Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.28
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Д.Чулуунбат: Энэ оны эхний улиралд 3.3 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан

2015-4-29
0
ЖИРГЭХ

“Эрдэнэс Тавантолгой” компани өнгөрсөн онд 28.3 тэрбум төгрөгийн ашигтай ажиллажээ. Үндэсний аудитын газраас шалгалт хийн ийм дүгнэлт гаргасан нь олон хүний анхаарал татаж байна. Тиймээс энэ асуудлаар тус компанийн Нягтлан бодох бүртгэлийн газрын захирал Д.Чулуунбаттай ярилцлаа.

 

-Төрийн өмчит компаниуд ихэнх нь алдагдалтай ажилладаг. Харин танайх өнгөрсөн жил 30 орчим тэрбум төгрөгийн ашигтай ажилласан байна. Санхүүгийн ямар менежмент хийв?

 

-Дэлхийн зах зээл дээр 2012 оны сүүлчээс нүүрсний үнэ унаж эхэлсэн. Одоо ч буурсаар байна. 2013 онд манай компани 156 тэрбум төгрөгийн борлуулалт хийж байв. Харин өнгөрсөн онд энэ тоо 400 тэрбум төгрөг болж нэмэгдэж өмнөх жилийнхээс 2.6 дахин өссөн байна. Манай компани харьцангуй шинэ. Эхний хоёр жил үйл ажиллагаа жигдэрч, 2014 оноос үр дүн нь харагдаж эхэлсэн. Үүнийг борлуулалтын орлогоос тодорхой харж болно. Мөн 2013 онд үндсэн үйл ажиллагаанаас 28.8 тэрбум төгрөгийн  ашиг олсон. Энэ тоо өнгөрсөн онд 28.5 тэрбум төгрөг байна. Өөрөөр хэлбэл, жил дараалан ийм хэмжээний ашигтай ажиллалаа. Бид үр ашигтай байх үүднээс бүхий л зардлаа хэмнэсэн юм. “Эрдэнэс Тавантолгой”-н уурхайн Зүүн цанхид Австралийн “ТТJVCO” компани ажиллаж байна. Энэ компанийн хамгийн эхний гэрээ өмнө нь хийгдсэн байсан. Уг компанийн болон Хятадын “Чалко”-гийн гэрээний асуудал өнөө хэр шийдэгдээгүй явж байгаа. “ТТJVCO” компанийн гэрээ манайд нэлээд хүндрэлтэй байхаар хийгдсэн. Дээрх хоёр компанийн гэрээнээс болж манай үйл ажиллагаа нэлээд доголдож байсан. Уул уурхайн компанид зардлыг тооцох хэд хэдэн арга бий. Австралийн “ТТJVCO” компанитай бодит зардал буюу тухайн компанийн гаргасан бүхий л зардлыг хүлээн зөвшөөрөх гэрээтэй. Бид тэдний зарцуулалтад хяналт тавих маш хүнд. Тиймээс өнгөрсөн оны долдугаар сараас тус компанийн гэрээнд өөрчлөлт оруулахаар үйл ажиллагааг нь түр зогсоогоод байгаа. Харин баруун цанхид манай дотоодын олборлогч компаниуд ажиллаж байна. Эдний зардал олборлосон хэмжээгээрээ байдаг учраас маш хэмнэлттэй, бодитой.  

 

-Танай компани цаашид өөрийн хүчин чадлаараа ажиллаад явах боломж бололцоо хэр байна вэ. Жил дараалан ашигтай ажилласан нь ийм боломж бийг илтгэх?

 

-Энэ бизнест шинэ компани “тоглож” байгаа учраас үр дүн нь 3-4 жилийн дотор гарахгүй. 2013, 2014 оноос үйл ажиллагаа маань сайн гарсан нь энэ оны эхний улирлын тайлангаас харагдлаа. Учир нь, 2015 оны нэгдүгээр улирлын тайлангаар манай компанийн үйл ажиллагааны ашиг 34 тэрбум, цэвэр ашиг нь 3.3 тэрбум төгрөг байна. Хэдийгээр валютын ханшийн зөрүү гарсан ч ийм хэмжээний цэвэр ашигтай ажиллаж байна гэдэг цаашид манай компанийн үйл ажиллагаа доголдохгүй байна гэсэн үг. Жил ирэх тусам компанийн маань менежмент сайжирч байгаа нь харагдаж байна.

 

-Хятадын импортын нүүрсний зах зээлийн хэчнээн хувийг хангаж байна вэ. Нүүрсний салбар уналттай байгаа ч цаашид одоогийн амжилтаа ахиулаад явах боломжтой гэж харж байна уу?

 

-Манайх Монгол Улсын нүүрсний экспортын 13 хувийг бүрдүүлж байгаа юм. 2014 онд энэ тоо 34 хувь болж өсч байв. Манай компанийн олборлосон нүүрс Хятадын нүүрсний зах зээлийн есөн хувийг хангаж байна. Газраар тээвэрлэлт хийж байгаа манайхны хувьд есөн хувь маш өндөр үзүүлэлт шүү.  

 

-Та “Эрдэнэс Тавантолгой” компани ашигтай ажиллаж байна гэж ярьлаа. Гэтэл алдагдалтай, өртэй байгаа гэсэн мэдээлэл байсхийгээд гардаг. Үүнд та тайлбар хийхгүй юу?

 

-Компани үүсэн байгуулагдсан үеийг үүнтэй холбож ярихаас өөр аргагүй. “Хүний хөгжил сан”-д төвлөрүүлэх 416 тэрбум төгрөгийг бүрдүүлэхийн тулд Хятадын “Чалко” компаниас 350 сая ам.долларын зээл авсан. Зээлээс тухайн үед компани тодорхой хэмжээний зардлаа авсан. Тиймээс 416 тэрбумыг бүрдүүлэхийн тулд арилжааны банкуудаас нэмж 90 сая ам.долларын зээл авсан байдаг юм. 2012 оны сүүл гэхэд Хятадын “Чалко” компани болон арилжааны банкуудад төлөх зээл хугацаа хэтэрч, алданги торгуульд ногдож эхэлсэн. Тиймээс алданги, торгуулийг арилгахын тулд манайх Хөгжлийн банкнаас 200 сая ам.долларын зээл авсан. Үүгээр арилжааны банкны зээлийг алдангитай нь төлөхөд 123 сая ам.доллар хүрсэн байв. Мөн туслан гүйцэтгэгч компаниудад 70 гаруй тэрбум төгрөгийн өртэй байсныгаа барагдуулсан. Хөгжлийн банкнаас зээлсэн мөнгө манай компанийн үндсэн үйл ажиллагаанд зарцуулагдаагүй. Тухайн үеийн 200 сая ам.долларыг одоогийн ханшид хөрвүүлэхээр 76.5 тэрбум төгрөгийн алдагдал ханшийн зөрүүнээс манай компани хүлээгээд байгааг тайланд тусгасан байгаа.  Өөрөөр хэлбэл, 2014 онд манай компани үндсэн үйл ажиллагаанаасаа ашигтай ажилласан ч ханшийн зөрүүнээс үүссэн бодит бус буюу хэрэгжээгүй ханшаас 64,4 тэрбум төгрөгийн алдагдал хүлээж байгаа юм. Түүнчлэн манайх улсад татварын илүү төлөлттэй нийлээд  156,7 тэрбум төгрөгийн татвар төлөөд байна.

 

-Тэгэхээр “Эрдэнэс Тавантолгой”-гоос хамаараагүй ханшийн зөрүүнээс үүссэн алданги танай өрд тооцогдоод явж байгаа гэсэн үг үү?

 

-2014 оны тайлангаас харахад, манай компани 395 тэрбум төгрөгийн авлагатай. Ихэнх нь “Хүний хөгжил сан”-гаас авах авлага эзэлж буй юм. Манай компанийн богино хугацааны өр  182 тэрбум төгрөг байгаа. Үүний 70 тэрбум нь манай компанид урьдчилж орж ирсэн борлуулалтын орлого юм. Бид гэрээ хийгээд урьдчилаад мөнгөө аваад нүүрсээ тээвэрлэж байгаа гэсэн үг. Үлдсэн 70 тэрбум төгрөг нь туслан гүйцэтгэгч компаниудад өгөх юм. Өнгөрсөн оны дөрөвдүгээр улирлын тайлангаар 903  тэрбум төгрөгийн өр төлбөр байгаа ч 182  тэрбум төгрөг нь дээр дурьдсан төлбөр юм. Харин 536 тэрбум төгрөг нь Хөгжлийн банкны зээл. Энэ манай компанийн үйл ажиллагаанд зарцуулагдаагүй “Хүний хөгжил сан”-д төвлөрүүлсэн мөнгө юм. Үлдэж байгаа 175 тэрбум нь Хятадын “Чалко” компанийн өр. Манайх өр авлагадаа дарагдаад хүндэрсэн зүйл байхгүй.

 

-Чалкогийн өрийг төлүүлэхгүй байгаа гэж сонссон. Энэ ямар учиртай юм бэ?

 

-Засгийн газрын болоод манай компанийн баг Хятадын талтай хэлэлцээрийн ширээний ард сууж байгаа. Тиймээс өр төлөх хугацаа хойшлогдоод буй юм. Манай компанийн агуулахад хоёр сая тонн нүүрс бэлэн байна. Нүүрсний агуулахууд дүүрсэн учраас бид олборлолтоо багасгаад байгаа.

 

-“Эрдэнэс Тавантолгой” компанийн хувь нийлүүлэгчдийн  хурал болж байгаа. Ямар асуудал хэлэлцэх вэ?

 

-Компанийн хувь нийлүүлэгчдийн хурлаар өнгөрсөн оны санхүүгийн болон үйл ажиллагааны тайлан, ТУЗ-аас гаргасан дүгнэлтийг авч хэлэлцдэг.

 

-Үндэсний аудитын газрын шалгалтаар танай компанид ямар зөрчил илэрсэн бэ?

 

-Манай компани жил бүр санхүүгийн үйл ажиллагаандаа Үндэсний аудитын газраар дүгнэлт гаргуулдаг. 2013 онд Үндэсний аудит, өнгөрсөн оны санхүүгийн тайланд Үндэсний аудитын газар олон улсын аудитын байгууллагтай хамтран шалгалт хийсэн юм. Өнгөрсөн жил 2012, 2013 онд санхүү нягтлан бодох бүртгэлийнхээ бодлогын баримт бичгийг олон улсын стандартад нийцүүлэн гаргаж, мөрдлөг болгож ажилласан. Тиймээс энэ тал дээр ямар нэг сөрөг дүгнэлт гараагүй. Бид компанийнхаа хэмжээнд шийдвэрлэж болох асуудлыг аудитын зөвлөмжийн дагуу шийдсэн. Харин уурхайн зүүн цанхид олборлолт явуулж буй Австралийн “ТТJVCO” компанийн гэрээний асуудлыг манай компани дангаараа шийдэж чадахгүй. Хоёр улсын Засгийн газар хэлэлцээрийн түвшинд шийдэх учраас өнөөг хүртэл шийдэлд хүрээгүй байна. Өртэг зардалд хяналт тавиагүй гэх асуудал гарч буй. Мөн “Чалко” компанийн өрийг шийдвэрлэхийг аудитынхан зөвлөсөн. Энэ нь Засгийн газрын түвшинд шийдэгдэх учраас бид дангаараа шийдэх боломжгүй. Дээрх хоёр зүйлээ сайжруул гэсэн зөвлөмжийг аудитын байгууллагаас өгсөн. Мөн аудитынхан шилэн дансны тухай мэдээллээ ил тод болгохыг зөвлөсөн. Бид энэ дагуу таван сая төгрөгөөс дээш бүхий л орлого, зарлага, борлуулалтыг цахим хуудастаа байршуулж байгаа.    

 

С.Заяа

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • Зочин (1.251.132.190)
    Ашигтай ажилласан бол хувьцаагаа өгөөчээ
    2015 оны 04 сарын 30 | Хариулах
  • moongool (202.179.11.178)
    1 udur buh yum saihan bolson bdg yum bna shuu aan
    2015 оны 04 сарын 29 | Хариулах
  • zochin (150.129.143.131)
    ashigtai ajillasan n unen ym bol huvitsaaniihaa noogdol ashgiig jil bur tootsood bolomjtoi uydee huvaarilj olgoh san baiguulaach hudlaa yriad l bhiin uls turchdiin shahaanii biznes hiideg gazar ym bishuu
    2015 оны 04 сарын 29 | Хариулах
  • Зочин (202.179.20.113)
    Ийм ашигтай том төслийг з энхболд яагаад гацаагаад байна вэ ? энэ хүн монголын төлөө хүн мөн үү?
    2015 оны 04 сарын 29 | Хариулах
    • зочин
      Тэнэг минь ард түмэнд ашигаа өгөхгүй харийханд ашиг өгөх бол гацаахаас өөр арга байхгүй
      2015 оны 04 сарын 29
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Баянхошуу орон сууцжуулалт төсөл: 462 айлын орон сууцны барилгын ажил 70 хувьтай байна
    28 мин
  • А.Баяр: Өчигдрийн Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралдаан хууль бус
    56 мин
  • МУГТ Э.Цэндбаатар мэргэжлийн 15 дахь тулаанаа Барбадос тулаанчийн эсрэг хийнэ
    1 цаг 6 мин
  • Хөвсгөлд гарсан хоёр ой, хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна
    1 цаг 25 мин
  • Найман аймгийн 304 иргэн шугаман бүжгээр хичээллэв
    1 цаг 44 мин
  • Шахмал түлшний талаарх мэдэгдлээсээ болж албан тушаалаасаа огцорсон Д.Ихбаяр гэж хэн бэ?
    2 цаг 5 мин
  • Байнгын хороод хуралдана
    2 цаг 24 мин
  • АНУ-Их Британийн зөрчилдөөнийг намжаахаар Хаан Чарльз III АНУ-д дөрвөн өдрийн айлчлалаа эхлүүлж байна
    2 цаг 51 мин
  • Л.Энх-Амгалан: Төрөлжсөн ахлах сургууль байгуулна
    2 цаг 52 мин
  • Г.Ариунбуян: Үлгэрлэн дагуулсан үйлс бүхэн тань дэлгэрч, үеийн үед суу алдар тань дуурсаж явах болтугай
    2 цаг 56 мин
  • Монголын анхны эмэгтэй генерал Г.Болорын тухай 24 баримт
    3 цаг 8 мин
  • Өнөөдөр Монголын Генералуудын өдөр тохиож байна
    3 цаг 38 мин
  • ӨНӨӨДӨР: Монголын багш нарын шинэ зуун зөвлөлөөс мэдээлэл хийнэ
    3 цаг 41 мин
  • Д.Сүхбаатарын талбайд барьсан асрыг буулгана
    3 цаг 47 мин
  • Монгол-Алтайн уулархаг нутаг, Увс нуурын хотгороор бороо, нойтон цас орно
    4 цаг 27 мин
  • Арван жил "хоцорч ирсэн чимэг" ардын цэнгэл наадмын тавын даваа шиг гашуун аа...
    4 цаг 35 мин
  • СХД-ийн хэмжээнд 2026 он гарснаас хойш 14 удаагийн шар өвсний гал түймрийн дуудлага мэдээлэл бүртгэгджээ
    20 цаг 56 мин
  • М.Халтар: НИТХ дахь АН-ын бүлгээс ирүүлсэн саналын дагуу хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулах захирамж гарсан
    21 цаг 17 мин
  • “Оюуны өмч-хөрөнгө оруулалт-үнэ цэн” арга хэмжээ болж байна
    21 цаг 22 мин
  • АТГ: Сэлбэ дэд төвийн тендерийн хэрэгт Б.Сэргэлэнбаатар, Ш.Мөнхсайхан нар холбогдож, мөрдөн шалгалтын ажиллагаа үргэлжилж байна
    21 цаг 31 мин
  • Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдуард Ондар “МАД” уран сайхны кинонд дүр бүтээжээ
  • Шахмал түлшний талаарх мэдэгдлээсээ болж албан тушаалаасаа огцорсон Д.Ихбаяр гэж хэн бэ?
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • "Душанбегийн Их дуулга"-д зодоглох Монголын 23 жүдоч
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
  • Реппер D4vd-ийн өмгөөлөгчид түүнийг өсвөр насны охины үхлийн хэрэгт буруугүй гэж мэдэгдэв
  • Н.Номтойбаяр: Туулын хурдны зам хэрэгтэй, цаг алдалгүй шийдвэрээ гаргах ёстой
  • Доналд Трампын гурав дахь гэргий, Словени улсын загвар өмсөгч Меланиа Трамп гэж хэн бэ?
  • Зөвлөгөө: Хачигт хазуулсан тохиолдолд ХЭРХЭХ вэ?
  • “Дүнжингарав-2026” хаврын хурдан морины уралдаан ирэх сарын 1-нд болно
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх үндэсний зөвлөлийн 2026 оны анхдугаар өргөтгөсөн хуралдаан боллоо
  • Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө
  • Засгийн газрын хуралдаанаар 20 орчим асуудал хэлэлцэж байна
  • Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүнг танилцуулсан арга хэмжээ боллоо
  • Нэр хүндтэй багш байснаас "Трампын алуурчин" байсан нь дээр гэж үзсэн залуугийн түүх
  • Арван жил "хоцорч ирсэн чимэг" ардын цэнгэл наадмын тавын даваа шиг гашуун аа...
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
  • Н.Номтойбаяр: Туулын хурдны зам хэрэгтэй, цаг алдалгүй шийдвэрээ гаргах ёстой
  • Танилц: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Реппер D4vd-ийн өмгөөлөгчид түүнийг өсвөр насны охины үхлийн хэрэгт буруугүй гэж мэдэгдэв
  • Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдуард Ондар “МАД” уран сайхны кинонд дүр бүтээжээ
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • “Дүнжингарав-2026” хаврын хурдан морины уралдаан ирэх сарын 1-нд болно
  • Зөвлөгөө: Хачигт хазуулсан тохиолдолд ХЭРХЭХ вэ?
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх үндэсний зөвлөлийн 2026 оны анхдугаар өргөтгөсөн хуралдаан боллоо
  • Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө
  • Засгийн газрын хуралдаанаар 20 орчим асуудал хэлэлцэж байна
  • ӨНӨӨДӨР: “Улаанбаатар марафон 2026” олон улсын гүйлтийн талаар мэдээлэл өгнө
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • "Душанбегийн Их дуулга"-д зодоглох Монголын 23 жүдоч
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • Анх удаа Боксын өсвөрийн баг бүрэн бүрэлдэхүүнээрээ Азийн аваргад оролцохоор Узбекистаныг зорилоо
  • Т.Доржхандын Ажлын албаны дарга асан, Эрээний консул З.Лхагвадоржийг эгүүлэн татахыг шаарджээ
  • Шахмал түлшний талаарх мэдэгдлээсээ болж албан тушаалаасаа огцорсон Д.Ихбаяр гэж хэн бэ?
24 баримт
  • Шахмал түлшний талаарх мэдэгдлээсээ болж албан тушаалаасаа огцорсон Д.Ихбаяр гэж хэн бэ?
  • Монголын анхны эмэгтэй генерал Г.Болорын тухай 24 баримт
  • Алдарт "Эмэгтэйчүүдийн эрхийн тухай өмгөөлөл" бүтээлийн зохиолч Мэри Уолстенкрафтын тухай баримтууд
  • Доналд Трампын гурав дахь гэргий, Словени улсын загвар өмсөгч Меланиа Трамп гэж хэн бэ?
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК