Улаанбаатар марафон-2015” олон улсын бүх нийтийн гүйлтийг ирэх сарын 6-нд зохион байгуулах гэж байна.
Гүйлтэд оролцогчид Их эзэн Чингисийн талбайгаас гараандаа гарч, уг талбайд барианд орно. Ерөнхий зохион байгуулагч нийслэлийн ЗДТГ, ЭМСЯ, нийслэлийн Биеийн тамир, спортын газрын мэдээлж буйгаар энэхүү марафонд дунд сургуулийн сурагчдаас авахуулаад өндөр настныг ч урьж нийт 20-30 мянган хүн хамруулах ажээ. Эх орондоо гүйлтийн спортыг хөгжүүлэх, нийслэлээ дэлхийн улс орнуудад сурталчлах, өсвөр залуу үеийнхэнд дотоод нөөц боломжоо нээж тэсвэр хатуужилтайгаар зорьсондоо хүрэх оюуны болоод бие бялдрын төлөвшил олгох зэрэг зорилгоор уг гүйлтийг зохион байгуулж байгаа юм байна.
Сэтгэгдэл (1)