“Улаанбаатар кино наадам, Аcademy
awards-2011” наадмын “Шилдэг баримтат кино”
“Тайгын дууч” олон улсын кино наадмуудад амжилттай оролцож байгаа
гэнэ.Тус кино өнгөрсөн оны 11 дүгээр сарын 17-24-ний өдрүүдэд Нью-Йорк хотноо
болсон олон улсын кино наадмын эхний шатанд “Top notch and excellent” буюу дээд
зэрэглэлийн үнэлгээ авч эцсийн шатанд шалгарах эрх авчээ. Улмаар 36 орны уран
бүтээлээс олон улсын шилдэг баримтат киногоор шалгарсан байна.
Шагналыг ирэх тавдугаар сард болох Каннын кино наадмын үеэр гардуулах гэнэ. Мөн “Тайгын дууч” баримтат кино энэ сарын 13-18-нд Лос-Анжелост болж өнгөрсөн олон улсын кино наадамд оролцоод ирсэн бөгөөд шалгаруулалтын дүн удахгүй гарах аж. "Тайгын дууч" баримтат киног соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Г.Золжаргал, зураглаач, найруулагч З.Батбилэг нар энэ оны нэгдүгээр сард Хөвсгөл аймгийн Улаан-Уул суманд бүтээсэн аж.
Хөвч тайгын хүйтэн жаврын догшин хатууд ахуй заншлаа марталгүй авч яваа дархад ястны өдөр тутмын амьдралыг үзүүлдэг уг бүтээлд даяаршиж буй ертөнцөд цөөн хүн амтай бага ястны хэдэн зуун жилийн турш өвөг дээдсээс бий болгож өвлүүлсэн хамгийн эрхэм нандин бүхэн устаж үгүй болох аюул нүүрлэснийг анхааруулахыг зорьжээ. Сэтгүүлч Г.Золжаргал, найруулагч З.Батбилэг нар сүүлийн таван жилд 20 гаруй баримтат кино бүтээсэн бөгөөд АНУ-ын Колорадогийн Теллюрайд хотноо болсон олон улсын кино наадам, Чикагод болсон дэлхийн хүүхдийн кино наадамд "Нарны тоостой морины хүүхдүүд" киногоороо амжилттай оролцсон юм. Мөн Кыргыз улсад болдог Хүний эрхийн олон улсын кино наадмын тусгай шагналыг хоёр жил дараалан хүртжээ.
Кинонд Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын клубын багш Н.Цогбадрахын дархад дууны өвийг олж цуглуулах, сургаж үлдээх амар хялбар биш агаад алс холын амьдралын тухай өгүүлдэг билээ.