зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.09.19
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Нийт шүүгчдийн хуралдаанаар Н.Мөнх-Оргил нарын цаазын ялыг хэвээр баталлаа

2012-4-27
0
ЖИРГЭХ
Өчигдөр Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаар ялын дээд хэмжээтэй гурван хэргийг хянан хэлэлцжээ.
    Өчигдөр Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаар ялын дээд хэмжээтэй гурван хэргийг хянан хэлэлцжээ.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 356 дугаар зүйлийн 356.1-д заасны дагуу цаазаар авах ял шийтгүүлсэн этгээдийн хэргийг хяналтын журмаар Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн бүрэлдэхүүнтэйгээр гомдол, эсэргүүцэл гарсныг харгалзахгүйгээр заавал хянан хэлэлцдэг билээ. 

images    Хуралдаанаар Н.Мөнх-Оргилд холбогдох хэргийг хянан хэлэлцээд анхан болон давж заалдах, хяналтын шатны шүүхээс түүнд оногдуулсан цаазаар авах ялыг хэвээр үлдээв.
    Н.Мөнх-Оргил нь 2010 оны 5 дугаар сарын 3-нд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн нутагт 7 настай М-г хүчиндэж, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан, эдгээр гэмт хэргээ хялбарчлах зорилгоор хохирогчийг биеэ хамгаалж чадахгүйг мэдсээр байж хоолойг нь гараараа боож амьсгал бүтэлтэд оруулан санаатай алсан гэмт хэргийг үйлджээ.
    Түүнчлэн 2010 оны 4 дүгээр сарын 8-нд Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт 10 настай С-г хүчиндсэн, 2010 оны 4 дүгээр сарын 21-нд мөн дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт 9 настай Н-ийн биеэ хамгаалж чадахгүйг мэдсээр байж түүний хоолойг гараараа боож, хүчиндэхийг завдсан, 2010 оны 4 дүгээр сарын 22-нд мөн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт 8 настай Б-г хүчиндсэн гэмт хэргийг тус тус үйлдсэн байна.

    imagesХуралдаанаар мөн Б.Эрдэнэбилэг, Ш.Гантулга нарт холбогдох хэргийг хянан хэлэлцээд анхан, давж заалдах, хяналтын шатны шүүхээс Б.Эрдэнэбилэгт цаазаар авах, Ш.Гантулгад 16 жилийн хорих ял оногдуулсныг тус тус хэвээр үлдээжээ.

    Б.Эрдэнэбилэг согтуугаар, шунахайн сэдэлтээр 2009 оны 1 дүгээр сарын 8-ны шөнө 23 цагийн үед Баянгол дүүргийн 13 дугаар хороо, 9 дүгээр байранд  Н-д хутга, заазуур тулгаж, монетон ээмэг, бөгж, гинж, гар утас зэрэг нийт 1 сая 455 000 төгрөгийн эд зүйлийг дээрэмдсэн. Улмаар мөн хохирогчид хутга заазуур тулгаж айлган, тохуурхан даажигнаж, хүч хэрэглэж хурьцал үйлдсэн гэмт хэргийг үйлджээ.  
    Мөн 2011 оны 8 дугаар сарын 26-27-нд шилжих шөнийн 00 цагийн орчим  Баянгол дүүргийн 2 дугаар хороо, “Сод Монгол” шатахуун түгээх станцын урд замд 40-44 УНО улсын дугаартай “Тоёото марк-2” загварын автомашиныг согтуугаар жолоодон яваад Х-ын “57-51 УБД” улсын дугаартай автомашиныг мөргөж, 259.500 төгрөгийн хохирол учруулан зам тээврийн осол гаргасан, уг үйлдлээ нуух, хариуцлагаас зайлсхийх зорилгоор осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан аж.
    Түүнчлэн 2011 оны 8 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө 3 цагийн орчим согтуугаар Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 3 дугаар байранд өөрийн найз 35 настай эмэгтэй Д-тэй хардалтын улмаас маргалдан сүхээр удаа дараа цохиж, биед нь олон тооны гэмтэл, шарх сорви үүсгэн онц харгис хэрцгий аргаар санаатай алсан, уг гэмт хэргээ нуун далдлах, хялбарчлах зорилгоор гэмт хэрэг үйлдэхийг харсан, талийгаач Д-ийн эх, 60 настай Ү, эцэг, 60 настай Б нарыг өндөр настай, биеэ хамгаалж чадахгүйг далимдуулан, ойр дотных нь хүний дэргэд удаа дараа хутгалж, санаатай алсан гэмт хэргийг үйлджээ. Тэрээр мөн шунахайн сэдэлтээр хохирогчдын бие болон гэрээс нь алтан ээмэг, бөгж нэг хос, монетон бөгж, ээмэг, бөгжний хослол, талсттай ээмэг, бөгж, сувдан зүүлт, талийгаач Д-ийн “Худалдаа хөгжлийн банк”-ны цалингийн карт, гар утас, 200000 төгрөг зэрэг нийт 1 сая 200 000 төгрөгийн эд зүйлийг авч явсан байна.
    Мөн талийгаач Д-ийн хүү Б-г “ална шүү” хэмээн хутга, сүх барьж заналхийлэн амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн, гар, хөлийг нь хүлж, түүний мөнгөн гинж, чихэвч, “LG k-800” загварын гар утас, өмд, ботинк, цамц, тэлээ зэрэг нийт 395.000 төгрөгийн эд зүйлийг дээрэмдсэн аж.
    Үүнээс гадна Б.Эрдэнэбилэг, Ш.Гантулга нар бүлэглэж 2009 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр 20-23 цагийн үед Баянгол дүүргийн 13 дугаар хороо, 9 дүгээр байранд Э, Ц нарыг зодож, хохирогч нарын биед хөнгөн гэмтэл учруулан, догшин авирлаж танхайрч, улмаар танхайн сэдэлтээр Э, Ц нарыг хүнд зэргийн согтолттой буюу биеэ хамгаалах чадваргүй байгааг мэдсээр байж хүлж орхин санаатайгаар алахыг завдсан байна. Түүнчлэн хохирогч М-ыг хүнд зэргийн согтолттой буюу биеэ хамгаалах чадваргүй байхад нь гар, хөл, хүзүү, биеийг нь кабелийн утсаар хүлж орхин санаатай алсан гэмт хэргийг         үйлджээ.

