
Өмнөх 7 хоногийн үнэтэй харьцуулахад үхрийн махны үнэ 0.9-1.2 хувь, хонины махны үнэ 0.9 хувиар өсч, ямааны махны үнэ 1.4 хувиар буурсан бол, адууны махны үнэ тогтвортой байна гэж Үндэсний статистикийн газраас мэдэгдлээ.
2012 оны 4-р сарын 25-ны байдлаар 1 кг хонины /ястай/ махны үнэ дунджаар 7063 төгрөг, үхрийн мах /ястай/ – 7714 төгрөг, ямааны мах - 5425 төгрөг, адууны мах – 6157 төгрөг, хонины цул мах – 7686 төгрөг, үхрийн цул мах – 8738 төгрөгийн үнэтэй худалдаалагдаж байна.