Оросын суут хөгжмийн зохиолч
П.И.Чайковскийн “Нойрссон гүнж”-ийг маргааш Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрт тоглох
гэж байна. Энэхүү балет
нь П.И.Чайковскийн суут бүтээлүүдийн нэг юм. Гурван бүлэг дөрвөн үзэгдэл бүхий
энэ бүжгэн жүжгийн цомнолыг И.Всеволожский, М.Петипа бичиж, М.Петипагийн
хореографийг Т.Л.Соболева хувилан дэглэжээ. Тус балетыг монголчууд 1990
онд анх удаа тайзнаа тоглож байсан юм.