зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.11
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Эерэг 24: Монгол дархан өөрийн бүтээлдээ 100 жилийн баталгаа өгч байна

2015-5-13
0
ЖИРГЭХ

        Мэдлэг боловсрол хүний амьдралд чухал зүйл ч гэлээ амьдрах ухаан гэдэг түүнээс хэд дахин илүү боловсрол юм гэдгийг ойлгож, хөдөлмөрлөж яваа нэгэн монгол дарханы тухай мэдээллийг сонсоод түүний талаар сурвалжлага бэлтгэх хүсэл төрөв. Энэ хүн бол хэлмэгдүүлэлтийн үеийн амьд гэрч болсон алдарт Ц.Лоохууз гуайн хүү дархан Л.Сантцэрэн юм.

 

Тэрбээр 20 гаруй жил алх, дөштэй амьдралаа холбож, аавынхаа сургаалийг алт мэт хүндэлж яваа эгэл жирийн Монгол дархан. Түүний бүтээлийг харсан хэн ч магтан, бишрэхгүй, омогшихгүй байх аргагүй. Тиймээс л Л.Сантцэрэн гэх Монгол дархантай уулзаж, сурвалжлага бэлтгэх хүсэл төрснийг нуух юун.

 

Аав нь олны танил болохоор өөрийнхөө тухай мэдээлэл гаргахаас татгалзаж, дургүйцсэн хариу өгөх вий гэсэн айдастай Л.Сантцэрэнтэй холбогдвол “Манай ажлын байр хотын төвөөс нэлээд зайтай байдаг даа. Үнэхээр зорьсон хүн л очдог. Хэрэв хүсвэл болно” гэсэн таатай хариу өгөв.

 

Мэдээж эгэл жирийн атлаа энгүй их баялаг болох монгол дарханы гайхамшигийг бүтээхээр зүтгэж яваа Ц.Лоохууз гуайн дархан хүүтэй уулзаж, ярилцах зөвшөөрөл авч чадсандаа баярлаж хөл газар хүрэхгүй шахам хөөрцөглөн байж Сонгинохайрхан дүүрэг Баянхошууны Баруун салаанд байрлах түүний ажлыг байран дээр ирэв.

 

Хотын төвөөс нэлээд зайтай ч гэлээ Л.Сантцэрэнгээс ажлынх нь талаар болоод аавынх нь тухай их зүйлийг сонсох байх гэсэн төсөөллөөр дүүрэн явсан болохоор цаг хугацаа, орон зайг үл анзааран зорьсон газраа хүрсэн юм.    

 

Л.Сантцэрэн хоёр өрөө байшингийн нэг өрөөнд өөрийн “ноёрхол”-оо тогтоожээ. Тэнд алх, дөш гээд дархан хүнд хэрэгтэй бүхий л зүйл өрөөстэй харагдав.

 

Мөн мөнгөн аяга, нэлээд том хэмжээнтэй царыг мөнгөөр урлаж байгаа бололтой хэдийнэ хээгээ гаргаад эхэлсэн байв. Үүнийг үзвэл ямар нарийн аргаар, ямар их тэсвэр тэвчээр гаргаж, сэтгэл шингээн байж урладаг нь илт.

 

Л.Сантцэрэн 17 настайгаасаа алх, дөштэй нөхөрлөжээ

 

Л.Сантцэрэн “Би гэдэг хүн чинь ингээд уулын мухарт алх, дөшөө нүдээд л сууж байдаг сонин хоббитой хүн шүү дээ” хэмээн өөрийнхөө тухай өгүүлэв.

 

Тэрбээр хэлмэгдүүлэлтийн үед төрсөн бөгөөд бага балчир нас нь тийм ч аз жаргалтай дардан байгаагүй аж. Аав Ц.Лоохууз нь улс төрийн хил хэрэгт холбогдож, нутаг заагдан хөдөө амьдарч байсан тэр л он жилүүдэд, “Дээлээ нөмөрсөн” аавыгаа хүлээх цаг хугацаа түүнд тийм ч гэгээлэг сайхан байгаагүй гэдгийг тэрбээр биднээс нуугаагүй ээ.

 

Аав Ц.Лоохууз нь улс төрийн хилс хэрэгт холбогдож нутаг заагдаж явахдаа эхнэр, хүүхдээ орох орон, идэх хоолтой байлгахын тулд нутаг заагдаж очсон газар бүрийнхээ ард олноос амьдралын ухаан, дархан хүний бурхан ухааныг заалгаж байсан нь өдгөө Л.Сантцэрэнгийн амьдралыг залах жолоо, жигүүр нь болсон байна.

 

Тодруулбал түүний аав Ц.Лоохууз нутгийн дархчуулаас монгол гутлаас эхлээд алт мөнгөн эдлэлээр төрөл бүрийн үнэт эдлэл хийхийг заалгаж, түүнийхээ үр шимээр амьдрал ахуйгаа авч явдаг байжээ. Харин нутаг заагдсан аав нь хаяа нэг Улаанбаатарт гэртээ ирж эхнэр, хүүхэдтэйгээ уулздаг байсан аж. Энэ хугацаандаа илүү гэртээ дарханы ажлаа хийдэг байсан нь Л.Сантцэрэнг дархан хүн болох эх суурь нь болсон байна. Тэрбээр 17 настай байхдаа анх алх дөш барьж мөнгөн товч урласан нь түүнийг энэ ажлын амтанд оруулсан байна. Түүнчлэн хүүгийнхээ хийсэн мөнгөн товчийг харсан аав нь түүнд урам зориг өгч, өөрийн мэдэж сурсан бүхнийг зааж өгчээ. Ийнхүү аав нь хүүгийнхээ багш нь болж, алх, дөшөө ч өвлүүлэн өгсөн байна. Энэ цагаас хойш Л.Сантцэрэн алх дөштэй нөхөрлөж, 20 гаруй жил болжээ.

 

Л.Сантцэрэн өөрийн бүтээлдээ 100 жилийн баталгаа өгч чадна

 

Монгол дарханы бүтээлийг үнэлэх үнэлэмж буурсан зах зээлийн хэсэгхэн хугацаанд тэрбээр дарханы ажлаа түр хойш тавьжээ. Ингэхдээ “Би амьдарлаа тэгшилж, дундуураа дүүргэж, дутуугаа нөхчихөөд энэ ажлаа хийх болно” хэмээн алх дөшиндөө адис аваад хураажээ.  

 

Хувийн бизнесийг хэсэг хугацаанд эрхэлж зарлагаа нөхөж чаддаг орлоготой болсон тэрбээр гэр бүл зохиож хоёр сайхан хүүхдийн аав болж, өнөр өтгөн айл гэртийн эзэн болж, амьдрал нь тэгширээд ирэхийн цагт хоёр жил гаруйн өмнөөс ажилдаа эргэн орсон гэх. Ингэхдээ дарханы ажлаа бүтээлийн шинжтэй болгох зорилго өмнөө тавьж алх дөшөө барьсан гэдгээ Л.Сантцэрэн ярьсан юм.

 

Түүнд хийж үзээгүй ажил гэж ховор. Монгол гутал, өмдний тэлээ, эмээлийн чимэглэл, ээмэг, зүүлт, мөнгөн аяга, цар гээд хийж болох бүхий л зүйлийг хийж, худалдаалдаг байжээ. Харин сүүлийн үед хийж буй зүйлээ бүтээлийн шинжтэй болгох зорилгынхоо хүрээнд Монгол хэв загварыг түлхүү харуулсан, чанартай, мөнгөн аяга, царыг урлахыг илүүд үзжээ. Мэдээж дархан хүн өөрийнхөө сэтгэлд буулгасан бүтээлийг уралчихаад түүнийгээ бодитоор харах юунаас илүү аж жаргал, сайхан мэдрэмжийг төрүүлэх нь ойлгомжтой. Гэсэн ч хүний захиалсан зүйлийг сэтгэл шингээж, чанартай урлачихаад тэр хүнийхээ баярлаж талархаж байгааг харах түүнээс илүү аж жаргалтай байдаг хэмээн Л.Сантцэрэн өгүүлж байсан юм. Тиймдээ ч өөрийн урласан бүтээлдээ 100 жилийн баталгаа өгч чадна хэмээн ам бардам хэлж байв. Үнэхээр ч тэрбээр дарханы ажилд сэтгэл зүрхээ нэгэнт зориулсан хүн гэдэг нь үг үйлдэл бүрээс нь мэдрэгдэж байв. Тэрбээр хотын төвд гэртэй ч ажлын байраа төвөөс хол Баруун салаанд сонгосон нь ч учиртай аж.

 

Түүнээс энэ талаар тодруулахад “Ямарваа нэгэн ажлыг хийхэд зөвхөн түүндээ л анхаарал хандуулж, сэтгэл зүрхээ зориулах ёстой байдаг. Тиймээс ч би энд бүтээлээ тууривдаг. Эхнэр, хүүхдүүд маань эхэн үедээ дургүйцэж, гэр орондоо хийхгүй хаа байсан тэр уулын мухар руу явчих юм гээд уурладаг байсан. Харин хийсэн аягаа бариад очихоор “Үнэхээр сайхан болжээ. Дархан хүний онгод тэнгэр гэж бас байдаг юм байна. Тэнд ганцаараа сууж байгаад хийсэн бүтээл чинь үнэхээр сайхан болдог юм байна” гээд дургүйцахаа больсон шүү хэмээх нь түүнийг ёстой л алх дөштэй нөхөрлөх, хэзээ ч салгаж үл болох хувь тавилан байна даа гэх бодлыг өөрийн эрхгүй төрүүлж байсан юм.   

 

Хүүхдүүдийнхээ боловсролд бус амьдрах ухаанд суралцахад нь анхаарал хандуулдаг  

 

Өдгөө цагт хүн бүр хүүхдийнхээ боловсрол мэдлэгт анхаарал хандуулах болсон. Харин Л.Сантцэрэн хүүхдүүдийнхээ боловсролд бус амьдрах ухаанд суралцахад нь анхаарал хандуулах хэрэгтэй хэмээн үздэг аж. Учир нь түүний аав гадаад дотоодын олон  их, дээд сургууль дүүргэсэн эрдэм боловсролтой хүн ч гэлээ тэрхүү эрдэм боловсролынхоо бус, жирийн ардын зааж сургасан амьдралын, дарханы ухаан л түүнийг хүнд хэцүү цаг үед аварч гарсан гэдгийг Л.Сантцэрэн нэгэнт яс махандаа шингэтэл ойлгосон байна. Тиймээс түүний ах, эгч, дүү нар болоод гэр бүлийнхэн нь бүгдээрээ үр хүүхдүүдээ амьдралын ухаанд суралцах, юмханаар юм хийчихдэг сэтгэлгээтэй болгох, хүн болгож төлөвшүүлэх гэсэн аавынхаа “школ”-оор сурган хүмүүжүүлдэг гэдгээ хуучилсан.   

 

Л.Сантцэрэн ямар нэгэн их дээд сургууль дүүргээгүй ч гэлээ хэнээс ч дутахааргүй сайхан амьдарч байна. Энэ нь түүний хөдөлмөрч, уйгагүй зангийн илэрхийлэл болж харагдах аж. Тэрбээр бусдын адил сургуульд сурахаар гадаад хэлний сургуульд элсэн орсон боловч амьдралд диплом бус хийж сурсан ажил хүнд хэрэгтэй гэдгийг мэдэрсэн тул сургуулиа орхижээ. Үүндээ хэзээ ч харамсдаггүй бөгөөд өөрөө бие даан гадаад хэл сурсан гэх нь хэр чамгүй хүн болохыг илтгэнэ.  

 

Дархан Л.Сантцэрэн: Мөнгөн аяганы ид шидийг мэдээд үе дамжин дээдлэн хэрэглэвэл юугаар ч орлуулашгүй үнэт өв болдог

 

-Таны урласан мөнгөн аягануудыг чанартай, хийц сайтай гэж магтах хүн олон байдаг юм билээ. Нууц биш бол аяганыхаа онцлогоос танилцуулаач?

 

-Нуух зүйл юу байх дээ. Хүн аливаа ажлыг сэтгэл зүрхээ шингээж чин сэтгэлээсээ хийвэл ямар ч зүйл сайхан болдог. Тэр ч утгаараа би хийж байгаа бүх ажилдаа өөрийгөө зориулдаг. Бас зөвхөн нэг ажил эхлүүлсэн бол өөрөө л дуусгадаг. Өөр хэн нэгнээр өнгөлүүлэх ч гэдэг юм уу ямар нэгэн ажлыг хийлгэдэггүй. Мөн Монгол дарханы аргаар, аавынхаа зааж өгсөн эрдмийг шингээж хийдэг болохоор хүмүүст илүү таалагддаг байх гэж ойлгодог.

 

-Сүүлийн жилүүдэд мөнгөн аяганы чанар муудсан талаар иргэд ихээр шүүмжилдэг. Дархан хүний хувьд та энэ талаар ямар бодолтой явдаг вэ?

-Энэ талаар би сонсож, үзэж байсан. Уг нь бол эрт дээр үеэс мөнгөн аягыг анагаах чадалтай хэмээн шүтэн дээдэлж, ахуй хэрэглээндээ өдөр тутамд хэрэглэдэг байсан юм билээ. Харин орчин үед хүмүүс мөнгөн аяганы үнэ цэнийг алдагдуулж, зүгээр шаазан аягатай адил байдлаар харьцаад байгаа нь ажиглагддаг. Бас хэрэглээний гэхгүй бэлэг дурсгалын гэх тодотголтой аянганууд үйлдвэрлэгдэж байгаа нь ч үүнтэй холбоотой гэж боддог. Уг нь мөнгөн аяганы ид шидийг мэдээд үе дамжин дээдлэн хэрэглэвэл юугаар ч өвлүүлэшгүй үнэт зүйл юм гэдгийг л ойлгох хэрэгтэй гэж боддог. Тиймээс ч би аягаа үе дамжсан нүнжигтэй байхаар ур хийц, орцыг нь бодож урладаг даа. 

 

-Мэдээж таньтай уулзаж ярилцах завшаан тохиолдсон болохоор аавын тань талаар асуухгүй өнгөрч болохгүй мэт санагдлаа. Аавынх нь бие сайн уу?

-Сайн. Аав, ээж хоёр маань энх тунх бидэндээ ерөөл буянаа хайрлаад л явж байна. Хүн аав ээжтэйгээ өтлөх үнэхээр сайхан юм аа.

 

-Тийм шүү. Таны аав их хөдөлмөрч хүн болохоор тэр л эрч хүчээрээ хөнгөн шингэн байдаг байх даа?

-Миний аав үнэхээр хөдөлмөрч хүн. Тэр ч утгаараа үр хүүхэд биднийгээ хөдөлмөрлөх ёстой л гэж байнга сургадаг даа.

 

-Та аавыгаа хэцүү нэртэд байхдаа эргэж очих бүрт тань мөнгө өгдөг байсан гэж цухас дурдсан. Энэ талаар жаахан тодруулаач?

-Тийм ээ. Аавыг улс төрийн хэрэгтэн гээд шоронгийнх нь хашаанаас гаргадаггүй байсан гэдэг. Гэхдээ л аав маань сэтгэлээр унаж суулгүй, хамт хоригдож байсан хүмүүсээсээ их зүйлийг сурч мэдсэн гэдэг. Тухайн үед сойзны ишээр шигтгээ хийсэн гуулин бөгж хийж зараад олсон мөнгөө биднийг эргэлтээр очих үед өгдөг байсан. Тэр үед очих бүрт л 1000 төгрөг байсан санагддаг. Энэ мөнгө одооныхоор бол их мөнгө шүү. Энэ бүгдийг одоо бодохоор ааваараа бахархах, омогших сэтгэл төрдөг шүү.

 

-Та тухайн үед хүүхэд байсан болохоор аавыгаа их л санадаг байсан байх даа?

-Тэгэлгүй яах вэ. Гэхдээ би одоо зарим нэгэн зүйлийг сайн санадаггүй юм. Харин аав маань намайг жаахан байхад тугал нүдэн гэж эрхлүүлдэг байсныг их тод санадаг. Харин нэг удаа шөнө унатаж байгаад аавыгаа зүүдлээд босч суучихаад өвдөгөө тэврээд “Аавыгаа санаад байна” гээд л учиргүй уйлж билээ. Тэр үед ээж маань “Ээж нь ч гэсэн аавыг нь маш их санаж байна. Тэглээ гээд аав нь хүрээд ирж чадахгүй шүү дээ. Миний хүү том эр хүн болохоор ахтайгаа хамт аавыгаа эзгүйд ээж, эгч, дүү нартаа түшиг болох учиртай шүү” гээд аргадаж байсан нь намайг их зоригжуулж, том эр хүн болсныг маань сануулж байсан шүү. Үүнээс хойш нэг их уйлаагүй ээ. 

 

Бидэнтэй ярилцсан танд баярлалаа. Таны ажилд өндөр амжилт хүсье.

 

 

 

Эерэгээр холбоотой байя 24tsag.mn Б.Батчимэг   

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Кайли Женнер: Анхны хүүхдээ өлгийдөн авах гэж байна
Эерэг 24: Говийн амьтдыг харангадахаас сэргийлж хиймэл цөөрөм хийжээ
Эерэг 24: “Эхнэрийн урхи”-ийн Жон Ай Ри орон гэргүй хүмүүст гэр хандивлажээ
Эерэг 24: Гурван ихэр хүүхэд төрүүлсэн хоёр айлд орон сууц бэлэглэжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • Монгол хүн (183.177.101.178)
    Утас нь хэд вэ юм хийлгэхээр үнийн санал авах юмсан...?????
    2015 оны 06 сарын 11 | Хариулах
  • Thank (202.131.229.98)
    Thanks
    2015 оны 05 сарын 18 | Хариулах
  • Байгаль (119.40.97.126)
    Амжилт хүсье? одоогийн хүүхдүүдэд амьдралын ухаан л хэрэгтэй, санал нэг байна.
    2015 оны 05 сарын 15 | Хариулах
  • Зочин (202.70.37.54)
    mundag wumaa tanid amjilt husie
    2015 оны 05 сарын 14 | Хариулах
  • Мундаг (153.156.40.53)
    Мундаг юмаа гэхээс өөр хэлэх үг алга даа.
    2015 оны 05 сарын 14 | Хариулах
  • aina (27.123.214.116)
    Ene hun sain hinii ur sad shu
    2015 оны 05 сарын 14 | Хариулах
  • Зочин (150.129.141.180)
    Гайхалтай. Сайн хүний үр сүүт гүүний унага
    2015 оны 05 сарын 14 | Хариулах
  • Л.Цэрэнхүү (103.229.121.103)
    Сэтгэл хөдлөгсөн сайхан ярилцлага байна. Таньд сайн сайхан бүхнийг хүсэе.
    2015 оны 05 сарын 13 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ​​​​​​​Архангай аймгаас хамгийн олон буюу 13 бөх хоёр даваад байна
    10 мин
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
    7 цаг 7 мин
  • ФОТО: УИХ-ын гишүүдийн наадмын гоёл
    7 цаг 56 мин
  • Наадмын өвөрмөц мэндчилгээнүүд
    11 цаг 54 мин
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
    12 цаг 29 мин
  • УИХ-ын гишүүн У.Отгонбаяр дараах хуулийн төслүүдийг өргөн мэдүүлжээ
    Өчигдөр 17 цаг 59 мин
  • Наадам: Төв аймгийн Заамар сумын уяач Ж.Түмэн-Өлзийгийн бор хээр шүдлэн түрүүллээ
    Өчигдөр 17 цаг 10 мин
  • НИТХ-ын дарга А.Баярын урилгаар БНСУ-ын Сөүл хотын ИТХ-ын дарга Хо Жун Чой Улаанбаатар хотод айлчилж байна
    Өчигдөр 15 цаг 39 мин
  • Д.Цахилгаан “Илиада”, “Одиссэй”, “Тэнгэрлэг туульс” бүтээлийн орчуулгаар нь Төрийн шагнал хүртлээ
    Өчигдөр 14 цаг 42 мин
  • Наадам: Тод манлай уяач Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
    Өчигдөр 13 цаг 16 мин
  • Үерийн аюулаас сэрэмжилж, зөвшөөрөгдсөн зам гүүрээр зорчихыг зөвлөв
    Өчигдөр 12 цаг 58 мин
  • Д.Жаргалсайханы Төрийн шагнал хүртэж байгаа ГУРВАН дуу
    Өчигдөр 12 цаг 41 мин
  • Цэргийн ёслолын жагсаалд хууль сахиулах байгууллагын 1500 гаруй алба хаагч оролцлоо
    Өчигдөр 12 цаг 39 мин
  • Тэдний "Чингис Жагаа"-гийн "Төрийн шагнал" хүртэж байгаа уран бүтээлд дайн үлдээсэн үгс
    Өчигдөр 11 цаг 48 мин
  • АЖ Д.Жаргалсайхан гурван дуугаараа өнөөдөр Төрийн шагнал хүртэнэ
    Өчигдөр 11 цаг 15 мин
  • Улсын баяр наадамд зодоглох Улсын цолтой 102 бөх
    Өчигдөр 10 цаг 48 мин
  • Наадам айсуй: Түрүү жил айргийн тавд хурдалсан таван АЗАРГА
    Өчигдөр 09 цаг 10 мин
  • Баримт: Төрийн наадамд завсаргүй 4 түрүүлсэн Дархан мэргэн Х.Оюунчимэг
    Өчигдөр 09 цаг 02 мин
  • Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан
    Өчигдөр 08 цаг 31 мин
  • "Эрдэнэс Тавантолгой" ХК-д онцгой дэглэм тогтоож, Бүрэн эрхт төлөөлөгчөөр У.Бямбасүрэнг томиллоо
    Уржигдар 23 цаг 11 мин
  • "Бүх цэргийн наадам"-аар шөвгөрсөн найман бөхийн допингийн хариу иржээ
  • Рэйвагийн тооллыг эхлүүлэгч, Японы 126 дахь Эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?
  • Наадмын өвөрмөц мэндчилгээнүүд
  • Улсын цолон ойрхон бөх #6: Цэргийн заан Б.Батсуурь
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Улсын цолон ойрхон бөх #8: Аймгийн заан С.Доржпалам
  • 115 мянган тул загасны, 60 мянган зэвэг, хадран загасны жараахайг нутагшуулжээ
  • Улсын цолон ойрхон бөх #5: Аймгийн хурц арслан О.Наранбаатар
  • Мотокроссын улсын аварга шалгаруулах цуврал Дархан-Уул аймагт болно
  • Улсын цолон ойрхон бөх #7: Аймгийн арслан Ц.Төмөрцоож
  • Аварга цолтон төрүүлдэг могой жилийн наадам
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • Улсын цолонд ойрхон бөх #9: Аймгийн хурц арслан М.Еркебулан
  • Улсын баяр наадамд зодоглох Улсын цолтой 102 бөх
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Б.Энхбаяр: ХЭҮК-ын тайланг хэлбэр төдий сонссон болоод өнгөрдөг байсан асуудал түүх болсон
  • Г.Тэмүүлэн: Төсвийн тодотголыг хэлэлцэхдээ 126 гишүүний ирцтэй байх ёстой
  • УИХ-ын дэд хороодыг залуу гишүүд ахалж эхэллээ
  • ШУУД: УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Улсын цолон ойрхон бөх #7: Аймгийн арслан Ц.Төмөрцоож
  • ШУУД: УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна
  • 115 мянган тул загасны, 60 мянган зэвэг, хадран загасны жараахайг нутагшуулжээ
  • ТАНИЛЦ: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Рэйвагийн тооллыг эхлүүлэгч, Японы 126 дахь Эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?
  • Аварга цолтон төрүүлдэг могой жилийн наадам
  • Улсын цолон ойрхон бөх #6: Цэргийн заан Б.Батсуурь
  • Мотокроссын улсын аварга шалгаруулах цуврал Дархан-Уул аймагт болно
  • Наадмын нээлтийн тоглолтыг 7 дугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно
  • Улсын цолон ойрхон бөх #8: Аймгийн заан С.Доржпалам
  • Г.Тэмүүлэн: Төсвийн тодотголыг хэлэлцэхдээ 126 гишүүний ирцтэй байх ёстой
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
  • Б.Энхбаяр: ХЭҮК-ын тайланг хэлбэр төдий сонссон болоод өнгөрдөг байсан асуудал түүх болсон
  • "Багануур" ХК-ийн ажилчид ТУЗ-ийн зөвлөлийн шийдвэрээ эсэргүүцэж, ажил хаялт зарлахаа мэдэгдээд байна.
  • Д.Амарбаясгалан: Хараат бус байдал, шийдвэр гаргах чадамж, хариуцлагын тогтолцоог төгөлдөржүүлж парламентын засаглалыг бодит утгаар нь баталгаажуулж чадлаа
  • УИХ-ын дэд хороодыг залуу гишүүд ахалж эхэллээ
  • Улсын цолон ойрхон бөх #5: Аймгийн хурц арслан О.Наранбаатар
  • Наадам айсуй: Төрийн наадамд ганц ч сум алдалгүй 40 онон түрүүлсэн Хөдөлмөрийн баатар, Дархан мэргэн Ш.Даваахүү
  • Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
24 баримт
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
  • Рэйвагийн тооллыг эхлүүлэгч, Японы 126 дахь Эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?
  • Хамгийн залуу эмэгтэй МУГТ болж буй Н.Нандинхүсэл гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК