
Харин зураачаар СТА Т.Ганхуяг, хөгжмийн зохиолчоор Д.Түвшинсайхан ажилласан байна. Жүжигт МУГЖ Б.Жаргалсайхан, Г.Урнаа, Ж.Оюундарь, СТА М.Түвшинхүү, Г.Отгонцэцэг, Б.Болормаа, Б.Наранмандах, Ц.Баясгалан зэрэг уран бүтээлчид тогложээ. Харин гол дүр болох Гэрэлт ханхүү буюу Гэнжийн дүрд залуу жүжигчин А.Баасанжаргал, Б.Тамир нар тоглох юм байна. Уг жүжгийг Монгол-Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойд зориулжээ. Жүжгийг ирэх тавдугаар сарын 13-н хүртэл тоглоно. Тасалбарын үнэ 15000 төгрөг бөгөөд хамт олноороо үзвэл хөнгөлөлттэй юм байна. .