Яг одоо Төрийн ордонд Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж байна.
Энэхүү хуралдааны дараа УИХ-ын Хууль зүйн байнгын хороо хуралдана. Тус
хуралд ЦЕГ-ын дарга, хошууч генерал Д.Сандаг-Очир дуудагдаж оролцох юм.

Яг одоо Төрийн ордонд Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж байна. Энэхүү хуралдааны дараа УИХ-ын Хууль зүйн байнгын хороо хуралдана. Тус хуралд ЦЕГ-ын дарга, хошууч генерал Д.Сандаг-Очир дуудагдаж оролцох юм. Цагдаагийн даргаас, УИХ-ын ХЗБХ-ны гишүүд “ширүүхэн, хатуухан” зэмлэлтэй асуулга асуухаар олон хоног бэлдэж хүлээсэн тухай албан бус яриа ордноор байна. ЦЕГ-ын дарга, хошууч генерал Д. Сандаг-Очирын хариултаас Ц.Нямдорж сайдын “сайд”-ын суудалдаа үлдэх эсэх асуудал тодорхой хэмжээгээр хамааралтай болох юм.