зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.09.19
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Олон сар хүлээлгэсэн уран бүтээлүүд олны хүртээл болсон долоо хоног

2012-4-29
0
ЖИРГЭХ
Өнгөрсөн долоо хоногт Монголын урлагийн ертөнцөд гарсан мэдээ мэдээллийг 24tsag.mn тоймлон хүргэж байна. 

Өнгөрсөн долоо хоногт Монголын урлагийн ертөнцөд гарсан мэдээ мэдээллийг 24tsag.mn тоймлон хүргэж байна. 

Өнгөрсөн долоо хоногт борлуулалтаараа тэргүүлсэн цомог: “Hi-Fi Records”-ын хөгжмийн сүлжээ дэлгүүр долоо хоног бүр борлуулалтаараа тэргүүлсэн шилдэг 10 цомгийн жагсаалтыг гаргадаг уламжлалтай. Өнгөрсөн долоо хоногт “A Sound” хамтлагийн “Зуун наст” цомог борлуулалтаараа тэргүүлсэн байна. Тус цомог нь 3 долоо хоногийн туршид борлуулалтаараа тэргүүлж байгаа бөгөөд 12000 төгрөгийн үнэтэйгээр зарагдаж байгаа юм.

аравт 8Дэлхийд өрсөлдөхүйц Монгол загвар зохион бүтээгчийн бүтээл: Малайз улсын нийслэл Куала Лампур хотод бүтээлээ туурвидаг Монголын залуу дизайнер Г.Золцэцэг өнгөрсөн долоо хоногт өөрийн нэрийн "Katya.Zol" брэндийг дэлхийн хэрэглэгчдэд хүргэх болсноо албан ёсоор мэдэгдсэн юм. Брэндийн нэрний тухайд, дизайнер Г.Золцэцэгийг ойр дотныхон нь Катя хэмээн дууддаг бөгөөд өөрийн нэрийн товчлолоор шинэ брэндээ нэрлэх болсон гэнэ. Уг брэндийг олон улсын топ модель Карл хэмээх залуу өмсөх аж. Тэрбээр загвар өмсөгч төдийгүй “Roll Model” агентлагийн захирлын алба хашдаг бөгөөд дизайнер Г.Золцэцэгийн шинэ брэндийн маркетингийн ажлыг хариуцан ажиллах гэнэ. Тэд энэхүү шинэ брэндээ дан Монголд биш дэлхийн брэнд болгохын тулд Малайзын нийслэл Каула Лампур хотод ирэх тавдугаар сарын 31-нд  шоу үдэшлэг зохиож түүгээр олон нийтэд танилцуулахаар болжээ. Түүний шинээр гаргаж буй “Katya.Zol” брэнд нь өндөр зэрэглэлийн гар урлал бүхий тансаг брэнд аж.

аравт 8 Г.Золцэцэг нь загвар зохион бүтээгчийн чиглэлээр Малайзын нийслэл Каула Лампур хотод хоёр жил суралцаж төгссөн бөгөөд энэ хугацаандаа өөрийн нэрийн “KAT” нэртэй брэндийг бий болгон гурван  ч удаа хамтарсан шоу хийж байжээ. Тэрээр хоёр сарын өмнөөс “Roll Model” агентлагтай хамтран ажиллах гэрээ байгуулжээ. Тэрхүү гэрээ нь удаан хугацааны, олон талт ажлын гэрээ гэдгийг онцлон дуулгасан юм.

Ирэх сарын 31-нд болох шоунд Малайзын нэртэй моделиудаас гадна Монголын загвар өмсөгч, мисс Г.Оюунгэрэл, Х.Бадамгэрэл, “Алтай кашмер”-ийн нүүр царай болсон загвар өмсөгч Б.Буджаргал нар оролцох бөгөөд Монголын урлагийн салбарын төлөөлөл болж, “Киви”, “Камертон” хамтлагийн ахлагч Д.Болд, ятгын хатан хаан Ч.Мөнх-Эрдэнэ нар оролцох ажээ. Сонирхолтой нь, уг шоуг дэлхийн алдартай загварын суваг “Fashion TV” телевизээр гаргах юм байна.

аравт 8Долоо хоногийн онцлох шинэ уран бүтээл: “Монгол фильм” групп, Өвөрмонголын “Нүүдэл соёл” компанийн хамтын бүтээл “Аравт” түүхэн уран сайхны кино өнгөрсөн өдрүүдэд “Тэнгис” кино театрт нээлтээ хийсэн нь урлагийн салбарт гарсан томоохон үйл явдал байлаа. Энэ жилийн хувьд маш олон кино нээлтээ хийн үзэгчдэд хүрсэн ч “Аравт” олонд хүлээлт бий болгож, үзэгчдийн анхаарлыг хамгийн ихээр татаж байсан кино юм.  Гурван жил зураг авалт нь үргэлжилсэн уг киноны найруулагчаар Д.Золбаяр, У.Шагдарсүрэн нар ажилласан бол киноны хөгжмийг төгөлдөр хуурч, хөгжмийн зохиолч Б.Чинбат бичсэн юм. Харин түүхэн киноны гол дүрүүдэд Монголын талаас Төрийн соёрхолт, Гавьяат жүжигчин Д.Сосорбарам, Гавьяат жүжигчин Ё.Цог, Б.Жаргалсайхан, Соёлын тэргүүний ажилтан Д.Гүрсэд, Г.Золбоот, Н.Онон, С.Ариунбямба, Ц.Цэрэнболд, Г.Алтаншагай, Б.Амарсайхан, Д.Ганцэцэг нар, харин Өвөрмонголын талаас Б.Баасанжав, Б.Аюурдарь, Л.Жамбал, Ч.Бодь, Э.Буянхишиг нар тогложээ.

Гадна, дотны уран бүтээлчид “Чингис хаан”-sы тухай тайз, дэлгэцийн бүтээл олныг амилуулсан. Гэвч түүхэн үйл хэргийн амин судас, хөшүүрэг нь болсон эгэл жирийн цэрэг эрс хэрхэн амьдарч, тэмцэж, хооллож, ундалж, хоорондоо нөхөрлөж, аяны хүнд, дайны бэрхийг нэгэн санаа, нийтийн хүчээр туулж, ялахын ид хав, ялагдахын гуниг зовлонг хэрхэн хуваалцаж явсныг харуулсан бүтээл болсон тийм ч олон биш билээ. Киноны нээлтийн үеэр ирсэн уран бүтээлчид болон жирийн үзэгчид тус киноны талаар ам сайтай байсан ба түүхэн уран бүтээл гэхэд чанартай, ойрд төрөөгүй чансаатай бүтээл болсон хэмээн дүгнэж байсан юм.

аравт 8Долоо хоногийн онцлох шагнал: “Аравт” кинонд тоглосон ӨМӨЗО-ны жүжигчин Б.Баасанжавыг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Алтан гадас” одонгоор шагналаа. Жүжигчин Б.Баасанжав нь “Чингис хаан” киноны Тэмжүүжины дүрээр бидэнд танигдсан билээ. Тэрээр Монгол Улс, БНХАУ-ын Өвөр Монголын хамтран бүтээсэн “Аравт” киноны мөн гол дүрийг бүтээсэн билээ. Шинэ киноныхоо нээлтэд оролцохоор манай улсад ирэхдээ тэрээр хэвлэлүүдэд өгсөн ярилцлагадаа “Би хаан хүний дүрийг бүтээхээсээ илүү, харцын дүрийг бүтээхийг хүсдэг” хэмээн ярьсан юм.


