Йемений ерөнхийлөгч Абдраббух Мансур Хади эх орноосоо дүрвэж Саудын Арабын нийслэл Эр-Риядад ирсэн тухай “BBC” мэдээллээ. Тэрээр бямба гарагт Арабын лигийн орнуудын чуулга уулзалтад оролцох юм байна. Гэхдээ чуулганы дараа нутаг буцахгүй Египет рүү явахаар төлөвлөжээ.
Өнгөрсөн сард босогчдын дайралтаар суудлаасаа огоцорсон ерөнхийлөгч Хади нийслэл Санаагаас дүрвэж Аден хотод байрлаж байсан юм. Гэвч тус хотыг босогчид нэхэж эзэлсэн тул тэрээр байшингаасаа огт гарахгүй нуугдаж байжээ.
Эрх баригчид Хадиг одоо хүртэл ерөнхийлөгчийн эрх мэдэлтэй байгаа хэмээн зарлаж байгаа юм. Тэрээр Арабын Лигийн хуралд оролцохдоо ч Йемений хууль ёсны ерөнхийлөгчийн хувиар оролцох аж.
Шиа Хоуди шашинт босогчид Йемений эрх баригч хүчнийхэнтэй мөрөлдсөнөөр тус улс иргэний дайны ирмэгт ирээд байгаа билээ. НҮБ-аас цэрэг оруулахыг хүссэн Йеменд Саудын Арабын тэргүүлсэн хамтрал агаарын дайралтуудаар туслаж, өчигдрөөс эхлэн хоудичуудтай байлдаж байна.
Гол дайралтууд ерөнхийлөгч Хадигийн амьдарч байсан Аден болон нийслэл Санаа хотуудад явагдаж байна. Байлдааны онгоцууд босогчдын гол баазуудыг онилж байгаа гэлээ. Гэсэн хэдий ч агаарын дайралтуудад 17 энгийн иргэн өртөн амиа алдсан байна.
Саудын Араб агаарын дайралт хийхэд 100 байлдааны онгоц явуулжээ.
Д.Идэр
Агаарын дайралтыг эсэргүүцэж буй Шиа Хоуди босогчид.
Аден хотод ширүүн мөргөлдөөн болж байна.
Саудын Арабын агаарын дайралт нийслэл Санааг ийм болгожээ.