
МАН-ын Удирдах зөвлөл яг одоо төрийн ордонд хуралдаж байна. Уг
хурлаар хэлэлцэж байгаа асуудал тодорхойгүй байгаа юм. Эх сурвалжууд энэ
оройн хурлыг Ц.Нямдоржийн асуудлаар өрнүүлж байгаа гэдгийг хэлж байна.
Түүнийг хууль зүй, дотоод хэргийн сайдын суудлаас огцруулах асуудал
Н.Энхбаярын баривчилгаатай холбогдон гарч ирсэн юм.

МАН-ын Удирдах зөвлөл яг одоо төрийн ордонд хуралдаж байна. Уг хурлаар хэлэлцэж байгаа асуудал тодорхойгүй байгаа юм. Эх сурвалжууд энэ оройн хурлыг Ц.Нямдоржийн асуудлаар өрнүүлж байгаа гэдгийг хэлж байна. Түүнийг хууль зүй, дотоод хэргийн сайдын суудлаас огцруулах асуудал Н.Энхбаярын баривчилгаатай холбогдон гарч ирсэн юм.
Удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцэгдсэн асуудал Төрийн байгуулалтын байнгын хороогоор орох ёстой. Хэрэв байнгын хороо дэмжвэл УИХ-ын нэгдсэн чуулганаар оруулж байж Ц.Нямдорж сайдыг огцруулах болно.