СБД-ийн нутаг Энхтайваны өргөн чөлөө Арслантай гүүрэн дээр "Талын Монгол" ХХК-ны Т.Истима маркийн авто машины жолооч Б нь явган зорчигч 18 настай эрэгтэй Т мөргөж гэмтээгээд хэргийн газрыг орхиж явсан байна.
Хүүхэд зам тээврийн осолд өртөх явдал эрс нэмэгдэж байх тул эцэг эхчүүд хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулах, тээврийн хэрэгслээр тээвэрлэхдээ зориулалтын суудал, хамгаалах бүсийг тогтмол хэрэглэж хэвших, замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нар сургууль, цэцэрлэг, нийтийн тээврийн хэрэгслийн буудал, хороолол дотор анхаарал болгоомжтой хурдаа зөв тохируулан замын хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.
Д.Ундрах /24tsag.mn/