Ерөнхий сайд Г.Занданшатарын Засгийн газрын хоёр эмэгтэй сайд болох Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Соёл, спорт аялал жуулчлалын сайд Ч.Ундрам нарын хөрөнгө орлогын мэдүүлгийг танилцуулж байна.
-Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг-
Өөрийн орлого: 2023 онд 392 сая төгрөг байсан бол 2024 онд 620 сая төгрөг. Тухайлбал, орлого нь жилийн хугацаанд 228 сая төгрөгөөр нэмэгдсэн байна.
Гэр бүлийн орлого: 2023 онд 366 сая төгрөг байсан бол 2024 онд 590 сая төгрөг болсон байна. Тухайлбал, 224 сая төгрөгөөр нэмэгдсэн байна.
Орон сууц: 76 сая төгрөгийн нэг орон сууцтай
Тээврийн хэрэгсэл: машингүй
Мал: 30 сая төгрөгөөр үнэлэгдэх 5 хурдан удмын адуутай
Үнэт эдлэл: 107 сая төгрөгөөр үнэлэгдэх үнэт эдлэлтэй
Хадгаламж: 2023 онд 166 сая төгрөгийн хадгаламжтай байсан бол 2024 онд 225 сая төгрөг болж 59 сая төгрөгөөр нэмэгдсэн байна.
Зээл: 150 сая төгрөгийн зээлтэй.
Хувьцаа: "Мөнхийн үсэг" ХХК, "Монголын үнэт цаас хэвлэл" ХХК, "Азхур" ХХК, "Экопак монгол" ХХК, "Баялгийн хувь" ХК, "Женко тур" ХК, "Монгол 999 Үндэсний нэгдэл" ХК, "Эрдэнэс Монгол ХК", "Эко цаас" ХХК, Батар Интернейшнл ХХК-иудад хувьцаа эзэмшдэг.
-Соёл, спорт аялал жуулчлалын сайд Ч.Ундрам-
Өөрийн орлого: 2023 онд өөрийн орлого 199 сая төгрөг байсан бол 2024 онд 265 сая төгрөг. Тухайлбал, жилийн хугацаанд түүний орлого 66 сая төгрөгөөр нэмэгджээ.
Гэр бүлийн орлого: Гэр бүлийн орлого байхгүй
Орон сууц: 2023 онд 50 сая төгрөгөөр үнэлэгдэх орон сууцтай байсан бол 2024 онд 945 сая төгрөгөөр үнэлэгдэх нэг орон сууц, нэг зуслангийн байшин, хоёр авто зогсоолтой болжээ.
Тээврийн хэрэгсэл: 735 сая төгрөгөөр үнэлэгдэх Toyota, Land Criuser 300, Toyota, Vanguard, Land Rover, Range Rover машинтай.
Газар: 50 сая төгрөгийн газартай
Үнэт эдлэл: 1 тэрбум 48 сая төгрөгийн үнэт эдлэл нь 2024 онд 1 тэрбум 478 сая төгрөг болсон байна.
Хадгаламж: 411 сая төгрөгийн хадгаламж нь 995 сая төгрөг болж, 584 сая төгрөгөөр нэмэгдсэн байна.
Сэтгэгдэл (3)