зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.11.09
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Шүрэнгийн усан цахилгаан станц олон улсын маргаан дэгдээх нь

2015-4-15
0
ЖИРГЭХ

       2013 оноос яригдаж эхэлсэн Шүрэнгийн усан станц баригдаж эхлэх юм бол Байгаль нуурт хэмжээлшгүй их хор хохирол учруулах тухай өчигдөр гадаадын хэвлэлд мэдээлжээ. Уур амьсгалын өөрчлөлтийн профессор Ансон Макайн бичсэн “Олон төрлийн амьтдын гэр болсон дэлхийн хамгийн том нуурт Монголын далан, хоолой заналхийлж байна” гарчигтай асуудал хөндсөн өгүүлэл нийтлэгджээ. Байгал нуур, Сэлэнгэ мөрний бохирдлыг судалдаг тэрээр Их Британийн Хүрээлэн буй орчны судалгааны зөвлөлийн санхүүжилтээр ажилладаг байна.  

 

Монголын далан барих ажил ямар хор хөнөөлтэй, яагаад олон улсын маргаан дэгдээж болзошгүй тухай ноцтой нийтлэлийг бүрэн эхээр нь хүргэе.

 

Байгаль нуурын далайн хав дэлхийн хаана ч байхгүй.

 

МОНГОЛ АЛЬ ХЭДИЙН ОРОСЫГ БУХИМДУУЛААД ЭХЭЛЧИХСЭН

 

Монгол Улс тэсрэлт хийж буй уул уурхайн үйлдвэрлэлд хэрэгтэй ус, цахилгаанаа гаргаж авахын тулд хамгийн том голдоо асар том далан барих гэж байна. Хэдий тийм ч байгаль орчин хамгаалагч бүлгүүд усан цахилгаан станц болон энэ төсөлтэй холбоотой хоолойн ажил нь дэлхийн хамгийн эртний бас гүний цэвэр усны нөөц болсон Байгаль нуурт хэмжээлшгүй гамшиг учруулахыг анхааруулж байна.

 

Орос, Монголын хилд байрлах Байгаль нуурт эрсдэл учруулж буй нь Монголын хойд хөршийг ихээхэн бухимдуулж байна. Хяналтгүй уул уурхайн олборлолтын улмаас одоо Байгаль нуурын усны түвшин асар их багассан бөгөөд эрэг нь замаг шавраар дүүрсэн нь Оросыг аль хэдийн бухимдуулаад эхэлчихсэн.

 

Энэ зуур Монголын хойд хэсгээр урсах Сэлэнгэ мөрөнд Шүрэнгийн усан цахилгаан станц барих саналыг 2013 онд гаргасан бөгөөд одоо Дэлхийн банк санхүүжүүлэн төслийн байгаль орчин, нийгмийн нөөлөөллийн үнэлгээг хийж байгаа юм. Станцтай хамт Монгол Улс дэлхийн хамгийн том ус дамжуулах хоолойг барихаар төлөвлөж байгаа бөгөөд Сэлэнгэд цутгадаг Орхон голын уснаас 1000 км-ийн цаана орших говийн уурхайчдад ус нийлүүлэхээр төлөвлөсөн.

 

Байгаль нуурын гүнд дэлхийд ховор амьтдын гэр бий.

 

БАЙГАЛЬ НУУРЫН ХОСГҮЙ СИСТЕМ

 

Эдгээр төслүүд нь урсгал дагадаг Байгаль нуурт хэмжээлшгүй сөргөөр нөлөөлнө. 25 сая жилийн өмнө Өмнөд Сибирт тектоникийн бүсэд тогтсон Байгаль нуурын хамгийн гүн хэсэг нь 1700 метр бөгөөд дэлхийн хөлдөөгүй цэвэр усны 20 хувийг агуулдаг.

 

Эртний гэдэг утгаараа тус нуурын гүнд 2500 гаруй төрлийн амьтан оршдог хэмээн бүртгэгдсэн бөгөөд тэдгээрийн 75-аас илүү хувь нь нутагшмал буюу дэлхий дээр хаана ч байхгүй амьтад аж. Тэнд нүдэнд үл үзэгдэх ургамлуудаас эхлээд дэлхий ховордсон цэнгэг усны далайн хав бие биетэйгээ нягт холбоотой амьдарч байна. Биологийн олон янзын энэхүү чухал ач холбогдлыг нь тооцоолж Байгаль нуурыг 1996 онд ЮНЕСКО Дэлхийн соёлын өвд бүртгэсэн юм.

 

 

Сэлэнгэ мөрөн өөрөөрөө чухал эко систем юм.

 

 

Байгаль нуурт цутгадаг 350 гаруй голоос хамгийн чухал, хамгийн ач холбогдолтой нь Сэлэнгэ мөрөн. Учир нь Сэлэнгэ мөрөн нуурын усны 50 орчим хувийг хангадаг. Сэлэнгэ мөрөн болон цутгалангууд нь Монголын хойд хэсгээр өргөн уудам нутгийг хамран урсдаг бөгөөд Байгал нуурт нийлдэг урсацын талбайг тооцоолбол Испани улсын газар нутгаас ч том хэмжээ гарч ирнэ. Уг мөрөн нь ач холбогдлоороо дэлхийд танигдсан Сэлэнгийн цутгалангаар дамжин Байгаль нуурт нийлдэг.

