Баяр наадмын тасалбарыг маргааш өглөө 07.00 цагаас эхлэн enaadam.mn сайтаар борлуулж эхэлнэ. Нэг иргэн хоёр тасалбар авах боломжтой.
Баяр наадмын нээлтийн ёслол, бөхийн барилдаан зэрэг Төв цэнгэлдэх хүрээлэнд болох арга хэмжээний 7-р сарын 11, 12-ны өдрийн тасалбарын багц суудлаас хамаарч, 100, 130, 150 мянган төгрөгийн үнэтэй.
Харин орой Цэнгэлдэх хүрээлэнд болох баярын концертын тасалбарыг ticket.mn-ээр борлуулах ба иргэд хүссэн тоогоороо авах боломжтой.