images    Мөн уг хуралдаанаар Ц.Жаргалбаярт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүхээс түүнд оногдуулсан цаазаар авах ялыг хэвээр үлдээв.
    Ц.Жаргалбаяр нь согтуугаар 2011 оны 6 дугаар сарын 30-наас 7 дугаар сарын 1-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хорооны нутаг дэвсгэрт  өөрийн гэртээ танхайн сэдэлтээр хохирогч У-г үл ялих зүйлээр шалтаглан хутгаар хүзүүний баруун хэсгийн араас урагш, баруунаас зүүн, дээрээс доош чиглэлтэй суваг үүсгэж баруун талын буулган венийг зүсэж, олон тооны шарх үүсгэн, цус алдалтын шоконд оруулж, улмаар толгойг  их биенээс таслан онц харгис хэрцгий аргаар санаатай алсан гэмт хэргийг үйлдсэн юм.
Б.Чимэг
0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Зочин (124.158.124.156)
    enehid huchindsen geed bgaa zaluu ni harahad ymar ch gemgui gemeer nudend dulaahan zaluu.. tegeed odoo tsagdaa shuuhiihen hergiig ni ilruuleed batalsan bolood l tsaazlah gej bgaa bhdaa.burhan mini bitii l helmegdsen bgaasai...orovdood bhiin tehdee odoo hiisen hergiinhee hariutsalagiig huleehees yahav dee
    2012 оны 04 сарын 27 | Хариулах
  • Зочин (217.174.228.134)
    yu ch gehew dee, uhwel taarna...
    2012 оны 04 сарын 27 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • БНСУ-ын Гёнсаннам-до аймгийн Захирагч Пак Ван Сү тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
    43 мин
  • НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын COP17 бага хурлаас Монгол Улс 1,5 тэрбум ам.долларын санхүүжилт босгох боломжтой
    53 мин
  • Намрын хуурайшилт эхэлж байгаатай холбогдуулан ой хээрийн түймрээс сэрэмжлүүлж байна
    1 цаг 51 мин
  • ТАНИЛЦ: ДАШТ-ий чөлөөт бөхийн төрөлд медаль хүртсэн тамчирид
    2 цаг 20 мин
  • А.Амартүвшин: Иргэд “Хотула” аппликейшнийг гар утсандаа суулгаснаар виртуал карт үүсэж, нүүрсээ авна
    2 цаг 34 мин
  • Р.Даваадорж: Дунд хугацаанд тогтвортой өсөлтийг хадгалах зорилгоор мөнгөний бодлогын хүүг зөөлрүүлэх боломжгүй гэж Мөнгөний бодлогын хорооны гишүүд үзсэн
    2 цаг 44 мин
  • Б.Жавхлан: Төсвөө хэрхэн зөв зарцуулахыг салбарын сайдын ухаан, сэтгэл хоёр л шийднэ
    2 цаг 53 мин
  • Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
    3 цаг 4 мин
  • БНСУ-ын Жэжү мужийн зочид төлөөлөгчид Говийн их ноён хутагт Дулдуйтын Данзанравжаагийн мэлмий гийсний 222 жилийн ойн фестивальд оролцоно
    3 цаг 9 мин
  • Н.Учрал: Бид чиг үүргийн давхардлыг арилгах гэж 2.2 их наяд төгрөгийн хэмнэлтийн тодотгол хийсэн
    3 цаг 38 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    4 цаг 22 мин
  • GenZ-ийн нүдээр улстөрчид #5: ЭГЭЛ БОР ХҮҮГИЙН ЭГЭЛГҮЙ ЭГО
    4 цаг 42 мин
  • Б.Баярбаатар: Квот авсан байгууллагууд хаа сайгүй байна
    4 цаг 44 мин
  • Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13485 болжээ
    5 цаг 1 мин
  • D-LAB цахим бүртгэл, мэдээллийн системийг нэвтрүүллээ
    5 цаг 36 мин
  • ДАШТ-ий хошой медальт МУГТ П.Орхоны тухай 24 баримт
    5 цаг 39 мин
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
    6 цаг 19 мин
  • Ч.Төгсдэлгэр: Хотын төвийн барилгыг дахин төлөвлөхдөө архитектурын анхны шийдлийг алдагдуулахгүй
    6 цаг 23 мин
  • Монголын технологийн 7 хоног эхэллээ
    6 цаг 37 мин
  • Голомт банк 21 дэх жилдээ шилдэг 100 оюутанд тэтгэлэг  олгоно
    6 цаг 39 мин
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Д.Амарбаясгалан: Намрын чуулган нээлтээ хийж, УИХ шинэ бүтцээр ажиллаж эхэллээ
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • О.Алтангэрэл: Оюу толгойн гэрээ Монгол Улсад асар их алдагдалтай гэрээ болсон нь тодорхой болчихсон
  • Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • Дорнодын “Элит тауэр”-ын нэг эзэмшигч нь нөгөө эзэмшигчийнхээ найман орон сууцыг өөрт нь мэдэгдэлгүйгээр бусдад худалджээ
  • Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • Геологийн төв лабораторийн уулзварт нүхэн гарц барих ажилд “Хэт Моторс” ХХК газар чөлөөлөлт дээр зөвшилцөхгүй гурван жил болж байна
  • Шахмал түлшийг "Hotula" аппликейшнээр борлуулна
  • “Дулаан гэр-цэвэр агаар 2025” үзэсгэлэн болж байна
  • Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнг "Төсвийн хөрөнгөөр хувийн хотхон руугаа дулаан татдаг, өргөтгөдөг" гэв
  • GenZ-ийн нүдээр улстөрчид #2: ГАНБААГИЙН ГАЦАА
  • GenZ-ийн нүдээр улстөрчид #1: Сийндүүлсэн Женко
  • Ардчилсан нам Хэнтий аймагт чуулж байна
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • О.Цогтгэрэл: Бид шударга үйл хэргийг, дүрэмдээ үнэнч шударга байхыг эрхэмлэнэ
  • Эмгэнэл
  • Улаанбаатарт 15 градус дулаан байна
  • Хубилай хааны мэндэлсний 810 жилийн ойд зориулсан бөхийн барилдаан маргааш болно
  • ДАШТ-ий хошой медальт МУГТ П.Орхоны тухай 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • О.Алтангэрэл: Оюу толгойн гэрээ Монгол Улсад асар их алдагдалтай гэрээ болсон нь тодорхой болчихсон
  • GenZ-ийн нүдээр улстөрчид #4: ДУУДЛАГА
  • П.Наранбаяр: Сургуулийн барилгын ажил одоог хүртэл дуусаагүйн улмаас хүүхдүүд хохирч байна
  • “Дулаан гэр-цэвэр агаар 2025” үзэсгэлэн болж байна
  • Ардчилсан нам Хэнтий аймагт чуулж байна
  • О.Цогтгэрэл: Бид шударга үйл хэргийг, дүрэмдээ үнэнч шударга байхыг эрхэмлэнэ
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Д.Амарбаясгалан: Намрын чуулган нээлтээ хийж, УИХ шинэ бүтцээр ажиллаж эхэллээ
  • GenZ-ийн нүдээр улстөрчид #1: Сийндүүлсэн Женко
  • Г.Занданшатар: 2026 оны төсөв бол данхар төрийг хумьж, сахилга бат, хариуцлагыг чангалж бататгах шинэ алхам
  • GenZ-ийн нүдээр улстөрчид #2: ГАНБААГИЙН ГАЦАА
  • Шахмал түлшийг "Hotula" аппликейшнээр борлуулна
  • Улаанбаатарт 15 градус дулаан байна
  • Ханын материалд 1800 айлын орон сууц барих төслийн гүйцэтгэгч шалгарч, батламж гардууллаа
  • Бэлчээрийн ургамлын гарц нийт нутгийн 55 хувьд хэвийн байна
  • НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хуралд дэлхийн 190 гаруй орны 10 мянга орчим төлөөлөгч оролцоно
  • GenZ-ийн нүдээр улстөрчид #5: ЭГЭЛ БОР ХҮҮГИЙН ЭГЭЛГҮЙ ЭГО
  • Геологийн төв лабораторийн уулзварт нүхэн гарц барих ажилд “Хэт Моторс” ХХК газар чөлөөлөлт дээр зөвшилцөхгүй гурван жил болж байна
24 баримт
  • ДАШТ-ий хошой медальт МУГТ П.Орхоны тухай 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Д.Амарбаясгалан: Намрын чуулган нээлтээ хийж, УИХ шинэ бүтцээр ажиллаж эхэллээ
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • Г.Дамдинням: Уурхайчдын нөр их хөдөлмөрийг үнэгүйдүүлж, салбараа улстөрчдийн золиос болох вий гэдэгт санаа зовниж явдаг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК