“Эрчим хүчний тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл”-ийн талаар УИХ-ын гишүүн С.Цэнгүүн дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Эрчим хүчний тухай хууль дээр нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл зургаадугаар сарын 23-нд өргөн баригдаад зургаадугаар сарын 30-нд Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцүүлэгдэхээр хүлээгдэж байгаа. 3 зүйл ангиар 30 шинэ заалтыг хуулийн төсөл дээр оруулж ирж байгаа нь эрчим хүчний тухай хууль дээр байна. Энэ 30 заалт нь эрчим хүчний төсөл гэдэг шинэ нэршлийг гаргаж өгч байна.
Би чуулган дээр тусгай зөвшөөрлөөс болоод том төслүүд явахгүй байгааг дурдаж байсан. ЭХЯ хэрхэн ажиллах талаар Б.Чойжилсүрэн сайд хэлсэн. Чуулганы танхимд ямар ч асуудал байхгүй. Гэвч сар гаруйн дараа эрчим хүчний тухай хуульд том өөрчлөлт оруулж ирнэ гэж зарласан нь зарчимгүй үйлдэл.
Наадмын үеэр олон хуулийн төсөл хэлэлцэх үед том асуудлыг олон нийттэй хэлэлцэлгүй явуулах гэж оролдож байгаа нь сэжигтэй" гэв.
Сэтгэгдэл (4)