МАХН-ын дарга Н.Энхбаярын бие улам мууджээ.

МАХН-ын дарга Н.Энхбаярын бие улам мууджээ. Тиймээс “МАХН, МҮАН”-ын Шударга ёс эвсэл 24 цагаар жижүүрлэн, Клиникийн хоёрдугаар эмнэлгийн гадаа сахин хонож байгаа аж. Н.Энхбаяр нь хуурай өлсгөлөн зарлаад өнөөдрийн байдлаар ес хонож байгаа буюу 219 цаг болжээ. Мөн тэрээр бүх төрлийн эмнэлгийн үйлчилгээнээс татгалзсан байгаа бөгөөд ес дэх хоног нь төгсгөлийн шатандаа байдаг хэмээн эмчлэгч эмч нар нь дүгнэлт гаргасан байна.
Б.Чимэг