АНУ-ын Нью-Йорк хотод дөрвөн давхар солонго гарсан явдал интернэт ертөнцийн халуун сэдэв болж байна. Байгалийн үзэсгэлэнг гайхан бишрэхэд хүргэсэн үзэгдэл Ёсемите үндэсний цэцэрлэгт хамгийн тод харагджээ.
Дөрвөн давхар солонгын зураг пүрэв гарагт твиттерт хамгийн ихээр олонд таашаагдсан бас хамгийн олон удаа дахин жиргэгдсэн зургаар тодорсон байна.
Хүмүүс байгалийн ховор үзэсгэлэнг зураг дээрх шиг дөрвөн давхраар солонгорсон хэмээн итгэж байна. Харин судлаачид гэрэл ойход усан биеэнд тусч харагдсан учраас дөрөв давхарлаж харагдсан, тэрнээс биш ийм олон байх ёсгүй хэмээн мэдээлжээ.
Г.Үжин