Ой хээрийн түймрийн нөхцөл байдал, ойрын өдрүүдэд цаг агаарын ерөнхий төлөвийн талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Энэ үеэр УОК-ын Нарийн бичгийн дарга Т.Баярхүү дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Сүүлийн 10 хоног буюу зургадугаар сарын 20-30 хүртэлх өдрүүдэд ой хээрийн 32 удаагийн түймэр бүртгэгдсэн. Хээрийн түймрийг аймгаар нь авч үзвэл, Булган аймагт 2, Дархан-Уул аймагт 1, Дорнод аймагт 1, Төв аймагт 2, Хэнтий аймагт 2, Хөвсгөл аймагт 2, Сэлэнгэ аймагт 21 удаагийн ой хээрийн түймэр бүртгэгдсэн. Бүртгэгдсэн 32 ой хээрийн түймрээс 28 түймрийг бүрэн унтрааж, 3 түймрийг цурамд оруулж, нэг ой хээрийн түймрийг унтраах ажил үргэлжилж байна. Улсын хэмжээнд 2025 оны байдлаар 12 аймгийн 65 сум, нийслэлийн 3 дүүрэгт 144 удаагийн ой хээрийн түймэр бүртгэгдсэн. Өнгөрсөн оны мөн энэ үетэй харьцуулахад ой хээрийн түймэр 75.9 хувиар, хээрийн түймэр 116.9 хувиар өссөн байна" гэв.