Хурдан морины салбар хорооны дарга, бригадын генерал Д.Ганхуяг "Морины уралдааны хуваарь хуучин хэвээрээ. Долдугаар сарын 10-нд шүдлэн, хязаалан, 11-нд азарга, их нас, 12-нд соёолон даага, 13-нд эрлийз болон жороо морины уралдаан зохион байгуулагдана. Энэ жилийн тухай гэрлийн хурдаар хэмжигч төхөөрөмжийг нэвтрүүлэхээр удаан ажилласан ч зөрүү өндөр гараад байгаа учраас хуучнаараа явна. Морины сэрвээний өндрийг хэмжихдээ хэмжигчийг гараар дарж бус тавьж, инерциэр нь хэмжинэ. Тэгэхээр чанга дарж байна, сул дарж байна гэх маргаан гарахгүй. Морины сэрвээний өндрийг шударгааар хэмжиж ирсэн" гэж дурдлаа.
Сэтгэгдэл (1)