аравт 8Дэлхийн анхны романаас сэдэвлэн бичсэн Монгол жүжиг: Олон сар яригдсан “Эсрэг дурлал” жүжиг өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт УДЭТ-т нээлтээ хийлээ. Дэлхийн анхны роман хэмээгддэг Японы зохиолч Мүрасаки Шикибүгийн “Гэнжийн туульс” романаас сэдэвлэн сэтгүүлч, зохиолч Б.Галаарид “Эсрэг дурлал” жүжгийг бичжээ. Тэрээр өмнө нь “Шар тэнгисийн тарчлаан” хэмээх драмын жүжиг бичиж үзэгчдээс сайн үнэлгээ авч байсан билээ. Дэлхийн анхны романаас сэдэвлэсэн тус драмын жүжиг Монголын тайзнаа анх удаа тавигдах гэж буйгаараа онцлогтой юм. “Гэнжийн туульс” роман нь Япондоо “Монголын нууц товчоо”-той  дүүцэхүйц бүтээл. Япон хүн бүр энэхүү туульсаа мэддэг, маш их хайрладаг бөгөөд дэлхийн 30 оронд орчуулагдсан дэлхий дахинд хайр дурлалын романы хамгийн ахнынх гэдгээр нь хүлээн зөвшөөрөгдсөн бүтээл нь аж. Япондоо мюзикл хэлбэрээр болон уран сайхны кино, хүүхэлдэйн кино зэрэг олон төрлөөр бүтээл туурвил хийж байжээ. Харин манай уран бүтээлчид үүнийг эх орондоо драмын жүжиг хэлбэрээр амилуулахаар болсон нь энэ төрлийн хувьд анхдагч нь болж байгаа аж Тус жүжгийн найруулагчаар УДЭТ-ын ерөнхий найруулагч, Урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Найдандорж, зураглаачаар Соёлын тэргүүний ажилтан Т.Ганхуяг, хөгжмийн зохиолчоор Д.Түвшинсайхан нар ажиллажээ.
Монголын урлаг бол өрнө дорнын уулзвар дээр хөгжиж ирсэн онцлогтой. Бид дэлхийн сонгодог жүжгүүдийг өөрийн тайзнаа тавин үзэгчдийн хүртээл болгосоор 80 жил болж байна.  Харин Япон улс бол олон зуун жилийн уламжлалт үндэсний бахархалаар хөгжсөн театртай улс. XXI зуунд Японы театр дэлхийн театрын урлагтай мөр зэрэгцэн хөгжиж явна. Япон жүжгийг Монголын театрт тавина гэдэг бол их нарийн эмзэг, хариуцлагтай зүйл. Яг Японы өөрийнх нь дэг жаягаар тавина гэдэг үнэхээр хэцүү. “Эсрэг дурлал” жүжгийг хоёр бүрэлдэхүүнтэйгээр тоглож үзэгчдийн хүртээл болгож байгаа. Уг жүжгийн  хяналтыг үзсэн мэргэжлийн экспертүүд, найруулагч, судлаачид уг хоёр бүрэлдэхүүнийг аль аль нь сонирхолтой, жүжигчний ур ажиллагааг шингээж чадсан бүрэлдэхүүнүүд болж хэмээн тэмдэглэсэн учраас ийнхүү хоёр бүрэлдэхүүнээр тоглохоор болжээ. “Эсрэг дурлал” жүжгийн Гэрэлт Гэнжид жүжигчин А.Баасанжаргал, Б.Тамир, хаанд гавьяат жүжигчин Б.Жаргалсайхан, Соёлын тэргүүнйи ажилтан М.Түвшинхүү, Фүжицүбо хатанд Соёлын тэгүүний аижлтан С.Отгонцэцэг, залуу жүжигчин Д.Ганцэцэг, их хатанд гавьяат жүжигчин Г.Урнаа, Соёлын тэргүүний ажилтан Б.Болормаа, нэгдүгээр шивэгчинд гавьяат жүжигчин Ж.Оюундарь, Соёлын тэргүүний ажилтан Б.Нармандах, хоёрдугаар шивэгчинд жүжигчин Соёлын тэргүүний ажилтан Ц.Баясгалан, Соёлын тэргүүний ажилтан Б.Эрдэнэцэцэг, үзэсгэлэнт бүсгүйд Г.Отгонцэцэг, Б.Одончимэг нар тогложээ.

24tsag.mn

 


0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • БНСУ-ын Гёнсаннам-до аймгийн Захирагч Пак Ван Сү тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
    46 мин
  • НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын COP17 бага хурлаас Монгол Улс 1,5 тэрбум ам.долларын санхүүжилт босгох боломжтой
    56 мин
  • Намрын хуурайшилт эхэлж байгаатай холбогдуулан ой хээрийн түймрээс сэрэмжлүүлж байна
    1 цаг 55 мин
  • ТАНИЛЦ: ДАШТ-ий чөлөөт бөхийн төрөлд медаль хүртсэн тамчирид
    2 цаг 23 мин
  • А.Амартүвшин: Иргэд “Хотула” аппликейшнийг гар утсандаа суулгаснаар виртуал карт үүсэж, нүүрсээ авна
    2 цаг 37 мин
  • Р.Даваадорж: Дунд хугацаанд тогтвортой өсөлтийг хадгалах зорилгоор мөнгөний бодлогын хүүг зөөлрүүлэх боломжгүй гэж Мөнгөний бодлогын хорооны гишүүд үзсэн
    2 цаг 48 мин
  • Б.Жавхлан: Төсвөө хэрхэн зөв зарцуулахыг салбарын сайдын ухаан, сэтгэл хоёр л шийднэ
    2 цаг 56 мин
  • Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
    3 цаг 7 мин
  • БНСУ-ын Жэжү мужийн зочид төлөөлөгчид Говийн их ноён хутагт Дулдуйтын Данзанравжаагийн мэлмий гийсний 222 жилийн ойн фестивальд оролцоно
    3 цаг 12 мин
  • Н.Учрал: Бид чиг үүргийн давхардлыг арилгах гэж 2.2 их наяд төгрөгийн хэмнэлтийн тодотгол хийсэн
    3 цаг 41 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    4 цаг 25 мин
  • GenZ-ийн нүдээр улстөрчид #5: ЭГЭЛ БОР ХҮҮГИЙН ЭГЭЛГҮЙ ЭГО
    4 цаг 45 мин
  • Б.Баярбаатар: Квот авсан байгууллагууд хаа сайгүй байна
    4 цаг 47 мин
  • Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13485 болжээ
    5 цаг 4 мин
  • D-LAB цахим бүртгэл, мэдээллийн системийг нэвтрүүллээ
    5 цаг 39 мин
  • ДАШТ-ий хошой медальт МУГТ П.Орхоны тухай 24 баримт
    5 цаг 42 мин
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
    6 цаг 22 мин
  • Ч.Төгсдэлгэр: Хотын төвийн барилгыг дахин төлөвлөхдөө архитектурын анхны шийдлийг алдагдуулахгүй
    6 цаг 27 мин
  • Монголын технологийн 7 хоног эхэллээ
    6 цаг 40 мин
  • Голомт банк 21 дэх жилдээ шилдэг 100 оюутанд тэтгэлэг  олгоно
    6 цаг 42 мин
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Д.Амарбаясгалан: Намрын чуулган нээлтээ хийж, УИХ шинэ бүтцээр ажиллаж эхэллээ
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • О.Алтангэрэл: Оюу толгойн гэрээ Монгол Улсад асар их алдагдалтай гэрээ болсон нь тодорхой болчихсон
  • Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • Дорнодын “Элит тауэр”-ын нэг эзэмшигч нь нөгөө эзэмшигчийнхээ найман орон сууцыг өөрт нь мэдэгдэлгүйгээр бусдад худалджээ
  • Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • Геологийн төв лабораторийн уулзварт нүхэн гарц барих ажилд “Хэт Моторс” ХХК газар чөлөөлөлт дээр зөвшилцөхгүй гурван жил болж байна
  • Шахмал түлшийг "Hotula" аппликейшнээр борлуулна
  • “Дулаан гэр-цэвэр агаар 2025” үзэсгэлэн болж байна
  • Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнг "Төсвийн хөрөнгөөр хувийн хотхон руугаа дулаан татдаг, өргөтгөдөг" гэв
  • GenZ-ийн нүдээр улстөрчид #2: ГАНБААГИЙН ГАЦАА
  • GenZ-ийн нүдээр улстөрчид #1: Сийндүүлсэн Женко
  • Ардчилсан нам Хэнтий аймагт чуулж байна
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • О.Цогтгэрэл: Бид шударга үйл хэргийг, дүрэмдээ үнэнч шударга байхыг эрхэмлэнэ
  • Эмгэнэл
  • Улаанбаатарт 15 градус дулаан байна
  • Хубилай хааны мэндэлсний 810 жилийн ойд зориулсан бөхийн барилдаан маргааш болно
  • ДАШТ-ий хошой медальт МУГТ П.Орхоны тухай 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • О.Алтангэрэл: Оюу толгойн гэрээ Монгол Улсад асар их алдагдалтай гэрээ болсон нь тодорхой болчихсон
  • GenZ-ийн нүдээр улстөрчид #4: ДУУДЛАГА
  • П.Наранбаяр: Сургуулийн барилгын ажил одоог хүртэл дуусаагүйн улмаас хүүхдүүд хохирч байна
  • “Дулаан гэр-цэвэр агаар 2025” үзэсгэлэн болж байна
  • Ардчилсан нам Хэнтий аймагт чуулж байна
  • О.Цогтгэрэл: Бид шударга үйл хэргийг, дүрэмдээ үнэнч шударга байхыг эрхэмлэнэ
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Д.Амарбаясгалан: Намрын чуулган нээлтээ хийж, УИХ шинэ бүтцээр ажиллаж эхэллээ
  • GenZ-ийн нүдээр улстөрчид #1: Сийндүүлсэн Женко
  • Г.Занданшатар: 2026 оны төсөв бол данхар төрийг хумьж, сахилга бат, хариуцлагыг чангалж бататгах шинэ алхам
  • GenZ-ийн нүдээр улстөрчид #2: ГАНБААГИЙН ГАЦАА
  • Шахмал түлшийг "Hotula" аппликейшнээр борлуулна
  • Улаанбаатарт 15 градус дулаан байна
  • Ханын материалд 1800 айлын орон сууц барих төслийн гүйцэтгэгч шалгарч, батламж гардууллаа
  • Бэлчээрийн ургамлын гарц нийт нутгийн 55 хувьд хэвийн байна
  • НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хуралд дэлхийн 190 гаруй орны 10 мянга орчим төлөөлөгч оролцоно
  • GenZ-ийн нүдээр улстөрчид #5: ЭГЭЛ БОР ХҮҮГИЙН ЭГЭЛГҮЙ ЭГО
  • Геологийн төв лабораторийн уулзварт нүхэн гарц барих ажилд “Хэт Моторс” ХХК газар чөлөөлөлт дээр зөвшилцөхгүй гурван жил болж байна
24 баримт
  • ДАШТ-ий хошой медальт МУГТ П.Орхоны тухай 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Д.Амарбаясгалан: Намрын чуулган нээлтээ хийж, УИХ шинэ бүтцээр ажиллаж эхэллээ
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • Г.Дамдинням: Уурхайчдын нөр их хөдөлмөрийг үнэгүйдүүлж, салбараа улстөрчдийн золиос болох вий гэдэгт санаа зовниж явдаг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК