2011 онд Бүгд найрамдах Буриад улсын хувьд үйлдвэрллийн салбарт нь өсөлт ажиглагдсан юм. Хүн амын өсөлтөөс шалтгаалан үйлдвэрллээ нэмэгдүүлэх шаардлагатай болсон байна.

Тус улсын ерөнхийлөгч В.Наговицын: 2012 он бол эдийн засгийн найдвартай байдлаа хангасан, нийгмийн шинэчлэлт болон шилжилтийн үеийг даван туулах ёстой цаг хугацаа болно хэмээн хэлсэн үгэндээ дурдаж байлаа.
2011 онд Бүгд найрамдах Буриад улсын хувьд үйлдвэрллийн салбарт нь өсөлт ажиглагдсан юм. Хүн амын өсөлтөөс шалтгаалан үйлдвэрллээ нэмэгдүүлэх шаардлагатай болсон байна.
Өнгөрөгч онд тус улс нийгэм-эдийн засгийн хөгжлийн шалгуур үзүүлэлтүүдийг боломжийн хэмжээнд хангаж чадсан. Буриадын хөрөнгө оруулагчдын чадвар дээшилж байгааг гэж холбогдох агентлагийн мэргэжилтнүүд мэдэгдсэн юм.
Буриадын засгийн газрын тэргүүний хэлж байгаагаар 16 хөрөнгө оруулагчдын гэрээ дуусгавар болсон бөгөөд энэ улсын төсвийн орлогод нилээд жин даржээ. Эерэг зүйл ажиглагдсан нь орлого нэмэгдэхийн хирээр инфляцийг түвшин нь буурсан байна.
Буриад улс Алс Дорнод болон Байкаль нуурыг холбох хөгжлийн төслийг 2014-2018 он хүртэл хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Онцгой ач холбогдолтой энэхүү төслийг хэрэгжүүлснээр төмөр зам болон дэд бүтэц, эрчим хүчний салбарт ихээхэн ахиц гарна гэдэгт итгэлтэй байгаагаа ерөнхийлөгч нь мэдэгдсэн юм.
Сэтгэгдэл (1)