
Сэлбэ-Хорин минутын хот төслийн хүрээнд зарлагдсан Сэлбэ дэд төвийн орон сууцны иж бүрдэл цогцолбор хорооллын сонгон шалгаруулалтад хууль зөрчсөн байж болзошгүй гэх асуудлыг хянан үзээд, хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байна.
Дээрх тендерт шалгарсан аж ахуйн нэгжийн 30 хувийг эзэмшдэг НИТХ-ын төлөөлөгч Б.Сэргэлэнбаатар болон тус аж ахуйн нэгжийн 70 хувийн хувьцаа эзэмшигч Ш.Мөнхсайхан нарыг прокурорын зөвшөөрлөөр нийт гурван объектод мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Тэднийг энэ оны дөрөвдүгээр сарын 25-ны өдөр 48 цагийн хугацаагаар баривчилсан. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.

















