 

 

Байгаль нуурын эрүүл ахуйн хувьд Сэлэнгийн цутгалан нь амин чухалд тооцогдоно. Цутгалангийн гүехэн хэсэг нь Байгаль нуурын олон ховор төрлийн загасны түрсээ шахах газар болдог. Жил бүрийн энэ гайхамшигт мөчид сая сая нүүдлийн шувууд үүгээр дайрдаг юм. Түүнчлэн цутгалан нь нуурт хүрэхээс өмнө бохирдсон урсгалыг цэвэршүүлдэг шидтэй.

 

 

МОНГОЛЫН ЗАНАЛХИЙЛЭЛ ГАНЦААР ЗОГСОХГҮЙ

 

Шүрэнгийн усан цахилгаан станц цутгаланд аюул учруулах ганц зүйл биш. Монголын хойд хэсэгт эхэлсэн алт болон бусад эрдэс баялагийн олборолтын улмаас Сэлэнгэ мөрний ус хүнд металийн элементээр сэлгэгдэж, аль хэдийн бохирдоод эхэлчихсэн.

 

Байгаль нуур болон Сэлэнгийн цутгаланд цутгах голын урсгалд нөлөөбөл Байгаль нуурын амьдралд үгээр илэрхийлж боломгүй хохирол учрах юм. Цутгалангийн гүехэн ус багасвал загас үржих боломжгүй болно. Ингэснээр шувууд, усны шавьжнууд ч орон гэрээ алдана гэсэн үг.  

 

Биологийн олон төрөлт байдал алдагдах нь Байгаль нуурын ер бусын эко системийг доройтуулаад зогсохгүй орон нутгийн болон бүс нутгийн эдийн засагт ихээхэн хохирол учруулах юм.

 

 

Дээрх шалтгаануудаар "Хил хязгааргүй гол мөрөн" ТББ болон Монгол-Оросын эрдэмтэд Дэлхийн банкыг төслийг үнэлгээг санхүүжүүлж энэхүү сүйрэлд гар биечлэн оролцохоо зогсоохыг шаардсан. Оросын Аюулгүй байдлын зөвлөл ч Ерөнхийлөгч Владимир Путинд үндэсний хэмжээний аюулгүй байдын асуудал тулгарлаа хэмээн зөвлөж байгаа.

 

1950-иад оны үед Иркутск хотод Ангар мөрөнд усан цахилгаан станцын далан барьсан. Ангар мөрөн нь Байгаль нуурын гадагшаа урсдаг цор ганц урсгал юм. Далан барьж дуусах үед нуурын усны түвшин олон метрээр ихсэж 150 мянган га газрыг хамарсан их үер болсон. Үүний улмаас 15 мянган хүнийг нүүлгэн шилжүүлж байсан түүхтэй.

 

Хамгийн сүүлд л гэхэд Иркутскын далангийн улмаас /тооцолсон ёсоор тунадас ороогүйгээс/ Байгал нуурын усны түвшин байгаагүй хэмжээгээр багассан.

 

 

Үүн дээр нэмээд Шүрэнгийн усан цахилгаан станц болон Орхон-Говийн ус тойруулах хоолойг барих ажил ногоон гэрлээр гарах юм бол Байгаль нуурын хувь заяа хаашаа эргэх нь ойлгомжтой болно.

Орчуулсан Д.Идэр

www.24tsag.mn

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
БНСУ-ын Үлсан хот дахь дулааны станц нурсны улмаас гурван хүн амь үрэгджээ
Сурлага сайтай 45 оюутныг бусдыг дээрэлхсэн үйлдлийнх нь улмаас хөөсөн байна
Tesla-ийн нисдэг машины хувилбарыг гаргана
Дэлхийн улсууд эмчдээ хэр хэмжээний цалин өгдөг вэ?
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (39)

  • Us sudlaach (103.10.22.181)
    Za ene bichsen niitleliig erdemten8 sudlaach bichsen gehed hetsuu l yum bna. Хамгийн сүүлд л гэхэд Иркутскын далангийн улмаас тооцолсон ёсоор тунадас ороогүйгээс Байгал нуурын усны түвшин байгаагүй хэмжээгээр багассан. Ene chini harin orsuudiin uursdiinh ni hiisen gai baihgui yu. Goliin ehend ursatsiin tohiruulga hiihed gol ekosistemiig tetgeh ursatsaa bainga gargasaar baih bolno Tegeed ch erdemten Yondon Garmaev guai Shurengiin usan tsahilgaan stants Baigal nuurt nuluuluhgui gedgiig batalchihsan shuu dee. Ene hun bol Baigal nuuriin menejmentiin hureelengii zahiral Hydrology hun bgaa. Tegeed ch bid uuriinhuu nutag deer yu hiihee delhiigees asuuna gevel UUCHLAARAI
    2015 оны 07 сарын 02 | Хариулах
  • Зочин (202.55.190.174)
    солиорвоо монгол хилийн усны олон улсын гэрээгээр өөрийн уснаас зарцуулах эрхтэй олон жил алдсан одоо далан барьж үлдээх цаг болсоон хүний нуурыг хайрлаад өөрсдаа хатаж үхэх үү орсын мөнгийг авагсад одоо болио үр хүүхдээ бод улсаа сүйрүүлж авсан мөнгө чинь алсдаа үр хүүхдэд нь гай болно үүнийг мөнхөд санатугай
    2015 оны 07 сарын 02 | Хариулах
  • unendee (49.0.161.229)
    Selenge murnii Baigal nuurt tsugtah tsutgaliin ihenh heseg ni orosiin gazar nutagt bii boldog
    2015 оны 07 сарын 02 | Хариулах
    • Зочин
      Sav gazriin 55 huvi ni Mongold baidgiimshd ee
      2015 оны 07 сарын 02
  • tg (76.28.196.252)
    busad oron oorsdiin baigaliig ingej hamgaalj hairldag baih ni. getel bid oorsdiigo ch hairlahgui, busdiig hairlah talaar bodood ch hereggui
    2015 оны 07 сарын 02 | Хариулах
  • Зочин (203.194.113.3)
    lalariin teneg Ivanuudaar bid zaalgahgui OROS sunutugei
    2015 оны 07 сарын 02 | Хариулах
  • ДАВАА (49.0.161.55)
    Асуудлыг шийдэж болно. Монгол барих станцаа болье, харин ОХУ -монголд хэрэгтэй цахилгааныг үнэгүй НИЙЛҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ
    2015 оны 04 сарын 16 | Хариулах
    • Зочин
      Yag tegj boddog shuu
      2015 оны 04 сарын 16
    • хаххаха
      хэхэ чамд оросын хамгийн том салаавчийг өгөх байх даа ааахахахха
      2015 оны 04 сарын 16
  • Зочин (103.229.123.232)
    Үхсэн баасны судлаач, үхсэн хатсаны климат ченж бүгд тархи угаалт. Климат ченж бол цикллэг үзэгдэл бөгөөд еврей нарын СиЭнЭН,ВиВиСИ-гийн тархи угаалтаар олон түмнийг төөрөгдөл оруулан бизнесийн өрсөлдөгчдөө нухаж энэ чиглэлээр бизнес хийх гэж ярьж байгаа зүйл гэдгийг эрдэмтэд нотолж байгаа. Сэлэнгэ-Орхон-ТуулЕрөө-Хараагийн асар уудам сав газрын дэвсгэр дээр хурмастаас илгээсэн хур тундасыг газрын хэвгий, жалга судгаараа цуглуулж авахаа хөгийн муу өтөг боол их монголын боол зардас байсан хулмастай Оросоор заалгах нь дэндүү дээрэлхүүлэл, доромжлол. Төртэйюм бол, тусгаар улс юм бол, НҮБ-ээр хүлээн зөвшөөрөгдсөн юм бол, хилээр гарах усныхаа 30 хувийг эзэмших олон улсын жишгийг мэддэг юм бол энэ муусайн тэнэмэл харийнхан худалдагдсан новшнуудыг намалдагийг нь байгаа газар нь нээж өгөх ёстой. Оросоос бидэий гуйх юм юуууууч байхгүй. Хаэмжээлшгүй их хүрэан нүүрсний гааз, шингэрүүлсэн тос, 1000 жил хэрэглэсэн ч хүрэх шатдаг занарын нөөц, 10 мянган жил хэрэглэсэн ч хүрэх ураны түлшний нөөц, хэн
    2015 оны 04 сарын 16 | Хариулах
  • Зочин (43.242.243.62)
    Энэ дэлхий сөнөхгүй ээ. Харин уур амьсгалын өөрчлөлт Монголд 3 дахин илүү эрчимтэй явагдаад 2.1 градусын дулаарал болоод байгаа нь дэлхий даяар 2050 онд хүрэх хэмжээ юм билээ. үүнээс харахад Монгол түрүүлээд хүнд байдалд орчихсон байгаа нь Т хүнд ч ойлгомжтой байна шүү дээ.
    2015 оны 04 сарын 16 | Хариулах
  • Зочин (43.242.243.62)
    Baigal nuuriin usnii tuvshing Angara muren deerh olon usan tsahilgaan stantsuud tohiruuldag yum shuu dee. Selenga deer neg ch usan san baihgui uchraas Baigal nuuriin usnii tuvshing tohiruulah yamarch bolomj baihguig ene sudlaach bolgoono uu.
    2015 оны 04 сарын 16 | Хариулах
  • Зочин (112.72.13.218)
    Дэлхийн дулааралд мал аж ахуй муу нөлөөтэй гээд л бас бичдэг шүү дээ. Тэгвэл шагай тоглох өнгөрнө тэгээд үндэсний аюулгүй байдал муудна гэсэн үг. Хуцаал байвал хуцаал байна шүүдээ. Хаяаагүй л муусайн хөлсний бичээч хорвоогоор дүүрэн. Гэхдээ байгаль нуур руу орж буй гол горихуудыг оросууд хамгаалалтдаа авна гэвэл тэгээд л авна шүү дээ. Санхүүжилт хүссэн Байгаль ардын улс үндсэн хуулийн төслөө бэлдэж л байгаа манайд. Угаасаа шуналаас болж энэ хорвоо сөнөх юмчинь
    2015 оны 04 сарын 16 | Хариулах
  • Зочин (150.129.142.196)
    Оросын захиалгат бичвэр байна. Харийн нуурыг хайрлаж байгаа нь гээд Оросоос ендер унээр цахилгаан авсаар, тэнэг мангараараа дуудуулсаар байхуу.
    2015 оны 04 сарын 16 | Хариулах
    • хэхэ
      хэхэ харин тийм хариуд нь оросуудад том салаавч өгөх хэрэгтэй
      2015 оны 04 сарын 16
  • Зочин (202.179.15.228)
    ene holsonii hvn bnaa, vnen heregtee orosuud angar moron deer 4 usan tsahilgaan stans bariad usiig hobh sorj bna. usan tsahilgaan stans bol hyadhan tsahilgaan gardag uchir orosiin erhvv mujiinhan nuuriin tvbshing barilgui ih hemjeegeer usiig ursaj bna.. harin mongold barih usan tsahilgaan stans bol ehleed egiin gol deer barinaa. bas orhonoos us tatah bol hamgiin zob sanaa shuu. manai hamag gol gadaad ruu verleed gargaad gardag sh dee. bid nar nutagdaa usan san, hiimel nuur tsoorom hiij usaa nootsloj absan deer..
    2015 оны 04 сарын 15 | Хариулах
  • Зочин (122.201.22.240)
    Сэлэнгэ мөрөн дээр усан сан байгуулах нь Байгаль нуурт асар их ач холбогдолтой байх болноо.
    2015 оны 04 сарын 15 | Хариулах
  • Зочин (122.201.22.240)
    МОНГОЛД ДУЛААРАЛ дэлхийн дундажаас 3 дахин илүү байгаа тул Сэлэнгэ мөрөн ширгэх магадлалтай тул Монголоос ус очихгүй болж Байгаль нуур хатах нь ойлгомжтой. Харин Монголд усан сан байгуулж урсацыг тохируулснаар Байгаль нуурыг усаар тасралтгүй хангах боломж бүрдэх тул Байгал нуурын хамгаалалалт болж өгнө. Тиймээс усан сан барихгүй бол Байгаль нуур хатах болноо. Энэ бол олон улсад батлагдсан арга технологи шүү дээ. Мэдтүгэй.
    2015 оны 04 сарын 15 | Хариулах
  • Зочин (112.72.13.181)
    Muusain Orosuud Mongol huchirheg bolohod durgui .
    2015 оны 04 сарын 15 | Хариулах
  • Зочин (122.201.22.240)
    Дэлхийн дулаарал уур амьсгалын өөрчлөлт маш хүчтэй явагдаж байгал цаг уурын аюултай үзэгдэл жил бүр тохиох болсоныг НҮБ-аас мэдээлсэн билээ. Монголд энэ дулаарал дэлхийн дундажаас 3 дахин илүү байгаа болохоор Сэлэнгэ дээр далан барьж хамгаалахгүй бол хэт аюултай үер болоход Монгол-Оросын өргөн уудам нутаг үерт автаж гал усны гашуун зовлонд нэрвэгдэх эрсдэл асар өндөр байх болноо. Бид хөрш Орос улсыг онц аюултай үерийн гамшигаас хамгаалах давхар зорилготой билээ. Судлаач та энэ аюулыг тооцож болгооно уу.
    2015 оны 04 сарын 15 | Хариулах
  • Зочин (43.242.243.79)
    Энэ дэлхии соноход монгол улдэх юм шиг сэтгэх юм ? Байгал нуур хатахад монгол орон чинь саахарын цол болж хувирна Эруулээр сэтгэвэл яасан юм вэ ?
    2015 оны 04 сарын 15 | Хариулах
    • Зочин
      orosuud angar moronoor usiig hobh sorj bnaa baigal nuuriin.. tegeed tvbshin vrgelj buurch bnaa..
      2015 оны 04 сарын 15
  • Зочин (122.201.22.240)
    Дэлхий даяар улс хоорондын хил дамнасан 260 гол мөрөн байдаг . Улс бүр өөөрийн нутаг дээрээ усан цахилгаан станц барьсан байдаг. Орос - Монгол 2 харилцан ойлголцоод хоёр талд адилхан ашигтай төслийг хэрэгжүүлэх болноо.
    2015 оны 04 сарын 15 | Хариулах
  • Зочин (180.235.184.163)
    usan cahilgaan stanc barina gej huurguud araar n nuursnii orduudiig n hyamdhan avah bodlogo yavagdaad bna , uuniig buh zuil oroitson hoino n oilgoh heregtei gej uu?????,,,,,,,,,,,,,,,,
    2015 оны 04 сарын 15 | Хариулах
  • Зочин (27.123.214.115)
    Чи яах гэж ийм балай юм орчуулаад байдаг юм бэ? их мөнгөө бөгсрүүгээ чих зa.
    2015 оны 04 сарын 15 | Хариулах
  • Bold (119.57.66.98)
    Tiim l notstoi yum bol Orosuud manaid tsahilgaanaa unegui egeh heregtei sh dee. Es tegvel bid bas hegjih erhtei yum baigaa bizdee. Bas l Orosuudyn sanhuujuulj baigaa helsnii etgeed biz. Baruund iimerhuu hudlaa zahialgaar mengeer yum hiideg dugnelt gargadag amitad echneen bii. Ted tiim l surhii yum bol Mongol ulsyn hegjih erhiig bas davhar yarih yostoi sh dee.
    2015 оны 04 сарын 15 | Хариулах
  • Bold (119.57.66.98)
    Tiim l notstoi yum bol Orosuud manaid tsahilgaanaa unegui egeh heregtei sh dee. Es tegvel bid bas hegjih erhtei yum baigaa bizdee. Bas l Orosuudyn sanhuujuulj baigaa helsnii etgeed biz. Baruund iimerhuu hudlaa zahialgaar mengeer yum hiideg dugnelt gargadag amitad echneen bii. Ted tiim l surhii yum bol Mongol ulsyn hegjih erhiig bas davhar yarih yostoi sh dee.
    2015 оны 04 сарын 15 | Хариулах
  • Зочин баагий (182.160.35.172)
    Энэ төслөөс манайхан жаахан мөнгө угаагаад л үлдэнэ. Түүнээс биш 1000 км урт ус дамжуулах хоолой барина гэдэг бол үлгэр, үүнийг барих мөнгө, судалгаа, боловсон хүчин аль аль нь Монголд байхгүй. Үе үеийн улс төрч нарын тархи угаах арга, технологи. Тэгээд ч ус дамжуулах хоолой баригдсан ч ашиглалтын зардал нь асар өндөр, хэн ч тэр усыг худалдаж авахгүй, уурхайнууд бол бүр авахгүй ээ. Тиймээс энэ үлгэрийг даруй зогсоох нь зөв. Тэртээ тэргүй говийн их баялаг 10 жилд зөөгдөнө. 10 жилд энэ төсөл хэрэгжиж чадахгүй. Түүний дараа энэ төсөл шиг хэрэггүй зүйл үгүй болно.
    2015 оны 04 сарын 15 | Хариулах
    • tenegee
      huurhii uuriinhuu bodliig l bichij dee, daanch chinii bodol hend ch hamaagui. yu ch medehgui bj buhniig meddeg yum shig hutsdag teneguudiin neg bh shiv dee chi
      2015 оны 04 сарын 15
  • Монгол (203.91.112.58)
    СҮХ-д усан цахилгаан станцыг ядаж нэг очоодүз тэгээд бод???? ТОПОР
    2015 оны 04 сарын 15 | Хариулах
  • Монгол (203.91.112.58)
    Туусайн Ивануудын явуулга л байна. ЭЗЭН НЬ ЮМ АА МЭДЭЖ ЭРЭГ НЬ УСАА ХАШДАГ байгал орчинд ямар ч муу нөлөөлөлгүй хийчихэж болдог шүү дээ.
    2015 оны 04 сарын 15 | Хариулах
    • Зочин
      erguu mal min chi us uudaggui yumu? erguu sda
      2015 оны 04 сарын 15
  • bid (202.179.11.186)
    Orosuud, manaihnii teneg shiidvert hariu arga hemjee avna.Usan tsahilgaan stants barih ch shaardlaga baihgui.Olon ulsiin gereenii uurgee Mongol uls biyeluuleh yostoi...
    2015 оны 04 сарын 15 | Хариулах
    • Зочин
      За мэдэх юм алга гавихгуй байж ихийг мэдэгч нараа
      2015 оны 04 сарын 15
  • Зочин (180.235.187.158)
    ................. 5 tolgoin nuursee mash hyamdhan ugch bhaar cahilgaan stanc bariad erchim huchee eksportloj bolno shuu dee ............zaaval usan cahilgaan stanc barih shaardlaga baihgui erguu l bish yum bol end tendgui nuurs bhad ashiglaj chadahgui bj
    2015 оны 04 сарын 15 | Хариулах
  • Аюурзана (133.44.1.220)
    Орчуулсан сайтынхаа хаягийг тавиачээ танай сайт. Шүрэн, Орхон бол манай улсын эрчим хүч, усны нөөцийн тусгаар байдлын илэрхийлэл болно. Гадныханг дагаж шийдвэр гаргадаг алай салбадай байхаа болих хэрэгтэй. Эзэн нь юмаа мэдэж эрэг нь усаа хашдаг. Дан ганц уул уурхайд цахилгаан ус бэлдэж өгч байгаа юм биш. Шүрэн бол уул уурхайд огтоос хамаа байхгүй оросоос авдаг экспортын эрчим хүчээ бууруулъя, системээ тогтвортой найдвартай болгоё гэж хийж буй ажил. Энэ ажил 1970 оноос эхтэй гэдгийг хэлье.
    2015 оны 04 сарын 15 | Хариулах
    • yag zuv
      tiisht
      2015 оны 04 сарын 15
  • Эрдэмтэн, судлаач (203.169.49.93)
    ОХУ Байгаль нуураа дэлхийн өвийн санд багтааж, нуураа хамгаалснаар бизнесээ зогсооныхоо хариуд Дэлхийн байгаль хамгаалах сангаас олон тэрбум долларыг авдаг. Тэгвэл монгол улс ч бас Байгаль нууранд цэвэр усаа нийлүүлж, энэ нуурыг хамгаалах үүрэг хүлээлбэл бас тэр сангаас усан цахилгаан станци бариагүйн нөхөн төлөөс болох мөнгө авах эрхтэй. Энэ мөнгөөр нүүрсний юмуу нар, салхины цахилгаан станциудаа барьж болно шүү дээ. Дарга нар аа?
    2015 оны 04 сарын 15 | Хариулах
  • Зочин (103.26.195.131)
    Байгаль нуурыг хамгийн их бохирдуулдог ялгадсаа асгадаг хархнууд Оросууд байх шүү Байгаль нуурыг тойрсон Оросын аварга том үйлдвэрүүд цэвэрхэн гэж үү Хамгийн гол нь Монгол улс эрчим хүчээ өөрийгөө хангах нь Оросууд эсэргүүцэж байгаа юм Монгол улс говьд өөр станц барьсан ч Оросууд шалтаг гаргаж эсэргүүцэх болно Монголчууд 20 жил хэрэлдэж шатахууны үйлдвэрээ босгож чадахгүй байгаа нь бид нар биш Оросууд гэдгийг Шүрэн станцаас харахад болно доо
    2015 оны 04 сарын 15 | Хариулах
    • Bold
      Yag zev bichjee. Baigal nuuryg toirson olon tsaasny uildveruud baisan. Ted nuuryg hamgiin ih bohirlodog. Men Baigal nuuryn oir orchmyn oi modyg yamarch hyanaltguigeer asar iheer ogtlon hyatad ruu gargaj baigaa. Ene bugdee zogsookh yostoi. Tegeed bidend yum heleh heregtei. Men herev usan tsahilgaan stants bariulahgui geed baigaa bol manaid tsahilgaanaa l unegui egchih heregtei dee.
      2015 оны 04 сарын 15
  • zochin hun (185.64.197.252)
    Baigaliin saihanii tuhai ogt medleg baihgui ,Utaanda unaairtsan mungunuus uur zuil harahgui bolson humuus uygaa hairalh be dee.Ted chin eh oronoo hairlahgui,uursdiiguu hairalhgui humuus ,uruuliig yag hairladag um be
    2015 оны 04 сарын 15 | Хариулах
  • zochin (185.64.197.252)
    Hoid tuiliin mus hailaad ebropt tsag agaar mash ih uurchlugdsun tuhai barimtat kino uzsen.Azonii tsoorhoin tuhai bol manai hed uy ch medehgui .Ongon baigalai hagdalj uldsen delhiin hamgiin saihan baigalitai gegddeg manai oron delhiin tomoohon turshalguudaas suraltsaad baigali orchintoigoo yalduulj hugjij boldogui l um bhdaa.Ugui teged daanch bolobsrolgui,komapnii ezed turd garchihajdee ,ted mungunuus uur uy ch bodohgui ni aah bugchin bn
    2015 оны 04 сарын 15 | Хариулах
  • бтгии (103.26.192.146)
    Хц гэх бндаа
    2015 оны 04 сарын 15 | Хариулах
  • zochin (185.64.197.252)
    Ene bol mash tom dohio.Manaid uyg ch hairaldagui hoich ue garch irsenees bolj UMNugobi balarach bn.Gunii usgui bolno.ter hemjeegeer mongoliin baigali duusna.uunees ichihdee neg jaahan huhed shig harahdahgui hun 5000 temeetiind ochood jujig tabaid yabsan . Zubhun unuug bidoj hugjil gej irilj bolohgui ue irj bn.Delhiin hugjsen oronuud ali hedinee atomiin tsahilgaan stantsuudaa zogsooh tuhai yarij narnii dulaan,salhinii energiig adhiglaad uchnuun jil bolj baina shdee.Hooson tolgoitoi darga nertei heden amitas medleg medeelelees daanch hol umdaa
    2015 оны 04 сарын 15 | Хариулах
  • Зочин (202.179.12.6)
    ene nokhor chi khenii toloo bicheed bgaa Orosuud binzen bolon importiin tsakhilgaanaa manaid khaymd ogokh kheregtei shuu dee tegbel bno ezen ni yumaa medii daa khoo
    2015 оны 04 сарын 15 | Хариулах
  • Балдан (150.129.143.242)
    Ер нь Энэ их ус унэгуй гадагшаа урсаж байгаа шуу дээ, Орхоны усыг говируу Маш яаралтай татах хэрэгтэй.
    2015 оны 04 сарын 15 | Хариулах
  • СҮХ (103.229.176.166)
    ЗӨВ, УСАН ЦАХИЛГААН СТАНЦ БОЛ ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗӨВ ШИЙДЭЛ ЯААГААД Ч БИШ, ЯЛАНГУЯ МАНАЙХ ШИГ ГОЛ ГОРХИ НЬ БАЙНГА ШИРГЭЖ БАЙГАА УЛСЫН ХУВЬД ГАМШИГ ДАГУУЛАХ ТӨСӨЛ
    2015 оны 04 сарын 15 | Хариулах
  • Ш (202.131.229.162)
    АМАРХАНДАА САНАА ЗОВООД БАЙВАЛ ОРОСУУД МАНАЙД ЦАХИЛГААНАА ҮНЭГҮЙ ӨГЧИХ ТЭГЭЭД БИД УЦС-АА БАРИХГҮЙ БАЙЯ ТЭГЭХГҮЙ БОЛ ӨӨР АРГА АЛГА
    2015 оны 04 сарын 15 | Хариулах
  • hehe (202.5.196.170)
    hehe putin ah tank oruulaad ireh bailgyi dee nohodoo
    2015 оны 04 сарын 15 | Хариулах
  • k (202.55.190.174)
    орсууд өөрсдөө станц бариад тэрнийхээ мөнгийг манайхаас аваад сууж байх санаатай бид барих хэрэгтэй хүний нутгийн нууранд өөрсдөө анхаарал тавихгүй байгаа улсуудын өмнүүр гүйгээд санаа зовоод байгаа Идэр мэтийн мөнгөний сонирхолтонгууд авсан мөнгөөрөө тэр орсдоо очиж тэндээ амьдар
    2015 оны 04 сарын 15 | Хариулах
  • Судлаач эрдэмтэн (203.169.49.93)
    Байгаль нуур дэлхийн өвийн санд багтсаныхаа оронд Дэлхийн байгаль хамгаалах сангаас олон тэрбум долларыг ОХУ нь нуурыг хамгаалж, бизнесээ зогсооныхоо нөхөн төлөөсөнд авдаг. Тэгвэл монгол улс бас Байгаль нуурыг хамгаалах үүрэг хүлээлбэл бас тэр санд хамрагдаж, бизнесээ явуулаагүйн төлөө мөнгө авч нүүрсний цахилгаан станциудаа барих хэрэгтэй.
    2015 оны 04 сарын 15 | Хариулах
  • Зочин (202.179.11.94)
    Оросууд өөрсдөө болохоор станц барьж болдог Монголчууд барьж болдоггүй юм гэж ер нь хаана байсийн бензинээ хийх гэхээр манайхаас хямдхан ав гээд үйлдвэрийг нь бариулаагүй гсн одоо цахилгаан дээр нь бас хөгжил дээр нь боолт хийх гэж байгаан байна. Дэлхийн банкныхан ч тэнэг хүмүүс биш бүх зүйлийг нь тооцоолно шдээ
    2015 оны 04 сарын 15 | Хариулах
  • Заргач (202.179.11.94)
    Оросууд өөрсдөө болохоор станц барьж болдог Монголчууд барьж болдоггүй юм гэж ер нь хаана байсийн бензинээ хийх гэхээр манайхаас хямдхан ав гээд үйлдвэрийг нь бариулаагүй гсн одоо цахилгаан дээр нь бас хөгжил дээр нь боолт хийх гэж байгаан байна. Дэлхийн банкныхан ч тэнэг хүмүүс биш бүх зүйлийг нь тооцоолно шдээ
    2015 оны 04 сарын 15 | Хариулах
  • Zochin (202.70.45.237)
    Харилцан ашигтай тохиролцоонд хүрэх хэрэгтэй. Оросууд Монголыг их боомилж байгаа. Дэлхийн хаана ч байхгүй шатахууны үнэ гм. Цээжээ дэлдэлгүй Мөнхийн хөрштэйгөө эвээр тохиролцъё.
    2015 оны 04 сарын 15 | Хариулах
  • zochin (103.9.91.75)
    usaar orosiig haraat bdaldaa oruulaad hiin hooloigoo mongoloor dairuul gedeg ugiig PUTIND helj chadah mongol toriin tushmel bna uu tegj helj yarij chadah yum bol ali ch uls bas ch mongol zov yarin bna geh bha bas delhiin hamtiin niigemleg oilgoh bh odoo huurs alt yarisan us uudaggui heden uls torchidtoi l oron bolj de manai uls
    2015 оны 04 сарын 15 | Хариулах
  • Зочин (122.201.22.209)
    Энэ сэтгүүлч хэний эрх ашгийг хамгаалаад байгаа юм болоо.
    2015 оны 04 сарын 15 | Хариулах
  • Зочин (103.26.194.169)
    Хэдий болтол оросын хараат бхын
    2015 оны 04 сарын 15 | Хариулах
  • Зочин (202.131.244.67)
    Бариулахгүй гэвэл оросууд үнэгүй тог өгөх хэрэгтэй. Мөн хямд түлш
    2015 оны 04 сарын 15 | Хариулах
  • Зочин (202.70.37.54)
    үнэншдээ монголчууд хэзээ нэг байгаль орчинд халгүй бүтээн байгуулалт хийж байлаа. хол байнадаа хөөрхий
    2015 оны 04 сарын 15 | Хариулах
  • opolpi (122.201.22.197)
    bolij uz..dahiad l umhii orosuudyn yavuulga
    2015 оны 04 сарын 15 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Лион vs Пари Сен-Жермен: Лиг 1-ийг тэргүүлэгчдийн тулаанаас юу хүлээх вэ?
    2 цаг 46 мин
  • "Хатант интернэшл", "Од групп" багууд ялалт байгууллаа
    4 цаг 19 мин
  • Монголын Усан Спортын Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын тэмцээн болж байна
    13 цаг 4 мин
  • А.Амартүвшин: Сайжруулсан болон хагас коксон түлшийг орон нутагт 10-15 мянган төгрөгөөр дамлан зарж байна
    13 цаг 35 мин
  • KATSEYE хамтлаг GRAMMY Awards -т нэр дэвшлээ
    13 цаг 47 мин
  • Б.Одгэрэл ДАШТ-ий хүрэл медаль хүртлээ
    13 цаг 58 мин
  • Яармагийн бохир усны хоёрдугаар өргөх насосыг цэвэрлэлээ
    14 цаг 16 мин
  • Амралтын өдрөөр хийх 5 амтат хоолны жор
    14 цаг 25 мин
  • Чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн тамирчид нийт 8 медаль хүртээд байна
    14 цаг 54 мин
  • Цас орсон амралтын өдөр гэртээ дулаан хөнжилдөө хэвтэн үзэх 10 кино
    15 цаг 3 мин
  • The MongolZ шинэ бүрэлдэхүүнтэйгээр тэмцээнээ өндөрлүүллээ
    17 цаг 24 мин
  • Улаанбаатарт -7 градус хүйтэн байна
    17 цаг 47 мин
  • 2026 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ
    Уржигдар 17 цаг 34 мин
  •  П.Ганзориг: "ХҮН" намынхан төсвөөр наймаалцлаа гэх зүйл гарч байна
    Уржигдар 17 цаг 23 мин
  • Микрокредит ББСБ хоёр дахь жилдээ АШУҮИС-ын оюутнуудад тэтгэлэг олголоо
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Энэ сарын 29-нд "цэргийн тангараг" өргөх ёслол болно
    Уржигдар 16 цаг 55 мин
  • Хөвсгөл аймгийн ИТХ-ын дарга Д.Пүрэвдорж өөрийн хамаарал бүхий хүмүүсийг ажлын байр бий болгон томилжээ
    Уржигдар 16 цаг 51 мин
  • Ж.Баясгалан: Хөгжлийн бэрхшээлтэйгээр нь ялгаварлан гадуурхаж байгаа гэж ойлгогдохоор л байна
    Уржигдар 16 цаг 36 мин
  • Л.Цэеэрэгзэн: Цас цэвэрлэгээний техникүүд шинэчлэгдэж, цасыг хурдан, хялбараар цэвэрлэж байна
    Уржигдар 16 цаг 32 мин
  • “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХУВЬЦААТ КОМПАНИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
    Уржигдар 16 цаг 26 мин
  • Казах үндэстний найдварыг тээж байгаа Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Цастай өдөр сонсох "плейлист"
  • ТӨСӨВ 2026: Асаргааны тэтгэмж авдаг 82.8 мянган иргэнд 279.3 тэрбум төгрөг олгохоор тусгажээ
  • POETRY: Намрыг үдэх НАЙМАН шүлэг
  • Ирэх онд болох хөлбөмбөгийн ДАШТ-ий тухай таны мэдэх ёстой бүх зүйл
  • Ж.Батжаргал: Багш нарын цалинг 2,8 саяд хүргэж, эмч нарын цалинг 15 хувиар нэмэгдүүлнэ
  • А.Амартүвшин: УИХ-ын гишүүн Ж.Золжаргал та хий хоосон шүүмжээр иргэдийг төөрөгдүүлэхээ боль
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Бөхийн дэвжээ дээрх шинэ асуулт: Даруу байх ёс уу?, Сэтгэл хөдлөлийн илэрхийлэл үү?
  • Х.Ганхуяг: Төсвийн урсгал зардлуудыг бууруулна
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • С.Эрдэнэбат: Багш нарын цалинг 3.5 сая төгрөгт хүргэхэд 3–4 их наяд төгрөг шаардлагатай
  • Ж.Сандагсүрэн: Нийтийн эзэмшлийн 50 байршилд ухаалаг авто зогсоол барина
  • О.Цогтгэрэл: Эрүүл мэндийн салбарын ажилчдын дундаж цалин улсын дунджаас бага байна
  • Оюу толгой 2025 он гарснаас хойш 1.6 их наяд төгрөгийг татвар хураамж, бусад төлбөрт төлжээ
  • АНУ-ын их, дээд сургуулиудад 200 оюутан сургах талаар санал солилцов
  • “Очирдагинас” ХХК “Хүнсний хувьсгал”-ын үр дүнд 2 дахь шинэ үйлдвэрээ ашиглалтад орууллаа
  • Ч.Ундрам: МУГТ Г.Отгонцэцэг надтай уулзах талаар яриагүй
  • The MongolZ-ын шигшээ шатны эхний учраа FURIA баг
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Цастай өдөр сонсох "плейлист"
  • Ж.Батжаргал: Багш нарын цалинг 2,8 саяд хүргэж, эмч нарын цалинг 15 хувиар нэмэгдүүлнэ
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Бөхийн дэвжээ дээрх шинэ асуулт: Даруу байх ёс уу?, Сэтгэл хөдлөлийн илэрхийлэл үү?
  • А.Амартүвшин: УИХ-ын гишүүн Ж.Золжаргал та хий хоосон шүүмжээр иргэдийг төөрөгдүүлэхээ боль
  • Х.Ганхуяг: Төсвийн урсгал зардлуудыг бууруулна
  • Казах үндэстний найдварыг тээж байгаа Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • АНУ-ын их, дээд сургуулиудад 200 оюутан сургах талаар санал солилцов
  • “Очирдагинас” ХХК “Хүнсний хувьсгал”-ын үр дүнд 2 дахь шинэ үйлдвэрээ ашиглалтад орууллаа
  • С.Эрдэнэбат: Багш нарын цалинг 3.5 сая төгрөгт хүргэхэд 3–4 их наяд төгрөг шаардлагатай
  • POETRY: Намрыг үдэх НАЙМАН шүлэг
  • ФОТО: Багш нарын ажил хаялт үргэлжилж байна
  • Хасын хүлэгүүд EASL 2025–26 улирлын хоёр дахь хожлоо гэртээ авлаа
  • О.Цогтгэрэл: Эрүүл мэндийн салбарын ажилчдын дундаж цалин улсын дунджаас бага байна
  • Ж.Сандагсүрэн: Нийтийн эзэмшлийн 50 байршилд ухаалаг авто зогсоол барина
  • Монгол улс энэ онд 10 тэрбум 708 сая ам.долларын бараа бүтээгдэхүүн экспортолсон байна
  • Ж.Алдаржавхлан: Төсвийн байнгын хорооны дарга ЗГ-ын БЭТ шиг ажиллаж байна
  • Ази, Далайн орнуудын цаг уурын хиймэл дагуул хэрэглэгчдийн хурал боллоо
  • Нийт нутгийн 23 хувь нь цастай байна
24 баримт
  • Ирэх онд болох хөлбөмбөгийн ДАШТ-ий тухай таны мэдэх ёстой бүх зүйл
  • Казах үндэстний найдварыг тээж байгаа Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Өсвөрийн УАШТ-ээс олны хамгийн их дэмжиж байгаа бөх Р.Омар гэж хэн бэ?
  • Аймшгийн баярын тухай таны заавал мэдэх ёстой 24 зүйл
  • "Physical Asia" шоуны анхны уран нугараач оролцогч МУГЖ Э.Лхагва-Очирын 10 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК