Бээжингийн 2008 оны Олимпоос гар
бууны төрөлд мөнгөн медаль хүртсэн МУ-ын Хөдөлмөрийн баатар О.Гүндэгмааг
Лондонгийн Олимпоос алтан медаль авах байх гэж олон хүн итгэж найдан хүлээж
байгаа. Гэвч түүний өрсөлдөгчид тун ширүүн байгаа бололтой. Саяхан Олон улсын
буудлагын спортын холбооноос мэргэн буучдын чансааг гар бууны төрөлд шинэчлэн
гаргажээ. Спорт гар бууны
төрөлд олимпийн мөнгөн медальт, хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин
О.Гүндэгмаа дэлхийн чансаагаар наймдугаар байрт бичигдсэн байна. Чехийн
тамирчин Ленка Марускова, Хятадын тамирчид болох Чень Ин, Жинь
Юань нар дэлхийд тэргүүлж байгаа гэнэ.
Харин хийн бууны төрөлд Герман улсын нэр дээр Олимпод оролцож байгаа Олимпийн хошой хүрэл медальт, гавьяат тамирчин Д.Мөнхбаяр дөрөвдүгээрт эрэмбэлэгдэж байгаа аж.