Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.28
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Эерэг 24: Бэлэг дурсгалын зүйл зарж явсан “оюутан” захирал болтлоо хөдөлмөрлөжээ

2015-4-28
0
ЖИРГЭХ

Үүргэвчнээс худалдаагаа эхэлсэн эмэгтэй дэлгүүртээ болтолоо өргөжжээ

 

Монгол эмэгтэйчүүдийн суу билэг, хөдөлмөрч чанарыг магтан бишрээд ханамгүй. Сургуулийн ширээний араас ажил амьдрлынхаа гарааг эхэлж, үүргэвч үүрэн хийсэн бүтээлээ худалдаалдаг байсан нэгэн хөдөлмөрч эмэгтэйн талаарх мэдээллийг сонсоод “Хөх урлан” ХХК-ийг зорилоо.

 

Чингэлтэй дүүргийн дөрөвдүгээр хороонд байрлах “Хөх урлан” бэлэг дурсгалын дэлгүүрт орвол үндэсний үйлдвэрийн бэлэг дурсгалын зүйлүүд өрөөстэй.

 

“Хөх урлан”-гийнхан жижиг модон хүүхэлдэй, ханын чимэглэл, арьсан эдлэл, шавар морин баримал, эсгий таавчиг зэрэг үндэсний хэв загварыг харуулсан бэлэг дурсгалын зүйл хийж, зах зээлд худалдаалдаг байна.

 

Сурвалжлага хийхээр очсон биднийг угтан авах “Хөх урлан” ХХК-ны захирал Д.Лхамсүрэнг анх хараад үнэхээр хээгүй, шулуухан зантай хөдөлмөрч эмэгтэй болох нь илт байсан юм. “Эгч нь зах зээлийн үед сургалтын төлбөр, автобус унааны мөнгөө олохын тулд хичээлээ тарж ирээд л модон хүүхэлдэйгээ  уралдаг байсан. Харин бэлэн болсон хүүхэлдэйгээ маргааш нь хичээлээ тарчихаад бэлэг дурсгалын дэлгүүрүүдэд гуйж заруулдаг байсан шүү. Одоо ч тэр үеийг бодвол сайхан болчихоод байнаа” хэмээн инээмсэглэх түүний энэ л үгнээс үнэхээр бахархах сэтгэл өөрийн эрхгүй төрж байсныг нуух юун.

 

Ийнхүү хуучилсаар бид лангууны араар дамжин доош подвольд орвол ажлын байр нь тэнд байрладаг аж. Хэдий подвольд үйл ажиллагаа явуулдаг ч өөрсдийн ажлын байрыг хийсэн бүтээлээрээ чимэглэж, гоёжээ. Тэнд эсгийн эдлэлийн эсгүүрийн машин, хоёр ширхэг оёдлын машинаас өөр нүсэр том тоног төхөөрөмж байсангүй. Учир нь тэд ихэнх бүтээлээ гар аргаар хийдэг байна.  

 

Цаг хугацаатай уралдан байж, бүтээлээ хийх хөдөлмөрч эмэгтэйчүүдийг хараад бишрэх сэтгэл эрхгүй төрөв. Тус үйлдвэрийн ажилчид нь бүгд эмэгтэйчүүд байдгаараа онцлог аж.

 

Д.Лхамсүрэн захирал 10-аад хүнийг ажлын байртай болгожээ

 

Үйлдвэрийн ажилчид дунд мэргэжлийн хүн Д.Лхамсүрэн захирлаас өөр байхгүй. Бүгд л захирлынхаа “гараар орж” түүгээр заалгаж, сурсан хүмүүс ажээ. Харин Д.Лхамсүрэн захирал Дүрслэх урлагийн их сургуулийг 1998 онд төгсөж, тэр цагаас хойш өнөөг хүртэл өөрийн мэргэжлийн дагуу үйлдвэрлэл явуулж байгаа нь энэ аж. 

 

Д.Лхамсүрэнд захирал, нягтлан,  дизайнер, зураач, оёдолчин, худалдагч, менежер, үйлчлэгч гээд түүнд хийхгүй ажил ховор. Тэрбээр өөрийн гэсэн хувийн ажлын байртай болж чадаагүй ч гэлээ хотын төвд түрээсийн байранд үйл ажиллагаагаа явуулж, арваад хүнийг ажлын байртай болгожээ. Мөн өөрийн нэрийн хоёр ч дэлгүүртэй болсон байна.

 

Тус үйлдвэрийнхэн ажлаа дамжлагаар явуулдаг байна. Нэгдүгээр хэсэгт эсгий таавчиг, хүүхэлдэйн их бие, толгойг холбох дамжлага явдагддаг бол дараагийн хэсэгт арьсан эдлэлээр ханын чимэглэл, авто замаскаар баримал, оёдол эсгүүр хийдэг хэсэг байрладаг болохыг Д.Лхамсүрэн захирал бидэнд танилцуулав.

 

-Захирал маань бидний амьдралыг бодоод л ажилуулаад байгаа-

 

Хэн ч харсан Монгол хэв загвартай, сэтгэл гаргаж урласан тэдний бүтээл нь үнэхээр чимхэлүүр, нарийн ур дүй шаарддаг болох нь тэдний хийж байгаа ажлаас харагдаж байв. Ингээд бид тус үйлдвэрийн ажилчидтай уулзаж бүтээлийг хэрхэн, хичнээн хугацаанд хийдэг болохыг тодруулбал “Бид уг нь нэлээд олон нэр төрлийн бэлэг дурсгалын зүйл хийдэг. Харин сүүлийн үед хүмүүсийн худалдан авах чадвар багассан болохоор бэлэг дурсгалын зүйлүүдээ цөөн тоогоор хийж байгаа. Уг нь үйлдвэрээ бодвол хэдэн сар амараад, бэлэн болсон зүйлээ зараад байж болох л байгаа юм. Харин захирал маань бидний амьдралыг хэцүүднэ, цалин мөнгөгүй та нар минь яаж зүгээр сууж болох билээ гээд л ажилуулаад байгаа. Манайх шиг жижиг газрууд зах зээлийн шуурганд хийсчихээд л байх шиг байна шүү” хэмээн нөхцөл байдлыг нуулгүй хэлж байлаа. Харин эсгүүрийн машин дээр ажиллаж байсан нэгэн эмэгтэй “Манай улс үндэснийхээ үйлдвэрийг дэмжинэ гэдэг ч бодит байдал дээр дэмжээд байгаа зүйл харагдахгүй л байна. Уг нь жижиг, дунд бизнес эрхэлж байгаа хүмүүс чинь л биднийг ажилтай, цалинтай амьдралтай байлгаж байна шүү дээ” гээд учирлаж байв. Ийнхүү хуучлах эмэгтэйчүүдийг хараад үнэхээр амьдралын төлөө, амьдрахын төлөө хичнээн их хичээж зүтгэж байгаа нь мэдрэгдсэн юм.

 

Өөрөө ажилчин авчихаад “том дарга” болсон юм шиг санагдаж байсан шүү

 

-Надад эргэж буцах, шантрах эрх байгаагүй-

 

“Би амьдралын хүнд нугачаанд сөхрөлгүй хөдөлмөрлөж байж л даван туулсан, хүн ер нь хөдлөж л байвал амьдрал сайхан болно” хэмээх үгийг амьдралынхаа мөн чанар гэж тодохойлох “Хөх урлан” ХХК-ны захирал Д.Лхамсүрэнтэй хэдэн хором хөөрөлдлөө.

 

-Таныг өнөөдрийн түвшинд хүрснийг тань харахад үнэхээр бахархах сэтгэл төрлөө?

 

-Баярлалаа. Эгч нь дээр хэлсэнчилэн оюутан байхдаа л унаа, хоолны мөнгө олохын тулд мэргэжлийнхээ дагуу хүүхэлдэй хийж эхэлсэн. Тэр үед надад шантрах, хүнд хэцүү үе зөндөө л байсан. Гэхдээ надад эргэж буцах, шантрах эрх байгаагүй л дээ. Тэгээд л уйлахдаа уйлж, инээхдээ инээсээр өнөөдрийг хүрсэн.

 

-Анх үүргэвчнээс худалгаагаа хийж эхлэж байсан гэж ярьсан. Ер нь хэзээнээс компаниа байгуулж ажилчинтай болов?

 

-Тийм ээ эгч нь оюутан байхдаа л нээх том үүргэвч үүрээд хийсэн хүүхэлдэйнүүдээ зарахаар бэлэг дурсгалын дэлгүүрүүдээр явдаг байсан. Тэр үед миний хүүхэлдэйг дуртай авдаг хүмүүс байсан бол зарим нь оюутан гээд тоодоггүй байсан. Инээдтэй ч гэмээр үе байсан шүү. Харин 2008 оноос компаниа байгуулж, хоёр хүн сургаж ажилчинаар авсан. Өөрөө ажилчин авчихаад нээх том дарга болсон юм шиг санагдаж байж билээ./инээв/

 

-Тэгэхээр та тийм олон жил гарцаараа үйлдвэрлэлээ явуулдаг байсан хэрэг үү?

 

-Бараг л тийм дээ. Гэхдээ манай гэр бүлийнхэн надад тусалдаг байсан. Угаасаа 2008 он хүртэл эгч нь компани байгуулах, ажлын байр түрээслэх боломж байгаагүй ээ. Харин олон жил зүтгэсний үндсэн дээр л өнөөдрийг хүрээд байна даа.  

 

-Үнэхээр сайхан юм аа. Та ер зээл тусламжинд хамрагдаж байсан уу?

 

-Үгүй ээ. Би зээлнээс их айдаг.

 

-Бэлэг дурсгалын зүйл хийх түүхий  эдээ хаанаас нийлүүлдэг талаар сонирхуулаач?

 

-Зузаан зураг зурах арьсаа Дархан нэхийгээс авдаг. Харин нимгэн арьсыг хятад арьсаар буюу захаас авдаг. Учир нь манай арьс ширний үйлдвэрүүдийн боловсруулсан арьс жижиг бэлэг дурсгалын зүйл хийхэд тохиромжгүй жаахан гологдоод байдаг юм. Харин эсгийгээ бол нэхээсгүй эдлэлээс авдаг.

 

-Та бүхэн хичнээн нэр төрлийн зүйл үйлдвэрлэж байна бэ?

 

-Яг тоо ширхэгийг нь гаргаж үзээгүй юм байна. Гэхдээ Эсгий таавчиг л гэхэд арав, хүүхэлдэй 20 гаруй төрлийг хийдэг. Мөн жижиг баримал, арьсан ханын чимэглэл гээд л явж өгнө дөө.

 

-Танай ажилчид сүүлийн үед борлуулалт муудсан талаар ярьж байсан. Энэ талаар яриач?

 

-Тийм ээ. Сүүлийн хоёр жил борлуулалт эрс муудсан. Ер нь гар урлалын зүйлүүд үнэгүйдээд байна. Гэхдээ энэ нь нөгөө хямрал гээчтэй холбоотой байх. Удахгүй гайгүй болно гэдэгт итгэлтэй байгаа. Ямартай ч энэ үед нь тэсээд гарчихвал цаашаа алзахгүй ээ.

 

-Бидэнтэй ярилцсан танд баярлалаа

 

Худалдан авалт буурсан ч үйлдвэрийн ажилчидаа халж, хар амиа бодоогүй, бусдыг гэсэн чин сэтгэл өвөрлөн яваа энэ л хөдөлмөрч эмэгтэйгээс олон хүн үлгэр дууриал аваасай хэмээн энэхүү сурвалжлагаа хүргэлээ. 

 

Та бүхний ажилд амжилт хүсэе

 

 

 24tsag.mn Эергээр холбоотой байя Б.Батчимэг

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Улаанбаатарын өвлийн нөхцөлд хүүхэдтэйгээ хамт хийхэд тохиромжтой, дулаахан бөгөөд хөгжилтэй 10 санаа:
Амралтын өдрөөр хийх 5 амтат хоолны жор
Цас орсон амралтын өдөр гэртээ дулаан хөнжилдөө хэвтэн үзэх 10 кино
Кайли Женнер: Анхны хүүхдээ өлгийдөн авах гэж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (7)

  • Зочин (202.21.106.140)
    сайхан байнаа,бүсгүйчүүдийн бүтээл арвин байг
    2015 оны 05 сарын 17 | Хариулах
  • irgen (103.229.120.105)
    Iim unench shudraga humuus l Mongolig avch yavna daa. Bor zurheeree zutgej baigaa busgui, kompanii hamt olon, ger buld ni az jargal eruul enh sain saihni deediin deediih husen eruue.
    2015 оны 04 сарын 29 | Хариулах
  • baya (119.207.216.245)
    amjilt husie huniig gesn saihan setgelei busgui bn
    2015 оны 04 сарын 28 | Хариулах
  • Зочин (112.72.11.112)
    Uneheer mundag yumaa.holboo barih bolomj bn u.suraltsmaar bna
    2015 оны 04 сарын 28 | Хариулах
  • Зочин (150.129.142.92)
    Mundag daichin emegtei bn vvnees ilvv ih amjilt ololt irnee itgeltei bgaarai.
    2015 оны 04 сарын 28 | Хариулах
  • Занаа (150.129.140.85)
    Ингэж ажиллаж байж л амжилтанд хүрнэ шүү.амжилт хүсэе.
    2015 оны 04 сарын 28 | Хариулах
  • Баттөр (103.9.90.232)
    амжилт аз жаргалыг хүсэн ерөөе.
    2015 оны 04 сарын 28 | Хариулах
  • Зочин (202.131.228.98)
    Амжилт хүсье
    2015 оны 04 сарын 28 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • А.Баяр: Бүх талаар харлуулж, гуйвуулж, юу эсийг наах гэж оролдох байх. Айж ичих юм алга!
    12 мин
  • О.Номинчимэг: Өргөдлийн 20-30 хувь нь л нийтлэгдэж, иргэдийн мэдээлэл авах боломж хязгаарлагдаж байна
    22 мин
  • Газын зурваст үргэлжилж буй зэвсэгт мөргөлдөөний улмаас өдөрт дунджаар 40 гаруй охид, эмэгтэйчүүд амь эрсдэж байна
    41 мин
  • “Оюуны өмч-Хамтын ажиллагаа”-ны талаар хэлэлцэв
    1 цаг 15 мин
  • Тамхины хяналтын бодлогыг шинэчлэх шаардлага ба Хор хөнөөлийг бууруулах арга зам
    1 цаг 29 мин
  • Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал генерал цолтнуудад хүндэтгэл үзүүллээ
    1 цаг 34 мин
  • МУИС-ийн Хууль зүйн сургуулийн барилга ирэх оны эхэнд бүрэн ашиглалтад орно
    1 цаг 53 мин
  • Л.Гангэрэл: Бодлого тогтвортой байж уул уурхайн салбар хөгжинө
    2 цаг 7 мин
  • А.Баяр: Өчигдрийн ээлжит бус хуралдаан хууль бус
    2 цаг 18 мин
  • Цахилгаан дугуй, скүүтер, мопед зэрэг тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол 6 дахин өсжээ
    2 цаг 47 мин
  • Баянхошуу орон сууцжуулалт төсөл: 462 айлын орон сууцны барилгын ажил 70 хувьтай байна
    3 цаг 21 мин
  • А.Баяр: Өчигдрийн Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралдаан хууль бус
    3 цаг 50 мин
  • МУГТ Э.Цэндбаатар мэргэжлийн 15 дахь тулаанаа Барбадос тулаанчийн эсрэг хийнэ
    3 цаг 59 мин
  • Хөвсгөлд гарсан хоёр ой, хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна
    4 цаг 18 мин
  • Найман аймгийн 304 иргэн шугаман бүжгээр хичээллэв
    4 цаг 37 мин
  • Шахмал түлшний талаарх мэдэгдлээсээ болж албан тушаалаасаа огцорсон Д.Ихбаяр гэж хэн бэ?
    4 цаг 59 мин
  • Байнгын хороод хуралдана
    5 цаг 17 мин
  • АНУ-Их Британийн зөрчилдөөнийг намжаахаар Хаан Чарльз III АНУ-д дөрвөн өдрийн айлчлалаа эхлүүлж байна
    5 цаг 44 мин
  • Л.Энх-Амгалан: Төрөлжсөн ахлах сургууль байгуулна
    5 цаг 46 мин
  • Г.Ариунбуян: Үлгэрлэн дагуулсан үйлс бүхэн тань дэлгэрч, үеийн үед суу алдар тань дуурсаж явах болтугай
    5 цаг 49 мин
  • Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдуард Ондар “МАД” уран сайхны кинонд дүр бүтээжээ
  • Шахмал түлшний талаарх мэдэгдлээсээ болж албан тушаалаасаа огцорсон Д.Ихбаяр гэж хэн бэ?
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • "Душанбегийн Их дуулга"-д зодоглох Монголын 23 жүдоч
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
  • Н.Номтойбаяр: Туулын хурдны зам хэрэгтэй, цаг алдалгүй шийдвэрээ гаргах ёстой
  • Доналд Трампын гурав дахь гэргий, Словени улсын загвар өмсөгч Меланиа Трамп гэж хэн бэ?
  • Зөвлөгөө: Хачигт хазуулсан тохиолдолд ХЭРХЭХ вэ?
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх үндэсний зөвлөлийн 2026 оны анхдугаар өргөтгөсөн хуралдаан боллоо
  • Арван жил "хоцорч ирсэн чимэг" ардын цэнгэл наадмын тавын даваа шиг гашуун аа...
  • Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө
  • Засгийн газрын хуралдаанаар 20 орчим асуудал хэлэлцэж байна
  • Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүнг танилцуулсан арга хэмжээ боллоо
  • Нэр хүндтэй багш байснаас "Трампын алуурчин" байсан нь дээр гэж үзсэн залуугийн түүх
  • Танилц: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Монголбанк Бүгд Найрамдах Казахстан Улсын Үндэсний банктай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
  • Н.Номтойбаяр: Туулын хурдны зам хэрэгтэй, цаг алдалгүй шийдвэрээ гаргах ёстой
  • Танилц: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдуард Ондар “МАД” уран сайхны кинонд дүр бүтээжээ
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • Зөвлөгөө: Хачигт хазуулсан тохиолдолд ХЭРХЭХ вэ?
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх үндэсний зөвлөлийн 2026 оны анхдугаар өргөтгөсөн хуралдаан боллоо
  • Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө
  • Засгийн газрын хуралдаанаар 20 орчим асуудал хэлэлцэж байна
  • ӨНӨӨДӨР: “Улаанбаатар марафон 2026” олон улсын гүйлтийн талаар мэдээлэл өгнө
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • "Душанбегийн Их дуулга"-д зодоглох Монголын 23 жүдоч
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • Анх удаа Боксын өсвөрийн баг бүрэн бүрэлдэхүүнээрээ Азийн аваргад оролцохоор Узбекистаныг зорилоо
  • Т.Доржхандын Ажлын албаны дарга асан, Эрээний консул З.Лхагвадоржийг эгүүлэн татахыг шаарджээ
  • Шахмал түлшний талаарх мэдэгдлээсээ болж албан тушаалаасаа огцорсон Д.Ихбаяр гэж хэн бэ?
  • Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд, мал арвидна
  • Туул голын экосистемийг хамгаалах “Туул голоо аваръя” цогц хөдөлгөөнийг өрнүүлнэ
24 баримт
  • Шахмал түлшний талаарх мэдэгдлээсээ болж албан тушаалаасаа огцорсон Д.Ихбаяр гэж хэн бэ?
  • Монголын анхны эмэгтэй генерал Г.Болорын тухай 24 баримт
  • Алдарт "Эмэгтэйчүүдийн эрхийн тухай өмгөөлөл" бүтээлийн зохиолч Мэри Уолстенкрафтын тухай баримтууд
  • Доналд Трампын гурав дахь гэргий, Словени улсын загвар өмсөгч Меланиа Трамп гэж хэн бэ?
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК