ҮДБЭЧ-ын уран бүтээлчид Монголын олон зууны тэртээх түүхийн тавцанд тодорсон домог туульсын 9 хатны түүхэн амьдралыг “МОНГОЛЫН ИХ ХАТАДЫН ТУУЛЬС” бүжгэн жүжгээрээ 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдөр тайзнаа амьдруулахаар болжээ.
Гоо марал, Алунгоо эхээс эхлээд төрт улсын Өүлэн эх, Бөртэ-Үжин, Дөргөнө, Сорхагтани, Чимбай, Алтан ургийн хэлхээ Самар, Мандухай зэрэг төрийн есөн хатны түүх өмнө нь 2013 оны 12 сард тус чуулгын тайзнаа тавигдсан юм. Энэ үеэс үзэгчдийг байлдан дагуулсаар ДАОС-ын чуулга уулзалт 2015 зэрэг олон улсын чанартай арга хэмжээ уулзалтуудын урлагийн тоглолтод оролцсоноос гадна хэд хэдэн ёслол төрийн арга хэмжээнд тоглогдсон уран бүтээл билээ.
Үзэгчид тус уран бүтээлийг эрэгтэй хүн бүр үзэж, мэдэрч бүсгүйчүүддээ бэлэг барих ёстой уран бүтээл болжээ хэмээн дүгнэж байна. Учир нь тус бүтээл эхнээсээ авахуулаад 9 гайхалтай бүсгүйн дүрээр бүсгүй хүний амьдралыг өгүүлдэг юм байна.
Энэхүү бүжгэн жүжиг дээр Ерөнхий продюсер Г.Цоггэрэл /ҮДБЭЧ-ын захирал/, Бүжгэн жүжгийн цомнолыг Н.Болд /ҮДБЭЧ-ын дэд захирал/, Бүжгийг дэглэн найруулсан Д.Баярбаатар /Ерөнхий бүжиг дэглээч/, Ерөнхий зураач Ц.Энхтуяа, Хөгжмийг Төрийн соёрхолт, Б.Мөнхболд, Хөгжмийн найруулга М.Бирваа /ҮДБЭЧ-ын хөгжмийн зохиолч/, Гэрлийн найруулагч Ц.Эрдэнэбат, Тайзны машинист Ц.Эрдэнэбилэг, Оёдлын мастер МУУГЗ Д.Лхагваа, Б.Лхагвадулам, Туслах найруулагч Х.Отгончимэг, ҮДБЭЧуулгын маркетингийн алба ажиллаж байна.
Гол дүрүүдэд:
Гоо марал- бүжигчин МУСТА н.Бямбасүрэн,
Алунгоо эх- бүжигчин МУСТА Г.Уянга,
Өүлэн эх – бүжигчин МУСТА Т.Ариунжаргал,
Бөртэ хатан бүжигчин Б.Отгонцэцэг,
Дөргөнө- бүжигчин МУСТА Э.Номин,
Сорхагтан хатан - бүжигчин МУСТА М.Бямбаа,
Чимбай- бүжигчин н.Ганчимэг,
Самар- бүжигчин, МУГЖ Ш.Одонтуяа,
Мандухай - бүжигчин Л.Энхболор нар болон ҮДБЭЧуулгын Үндэсний хөгжмийн их найрал
Удирдаач Н.Буянбаатар
Зууны манлай бүжиг дэглээч АЖ.ТШ.Ц.Сэвжидийн нэрэмжит бүжигчид оролцох аж.
ҮДБЭЧ-ын “Монголын их хатад” бүжгэн жүжиг нь Монголын түүхэнд төрийн түшээ болон тодорсон үзэсгэлэнт монгол бүсгүйчүүдийн тухай өгүүлэх бөгөөд эмэгтэй хүний гоо үзэсгэлэн, тэсвэр тэвчээр, ухаалаг шийдвэрүүдээс гадна бүсгүй хүний зовлон шаналал, уйтгар гунигийн тухай өгүүлнэ.
Тоглолтын тухай мэдээллийг 11-323954, 8802-3954, 8907-0887 дугаар болон gesumanager@gmail.com, www.mongolian-ensemble.com хаягаар холбогдон аваарай.