Монголын кино урлагийн шилдгийн
шилдэг кино, уран бүтээлчийг шалгаруулах "Academy Awards-2012"
наадамд "Богд хаан" түүхэн кино таван номинацид нэр дэвшжээ.
Монголын кино урлагийн шилдгийн
шилдэг кино, уран бүтээлчийг шалгаруулах "Academy Awards-2012"
наадамд "Богд хаан" түүхэн кино таван номинацид нэр дэвшжээ. VIII
Богд Жавзандамба хутагт болон тухайн үеийн эх орончдын тухай өгүүлдэг эл кино
түүхийг үнэнээр өгүүлсэн буюу Богд хааны тухай эергээр үзүүлсэн энэхүү зохиолыг
соёлын гавьяат зүтгэлтэн Д.Батбаяр бичиж, ерөнхий найруулагчаар Б.Цогтбаяр,
зураглаачаар Н.Зундуй, зураачаар О.Нямдаваа, хөгжмийн зохиолчоор ардын
жүжигчин, төрийн хошой шагналт, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров зэрэг урлагийн
акулууд ажилласан байна. Аливаа кино, жүжиг зэрэг бүтээлийн гол дүрд хэн
тоглосныг үзэгчид ямагт чих тавин сонордож байдаг. Харин энэ киноны гол
дүрд ардын жүжигчин, дуучин Ш.Чимэдцэеэ, гавьяат жүжигчин С.Дамдин,
Н.Нэргүйбаатар, Ж.Сүххуяг, Б.Магсаржав нар тоглосон байна.
Тус кино нь ""Academy Awards-2012" наадмын шилдэг эрэгтэй гол дүр, эрэгтэй
туслах дүр, зураач, хөгжмийн зохиолч, дууны найруулга гэсэн таван номинацид нэр дэвшжээ.