Үндэсний их баяр наамдыг зохион байгуулах хорооноос мэдээлэл хийлээ. Энэ үеэр Үндэсний Бөхийн салбар хорооны дарга Н.Мягмар дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Энэ жил үндэсний бөхийн барилдаанд хуулиараа 512 бөх барилдана. Бүртгэл долоодугаар сарын 9-нөөс эхэлнэ. Шөвгөрсөн 32 бөх, сурын 16 тамирчин допингийн шинжилгээнд хамрагдана. Өмнө жил хамтарч ажилласан Германы допингийн эсрэг лобараторид авна. Допингийн шинжилгээний хариуг богино хугацаанд гаргах тал дээр хариуцан ажиллаж байна.
Төв цэнгэлдэх хүрээлэнд хиймэл зүлгийг шинэчлэн суурилуулсан. Бөхчүүд очиж туршиж үзсэн. Өмнө жилийн зүлгээс сайжирсан байна гэсэн" гэв.
Д.Батчулуун