Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.28
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Үзүүлэнтэй, үнэгүй хичээл

2015-4-29
0
ЖИРГЭХ

        Түүхээ мартвал юу болдогийг өнөөдрийн Украйн харуулж байна. Өөрөөр хэлбэл бусдад үзүүлэнтэй, үнэгүй хичээл зааж байна л даа. Баярлалаа та нартаа.

 

  Ингэхэд бид түүхээ хэр мэдэх вэ гэсэн тэнэг асуулт тавихаа больё. Алаг цоогтой л байгаа шүү дээ. Мэддэг нэг нь сайн мэднэ. Мэдэхгүй нэг нь таг харанхуй л сууж байгаа. Ингэхэд мянган жилийн өмнөх түүхээ маш сайн мэдэх хүн олон байж магадгүй. Харин ойрын үеийнхийгээ хэр бол. Ялангуяа манай залуучууд. Ямар ч байсан Чингис хаанаа муухан мэдээд байх шиг санагддаг юм. Харин өнгөрсөн зууны түүхийг хэр мэдэх бол?

 

  “АХА” гэж асуулт хариултын нэвтрүүлгээс харахад манай залуу үе өнгөрсөн зууны түүхийн талаар тун маруухан ойлголттой явдаг юм шиг санагддаг. Ямар сайндаа л БНМАУ-ын баатар Түвдэнгийн Борыг Ээж хадан дээрээс түлхсэн гээд зогсч байх вэ дээ. Ингэхэд одоогийн залуус энэ бүхнийг мэдэх албагүй гэх бий. Ер нь өнгөрсөн социалист нийгмийн юм бүхнийг үгүйсгэгчид зөндөө байдаг. Хамаг бүхэн нь муу муухай байсан юм шиг ярьдаг. Бичдэг. Тэр ч бүү хэл сурталчилдаг. Гэтэл дэлхийн түүх бол ерөөсөө л дайн байлдааны түүх байдаг юм. Өөр юу ч биш. Мөн тэр дайн тулаануудаа зөв, буруу байсан гэж шүүж харагддаггүй юм. Яагаад гэхээр болоод өнгөрсөн үйл явдлыг тухайн үеийнхээ нийгмийн байдалтай ихэнх түүхчид уялдуулж үзсэн байдаг. Тиймээс нэг их шүүмжлээд байгаа харагдаггүй юм. Яагаад гэхээр энэ түүхээс нэгд нь эх оронч сэтгэлгээ гэдэг юм бий болон үлдэж, нөгөөх нь айхтар сургамж аваад хоцордог жамтай. Гэвч түүхийн шоглоом гэж бас нэг юм бий. Хэрвээ төр нь мөнхөд анхаарахгүй бол дээрхи хоёр зүйл байраа солих явдал гардаг. Үүний хамгийн тод жишээ нь Камбож байв. Одоо Украйн болоод байх шив дээ.

 

  Камбожд Пол Пот, Иенг Сари гэж хоёр нөхөр ард түмнээ яаж балласныг бид мэднэ. Одоо Украйнд мөн л хоёр нөхөр ёстой нэг туйлж байх шив. Аллага, таллага яг Камбож шиг өрнөж эхэллээ. Ингэхэд энэ бүхэн Украйн өнгөрсөн түүхээ залуустаа хүргэх асуудлыг зөнд нь орхисноос үүдэлтэй. Тиймээс ийм балмад залуус гараад иржээ. Одоо удирдагчид нь тэднийхээ барьцаанд орчихоод яаж чадахгүй хядлагыг өгдөөгөөд сууж байна шүү дээ.

 

  Украйн залуус товчхондоо дэлхийн дайнд Украйн ялсан, дэлхийн дайныг Оросууд эхэлсэн, нацистууд тэдний хамгийн гол холбоотон байсан гэдэгт гүн итгэжээ. Ийм итгэл үнэмшилтэй учраас бусдыгаа огтхон ч тоолгүйгээр хядаж байна. Ямар ч итгэл үнэмшилгүй хүнд хэзээ ч ийм зориг зүрх төрдөггүй жамтай. Энэ бол төр залуу хойч үеээ түүхээрээ хүмүүжүүлэх үүргээ умартсаны хар гай юм. Эдүгээ энэ улс оршин тогтнох уу, үгүй юу гэдэг дээрээ тулжээ.

 

  Оросууд өөр. Тэд залуустаа түүхээ өвлүүлэхийн тулд анхнаасаа анхаарсан юм. Бодлогоор. Төрийн бодлогоор шүү. Төрөөсөө мөнгө гаргаад түүхэн уран сайхны кинонууд хийн, түүгээрээ дамжуулан залуустаа хүргэлээ. Ингэж байж нөгөө эх орноороо бахархах, орос хүн болж төрснөөрөө бардамнах, фашизмыг үзэн ядах, ялахын гайхамшиг зэргийг “улаан коммунизм” гэсэн гутамшигтай балгаснаас татан гаргажээ. Эх оронч сэтгэлгээ бий болно гэж үүнийг хэлэх байх. Мөн эх оронч сэтгэлгээг залуустаа үгээр бус төр бодлогоороо, бас мөнгөөр суулгадаг юм байна шүү гэдгийг хэлэхийн тулд ийнхүү нуршлаа.

 

  Өнгөрсөн жил бид Халхын голд Монгол-Зөвлөлтийн арми Японы милитаристуудыг ялсны 75 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэв. Баахан эрдэм шинжилгээний хурал л хийх шив дээ. Залуустаа энэ ялагдлын ач холбогдлыг хялбархнаар хүргэх ямар нэг юм хийв үү. Үгүй. Байхгүй. Ер нь та нар одоогийн оюутнуудаас энэ талаар асуугаад үзээрэй. Яах гэж Японыг ялсан юм, түүний оронд ялагдчихсан бол маш өндөр хөгжилтэй орон болчихсон байхгүй юу гэх залуус зөндөө гарна. Одоо  Зөвлөлтийн эх орны дайны 70 жилийн ой болох гэж байна. Энд Монгол Улс, монголчуудын оролцоо маш их бий. Дэлхийн II дайнд зарлаж байгаад цэргээ оруулсан улс ингэхэд цөөхөн шүү дээ. Герман л Америкт зарласан байдаг юм. Түүний дараа 1945 онд Зөвлөлт Японд зарласан. Мөн БНМАУ Японд дайн зарласан хоёрдахь орон байв. Энэ бүхний талаар өнөөдөр хэн дуугарч байна. Алга. Ер нь милитаризм, нацизм, фашист үзлийн талаар дуугарч байгаа хүн бараг байдаггүй. Хуучинсаг болчих гээд байдаг юм уу, хаашаа юм бүү мэд.

 

  Тэгвэл төр нь түүхэн дээрээ дөрөөлөөд энэ тал дээр ихээхэн анхаарал тавьснаар сая нөгөө эх оронч сэтгэлгээтэй залуу, хойч үеээ үлдээж байна. Эс тэгвээс аливаа зүйлийг сармагчин шиг дуурайх төрөлхийн адтай монголчууд тун удахгүй хоорондоо юу, яагаад эхлэхийг үгүйсгэхгүй байна. Өнөөдөр фашист хувцастай, фашист маягаар ёсолгоо хийгээд зогсч буй монгол залуусын зураг интернэтээр дүүрэн байна шүү дээ. Саяхан л гэхэд цус нэгт хэдэн ах дүүсээ Бурхан халдуны хавьцаа өвдөг сөгдүүлчихсэн зогсч байгаа харагдсандаг. Энэ бол эхлэл. Тэгээд л цаашаа явж өгнө шүү. Яг Украйн шиг. Ядаж байхад манайд өнөөдөр энэ дэлхийн бүх шашин дэлгэрчихсэн байгаа. Тиймээс  л төрдөө, төрийнхөндөө хандаж, энэхүү Украйны зааж буй үзүүлэнтэй, үнэгүй хичээлийг маш амтархан үзээч, хараач хэмээн хүсэх гээд байгаа юм. Өөр юу ч биш. Үзүүлэнтэй, үнэгүй хичээл зааж буй холын украйнчууддаа бас дахин баярлалаа гэдгээ илэрхийлье.

 

Д.Гал

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Баянхошуу орон сууцжуулалт төсөл: 462 айлын орон сууцны барилгын ажил 70 хувьтай байна
    25 мин
  • А.Баяр: Өчигдрийн Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралдаан хууль бус
    54 мин
  • МУГТ Э.Цэндбаатар мэргэжлийн 15 дахь тулаанаа Барбадос тулаанчийн эсрэг хийнэ
    1 цаг 3 мин
  • Хөвсгөлд гарсан хоёр ой, хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна
    1 цаг 22 мин
  • Найман аймгийн 304 иргэн шугаман бүжгээр хичээллэв
    1 цаг 41 мин
  • Шахмал түлшний талаарх мэдэгдлээсээ болж албан тушаалаасаа огцорсон Д.Ихбаяр гэж хэн бэ?
    2 цаг 3 мин
  • Байнгын хороод хуралдана
    2 цаг 21 мин
  • АНУ-Их Британийн зөрчилдөөнийг намжаахаар Хаан Чарльз III АНУ-д дөрвөн өдрийн айлчлалаа эхлүүлж байна
    2 цаг 48 мин
  • Л.Энх-Амгалан: Төрөлжсөн ахлах сургууль байгуулна
    2 цаг 50 мин
  • Г.Ариунбуян: Үлгэрлэн дагуулсан үйлс бүхэн тань дэлгэрч, үеийн үед суу алдар тань дуурсаж явах болтугай
    2 цаг 53 мин
  • Монголын анхны эмэгтэй генерал Г.Болорын тухай 24 баримт
    3 цаг 5 мин
  • Өнөөдөр Монголын Генералуудын өдөр тохиож байна
    3 цаг 36 мин
  • ӨНӨӨДӨР: Монголын багш нарын шинэ зуун зөвлөлөөс мэдээлэл хийнэ
    3 цаг 38 мин
  • Д.Сүхбаатарын талбайд барьсан асрыг буулгана
    3 цаг 45 мин
  • Монгол-Алтайн уулархаг нутаг, Увс нуурын хотгороор бороо, нойтон цас орно
    4 цаг 25 мин
  • Арван жил "хоцорч ирсэн чимэг" ардын цэнгэл наадмын тавын даваа шиг гашуун аа...
    4 цаг 33 мин
  • СХД-ийн хэмжээнд 2026 он гарснаас хойш 14 удаагийн шар өвсний гал түймрийн дуудлага мэдээлэл бүртгэгджээ
    20 цаг 53 мин
  • М.Халтар: НИТХ дахь АН-ын бүлгээс ирүүлсэн саналын дагуу хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулах захирамж гарсан
    21 цаг 14 мин
  • “Оюуны өмч-хөрөнгө оруулалт-үнэ цэн” арга хэмжээ болж байна
    21 цаг 19 мин
  • АТГ: Сэлбэ дэд төвийн тендерийн хэрэгт Б.Сэргэлэнбаатар, Ш.Мөнхсайхан нар холбогдож, мөрдөн шалгалтын ажиллагаа үргэлжилж байна
    21 цаг 28 мин
  • Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдуард Ондар “МАД” уран сайхны кинонд дүр бүтээжээ
  • Шахмал түлшний талаарх мэдэгдлээсээ болж албан тушаалаасаа огцорсон Д.Ихбаяр гэж хэн бэ?
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • "Душанбегийн Их дуулга"-д зодоглох Монголын 23 жүдоч
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
  • Реппер D4vd-ийн өмгөөлөгчид түүнийг өсвөр насны охины үхлийн хэрэгт буруугүй гэж мэдэгдэв
  • Н.Номтойбаяр: Туулын хурдны зам хэрэгтэй, цаг алдалгүй шийдвэрээ гаргах ёстой
  • Доналд Трампын гурав дахь гэргий, Словени улсын загвар өмсөгч Меланиа Трамп гэж хэн бэ?
  • Зөвлөгөө: Хачигт хазуулсан тохиолдолд ХЭРХЭХ вэ?
  • “Дүнжингарав-2026” хаврын хурдан морины уралдаан ирэх сарын 1-нд болно
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх үндэсний зөвлөлийн 2026 оны анхдугаар өргөтгөсөн хуралдаан боллоо
  • Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө
  • Засгийн газрын хуралдаанаар 20 орчим асуудал хэлэлцэж байна
  • Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүнг танилцуулсан арга хэмжээ боллоо
  • Нэр хүндтэй багш байснаас "Трампын алуурчин" байсан нь дээр гэж үзсэн залуугийн түүх
  • Арван жил "хоцорч ирсэн чимэг" ардын цэнгэл наадмын тавын даваа шиг гашуун аа...
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
  • Н.Номтойбаяр: Туулын хурдны зам хэрэгтэй, цаг алдалгүй шийдвэрээ гаргах ёстой
  • Танилц: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Реппер D4vd-ийн өмгөөлөгчид түүнийг өсвөр насны охины үхлийн хэрэгт буруугүй гэж мэдэгдэв
  • Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдуард Ондар “МАД” уран сайхны кинонд дүр бүтээжээ
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • “Дүнжингарав-2026” хаврын хурдан морины уралдаан ирэх сарын 1-нд болно
  • Зөвлөгөө: Хачигт хазуулсан тохиолдолд ХЭРХЭХ вэ?
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх үндэсний зөвлөлийн 2026 оны анхдугаар өргөтгөсөн хуралдаан боллоо
  • Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө
  • Засгийн газрын хуралдаанаар 20 орчим асуудал хэлэлцэж байна
  • ӨНӨӨДӨР: “Улаанбаатар марафон 2026” олон улсын гүйлтийн талаар мэдээлэл өгнө
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • "Душанбегийн Их дуулга"-д зодоглох Монголын 23 жүдоч
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • Анх удаа Боксын өсвөрийн баг бүрэн бүрэлдэхүүнээрээ Азийн аваргад оролцохоор Узбекистаныг зорилоо
  • Т.Доржхандын Ажлын албаны дарга асан, Эрээний консул З.Лхагвадоржийг эгүүлэн татахыг шаарджээ
  • Шахмал түлшний талаарх мэдэгдлээсээ болж албан тушаалаасаа огцорсон Д.Ихбаяр гэж хэн бэ?
24 баримт
  • Шахмал түлшний талаарх мэдэгдлээсээ болж албан тушаалаасаа огцорсон Д.Ихбаяр гэж хэн бэ?
  • Монголын анхны эмэгтэй генерал Г.Болорын тухай 24 баримт
  • Алдарт "Эмэгтэйчүүдийн эрхийн тухай өмгөөлөл" бүтээлийн зохиолч Мэри Уолстенкрафтын тухай баримтууд
  • Доналд Трампын гурав дахь гэргий, Словени улсын загвар өмсөгч Меланиа Трамп гэж хэн бэ?
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК