Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яам болон холбогдох байгууллагууд хамтран Улаанбурхан өвчний эсрэг дархлаажуулалтаас хоцорсон 0–15 насны хүүхдүүдийг нөхөн дархлаажуулах үндэсний аянг эхлүүллээ. Түүнчлэн иргэд харьяалал харгалзахгүй сум, өрхийн эрүүл мэндийн төвүүдээр үйлчлүүлэх боломжтой аж.
Улаанбурханы вакцинд огт хамрагдаж байгаагүй болон тун дутуу 15 нас хүртэлх хүүхдүүдийг вакцинжуулахаар эрүүл мэндийн салбарынхан ажиллаж байна. Та бүхэн хүүхдийнхээ дархлаажуулалтын байдлыг эргэн санаж, хянаж, мэдэж вакциндаа хамрагдаагүй бол вакциндаа нөхөж хийлгэхийг уриалж байна гэж ЭМЯ-аас мэдээлэв.