Хонгконгийн биржид Монголын 30 гаруй компани хувьцаагаа гаргажээ

Гадаадын хөрөнгө оруулалтын газар, Хонгконгийн “Centillion group limited” компанитай хамтран “Хонгконг, хөрөнгө босгох төв болох нь” сэдэвт уулзалтыг зохион байгуулав. Уулзалтаар Хонгконгийн хөрөнгийн биржийн тухай мэдээлэл өгч, уг хөрөнгийн биржид хэрхэн хөл тавих боломжуудыг танилцуулсан байна. Мөн үнэт цаас арилжаалах механизм, амжилттай IPO хийх болон давхар үнэт цаас арилжаалахад нөлөөлөх хүчин зүйлс, Хонгконгод юанийн бонд гаргах замаар хөрөнгө босгох, ашиг олох, IPO хийх бэлтгэл үеийн тухай мэдээлэл өгсөн байна. Хонгконгийн хөрөнгийн биржид Монголын 30 гаруй компани IPO хийж, анх удаа зах зээлд хувьцаагаа гаргажээ. Тус биржид хувьцаагаа гаргахын тулд санхүүгийн үндсэн гурван шалгуур болон үйл ажиллагааны шалгууруудыг хангасан байх ёстой аж. Тухайлбал, үнэт цаасаа бүртгүүлэх үед аудит хийлгэсэн жил буюу санхүүгийн сүүлийн гурван жилийн туршид 6,4 сая ам.доллартай тэнцэх хэмжээний ашиг олсон байх, компанийн засаглалыг сайтар хэрэгжүүлсэн байх ёстой аж.