
Монгол улсаас "Лондон 2012" олимпт оролцох тамирчдын тоо нэгээр
нэмэгдэж 15 боллоо. Хятад улсын Таюунь хотод болж байгаа чөлөөт бөхийн
тэмцээнээс П.Өнөрбат олимпийн эрхээ өвөртөлсөн юм. Тэрбээр сүүлийн
барилдаанаа дөнгөж саяхан дуусгасан бөгөөд Турк бөхийг ялж мөнгөн медаль
хүртлээ.

Монгол улсаас "Лондон 2012" олимпт оролцох тамирчдын тоо нэгээр нэмэгдэж 15 боллоо. Хятад улсын Таюунь хотод болж байгаа чөлөөт бөхийн тэмцээнээс П.Өнөрбат олимпийн эрхээ өвөртөлсөн юм. Тэрбээр сүүлийн барилдаанаа дөнгөж саяхан дуусгасан бөгөөд Турк бөхийг ялж мөнгөн медаль хүртлээ. Энэ тэмцээний эрэгтэйчүүдийн төрлөөс эхний гурван байрт, эмэгтэйчүүдийн төрлөөс эхний хоёр байрт шалгарсан тамирчид олимпт оролцох эрхтэй болох журамтай байсан. Одоогоор тус тэмцээнд эхний байруудад шалгарсан бөх байхгүй байгаа бөгөөд бүгд өнөөдрийн тэмцээнээ дуусгажээ.