АТГ-аас “Монгол шуудан” ТӨХК-ийг шалгаж эхэлжээ. Шалгалтын явцад “Монгол шуудан”-гийн гүйцэтгэх захирлаар Ц.Батсайханаас өмнө ажиллаж байсан Г.Чинзориг нартай холбоотой тэрбум төгрөгийн тендерээр машин авсан асуудал гарч ирсэн талаар эх сурвалж мэдээллээ. Ингэхдээ ямар ч өрсөлдөгчгүйгээр тендерийг шалгаруулсан бөгөөд чанаргүй машиныг зах зээлийн үнээс хэт өндөр үнээр худалдан авсан аж. Энэхүү луйвартай холбоотой баримтыг Ц.Батсайхан нь АТГ-т гаргаад өгчихвөл өмнөх удирдлагууд нь тендерийн хэргээр ял авах учраас урьдчилан сэргийлэх үүднээс өөрийг нь зайлуулж, будилаанаа нуун дарах хүнийг гүйцэтгэх захирлаар тавихын тулд хууль бусаар Ц.Батсайханг ажлаас нь халсан байж болзошгүй талаар эх сурвалж мэдээллээ.
Д.Дуулим
Сэтгэгдэл (2)