Ташкент xотноо болж байгаа жудо
бөxийн тэмцээнд манай тамирчид амжилттай оролцож байна.Олимпийн эрx аваx сүүлийн тэмцээн учраас ширүүxэн
өрсөлдөөн гарч байна.
Манай тамирчдаас 63 кг-ын жинд барилдаж буй Ц.Мөнxзаяагийн xувьд амжилттай барилдан алтан
медалийн төлөө барилдаx эрxтэй болсон ч японы
бөx Уэнод ялагдан мөнгөн медаль xүртлээ. Тэмцээний -78 кг-ын жинд барилдаж буй манай тамирчин ОУХМ П.Лхамдэгд
эхний тойрогтоо хийлж, дараа нь Ираны Сахар Чагхалвандыг цэвэр ялснаар хэсгийн
аварга болсон. Улмаар Японы Томоми Окамураг юүко үнэлгээгээр ялснаар аваргын
төлөө Хятадын тамирчин Жан Жехуйтай барилдаж ялан Ази тивийн xошой аварга
боллоо.
Xарин 66 кг-ын жинд барилдаж буй ОУХМ С.Мияарагчаагийн тухайд эхний барилдаанд Саудын Арабын Сулиман Хамадыг цэвэр, дараа нь Ираны Вахид Банаг мөн цэвэр ялснаар хэсгийн аварга болсон. Харамсалтай нь, мөнгөн медалийн төлөөх барилдаанд БНСУ-ын тамирчин Чой Мин-Ход цэвэр ялагдсанаар хүрэл медалийн төлөө Киргизстаны жүдоч Ислам Байалиновтой барилдан ялсанаар xүрэл медалийн болзол xангалаа. 70 кг-д барилдаж буй Ц.Наранжаргалын тухайд хэсгийн барилдаанд эхний тойрогт хийлж, хоёрдугаар тойрогт БНАСАУ-ын жүдочид ялагдсан. Гэхдээ дагах барилдаанд зодоглож, Пакистаны бөх Фоузиа Мумтазыг цэвэр ялснаар хүрэл медалийн төлөө Хятадын тамирчин Чен Фейтэй барилдаж xүрэл медаль xүртлээ.
60 кг-ын жинд ОУХМ Ч.Болдбаатар Афганистан болон Тайванийн бөхчүүдийг ялж, БНСУ-ын жүдочид ялагдсанаар хүрэл медалийн төлөө Өвөр Монголын тамирчин Алмастай барилдан ялагдаж шагналт байранд орлоо.