгт санаа зовниж явдаг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК