ХБНГУ-ын иргэн Максимлян Лёонхард Клойберын цогцос энэ сарын 17-ны өдөр СБД-ийн тавдугаар хороо Голомт хотхоны нэгэн байрнаас олдсон.
Мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлэх газар хэргийг шалгаж байгаа юм. Уг хэрэгт холбогдуулан эхнэр Ё.Гантуяа болон түүний гэр бүлийн дөрвөн хүнийг саатуулаад байгааг бид мэдээлсэн. Тэгвэл өөр нэгэн эх сурвалжийн хэлж буйгаар эл хэрэгт хил, гааль зэрэг төрийн байгууллагыг ч шалгахаар зэхэж байгаа аж.
Одоогоор талийгаачийг гадны нөлөөгүй, өвчний улмаас нас барсан гэх таамаг яригдаж байгаа ч задлан шинжилгээний эцсийн хариу гараагүй байгаа юм.
Д.Ундрах /24tsag.mn/