Өнгөрсөн гуравдугаар сарын байдлаар Испаний ажилгүa иргэдийн тоо 5.639.500-д хүрч рекорд тогтоожээ.

Өнгөрсөн гуравдугаар сарын байдлаар Испаний ажилгүй иргэдийн тоо 5.639.500-д хүрч рекорд тогтоожээ. Улсын хэмжээнд энэ нь хүн амын 24,4 хувийг эзэлж байгаа юм. “Standard & Poor"s” олон улсын байгууллага үүнийг Испаний төрийн байгууллагуудын өрөөс болсон гэж дүгнэсэн байна. 2012 оны эхний гурван сард гэхэд 365,900 хүн ажлаасаа гарчээ. Тус улсын шинэ Засгийн газар инфляцийг барих бодлого явуулснаар ажилгүйдлийг багасгана гэж мэдэгдээд байгаа. Харин “Standard & Poor"s” өчигдөр Испаний банкууд хүнд хямралтай тулах магадлал улам ихэсч байгааг сануулсан юм. Гэхдээ шинэ Испаний Засгийн газар дорвитой арга хэмжээ авна гэдэгт итгэж байгаагаа мэргэжлийн байгууллагууд мэдэгдэж байна.