зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.10
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Сурвалжлага: Хүчирхийллийн золиосоор “нарсанд” хагдарч буй “цэцэгнүүд” өөр өөрийн түүхтэй

2015-5-15
0
ЖИРГЭХ

2-6 сартай 5 хүүхэд ээжтэйгээ хамт хоригдож байна

Улсын хэмжээнд ганц байдаг эмэгтэйчүүдийн хорих ангийн хүмүүжигч нартай УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл, Ц.Оюунбаатар нар уулзах сургийг дуулаад тэдэнтэй хамт эмэгтэйчүүдийн хорих руу явах хүсэлт тавив.

 

Эмэгтэйчүүдийн хорих гэхээр өрөвдмөөр, элэг эмтрэхээр дүр зураг бүхий газар очих байх гэсэн айдас төрж байсан ч хорих ангийн нөхцөл байдал ямар байдаг, хүмүүжигч нар хэрхэн хоригддог зэрэг олон ээдрээт бодлын учигийг тайлахаар хорих 407 дугаар ангийг зорив.

 

Эмэгтэйчүүдийн хорих анги нэлээд хэдэн жилийн өмнөөс шинэ байр болох хуучнаар ганц худгийн хорих ангийн цаахан талд буйр сэлгэн иржээ. Хотын төвөөс нэлээд зайдуу, энхэл донхол шороон зам биднийг хөтөлсөөр 407 дугаар ангид хүргэв.

 

Төмөр хаалганы гяхтнан онгойх тэр л дуу үнэхээр хорих ангид ирснийг шивнэх мэт санагдаж байлаа. Жижүүрийн алба гүйцэтгэж байгаа бололтой дүрэмт хувцастай хоёр эрхэм биднийг угтан авав.

 

Хорих байгууллагын албан хаагч нарыг хурц ширүүн ааштай, басхүү эмэгтэйчүүдийн хорих анги болохоор эмэгтэй удирдлагуудтай байх гэсэн төсөөлөл маань буруу байсныг Хорих ангийн дарга, хурандаа Б.Амардорж хэмээн өөрийгөө танилцуулах дөлгөөхөн ааштай бололтой хэн ч харсан нүдэнд дулаахан эрхмийг хараад мэдэв. Тэрбээр хорих ангитай танилцаж, хүмүүжигч нартай уулзахаар ирсэн биднийг хурлын зааланд урьж өөрийн удирдаж буй ангийн талаарх мэдээллийг хүргэв.

 

Гэр бүлийн хүчирхийллийн улмаас 18 эмэгтэй ялтан болжээ

 

Улсын хэмжээний эмэгтэйчүүдийн хорих 407 дугаар ангид өдгөө 331 эмэгтэй ял эдэлж байна. Тэдний 30 хувь буюу 97 эмэгтэй нь Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйл заалт болох бусдын амь насыг санаатайгаар хохироосон хэрэг үйлдэж ял эдэлж байгаа аж. Харин тэдгээрийн 20 орчим нь гэр бүлийн хүчирхийллийн улмаас хэрэг үйлдсэн болохыг ангийн дарга онцлон танилцуулав. Учир нь УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл Гэр бүлийн хүчирхийллийн тухай хууль болоод Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн нэмэлт өөрчлөлтийг УИХ-аар хэлэлцэх гэж байгаатай холбогдуулан бодит байдлыг өөрийн биеэр туулж, өдгөө ялтан болоод буй эмэгтэйчүүдтэй уулзаж, гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулийн ялын бодлого ямар байх, энэ хуульд ямар зүйл заалтыг тусгавал зохистой гэдгийг мэдэж судлахаар хорих анги дээр ирсэн нь энэ юм.

 

Харин хүмүүжигч нарын 26 хувь нь буюу 82 хүн нь Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйл анги буюу залилангийн хэрэг үйлдсэн байна. Мөн бусдын биед гэмтэл учруулсан 27, хар тамхины хэрэгт холбогдсон 12 эмэгтэй тус ангид ял эдэлж байна. Эдгээрийн дотор Филиппин улсын нэгэн иргэн хар тамхины хэрэгт холбогдон ял эдлэж байгаа болохыг Б.Амардорж дарга хэлж байлаа. Түүнчлэн хорих ангийн хүмүүжигчдийн 71 хувь нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон бол 43 нь хоёр удаа, 24 нь гурван удаа, 21 нь дөрөв ба түүнээс дээш удаагийн давтан хэрэг үйлдэн хоригдож байгаа ажээ.

 

Харин хүмүүжигч нарыг 21.1 хувь нь хүндэвтэр, 28.7 хувь нь хүнд, 50.2 хувь нь онц хүнд гэмт хэрэг үйлдсэн хэмээн зүйлчлэгдэн хоригдож байгаа юм байна. Онц хүнд хэрэг үйлдсэн хүмүүст өршөөл, уучлал үйлчилдэггүй учраас хоригдлуудын дунд эзлэх хувь нь өндөр байдаг гэдгийг холбогдох албаны хүмүүс танилцуулж байлаа.

 

Эмэгтэйчүүд ажил хийх сонирхол их байдаг

 

Хорих ангийн удирдлагууд дээрх мэдээллийг өгөөд биднийг хорих ангийн зонн руу нэвтрэх зөвшөөрөл өгөв. Нарнаас “нарс” руу орох тэр л сүлжилдсэн олон хаалганы гяхтнах чимээ үнэхээр айдас төрүүлэм басхүү жихүүн хүйтэн мэдрэмжийг өөрийн эрхгүй төлүүлж байсныг нуух юун.

 

Зоннийн үүдэн хэсэгт нэг сүүдрэвч барьж хирэндээ л тохижуулжээ. Харин тэнд хоригдож байгаа эмэгтэйчүүд нарлаж, тухалдаггүй байх гэх дүр зураг ажиглагдав. Учир нь тэнд нэг ч сандал байгаагүй юм. Мөн тэрхүү хэсгийг тороор хашжээ.

Хоймор хэсэгт оёдлын үйлдвэр байрлана. Ингээд бид зураг авч, хүмүүжигч нартай зөвшөөрөлгүй ярих “эрх”-гүйгээр дотогш нэвтрэв. Үүнийг ч буруутгах аргагүй. Учир нь тухайн газар хүмүүжиж байгаа эмэгтэйчүүд эрх чөлөөгөө хасуулсан ч тэдний зургийг олонд дэлгэж нэр хүндэд нь халдах эрх байхгүй юм.

 

Оёдлын үйлдвэрт орвол жаахан сэрүүхэн байсныг эс тооцвол жирийн л оёдлын үйлдвэрийн адил тухтай орчин угтав. Тэнд хүмүүжигч нарын урласан даалин, эсгий таавчиг, Монгол гутал, шүрэн эдлэл, зээгт наамал, хэрээсэн хатгамлаар урласан гээд гоёмсог бүтээлүүдийг дэлгэн тавьж үзэсгэлэн гаргажээ.

 

Эдгээрийг хараад үнэхээр сэтгэл огшиж, эмэгтэйчүүдийнхээ уран гар, ухааны царыг магтах хүсэл өөрийн эрхгүй төрсөн юм. Хэдийгээр эрх чөлөөгөө хасуулж, хатуу амьдралыг туулж яваа ч гэлээ эмэгтэйчүүд бүтээлээ үнэхээр сэтгэл гаргаж хийдэг нь мэдрэгдэж байлаа.

 

Оёдлын үйлдвэрт ажиллаж байсан хүмүүжигч нар нүүрээ будаж, үсээ цэмцийтэл самнасан нь эгэл жирийн биднээс ялгарах төрхгүй ч цаана л нэг гунигтай, нүднийх нь цог зол мөхсөн нь илт. Тэдний байдлыг хараад элэг эмтэрч, өрөвдөх, хайрлах сэтгэл өөрийн эрхгүй төрж байлаа. Хайртай бүхнээс хол, гашуун нулимсаа дотогшоо залгих эмэгтэйчүүдийг энэ л ажил бага ч атугай тайвшруулдаг аж. Гэхдээ 407 дугаар ангид ажлын захилга тэр бүр ирдэггүй гэнэ.

 

Өнгөрсөн онд 407 дугаар ангид хоригдож байсан эмэгтэйчүүдийн 86 хувийг ажлын байраар хангаж байсан бол энэ оны нэгдүгээр улирлын байдлаар үйлдвэр гар урлалын хэсгүүдэд 108, аж ахуйн үйлчилгээнд 64, гэрээт байгууллагад 80 эмэгтэй буюу нийт хүмүүжигчдийн 77 хувь нь хөдөлмөр эрхлэж байна.

 

Харин биднийг очих үед гэрийн цагаан бүрээсний захиалга нэлээд ирсэн тулд хүмүүжигч нар хийх ажилтай болчихоод баярлан суусан юм.

 

Оёдлын үйлдвэр нэлээд олон цехтэй. Эхний хэсэгт гэрийн цагаан бүрээс оёж байсан бол дараагийн  хэсгүүдэд эсгий таавчиг, хатгамлын цех байрлана.

 

Бүсгүйчүүд хөдлөшгүй баримтад бус хийсвэр зүйлд үндэслэн ял оноож байгаад гомдож  байна

 

Ийнхүү үйлдвэртэй танилцах зуур хөөрөгний дайлан урлаж суусан таван эмэгтэйн нэг нь УИХ-ын гишүүдэд болон сэтгүүлчдэд өөрийнхөө тухай өгүүлэв.

 

Тэрбээр “Намайг Лена гэдэг. Хар тамхины хэргээр таслагдаж 10 жил нэг сарын ял сонссон. Энд охин Онон, хүргэний эгч Навчаатай гурвуулаа хоригдож байгаа. Бас хүргэн Наранбаатар маань эрэгтэйчүүдийн хориход хоригдож байгаа. Би уг нь Орос хэлний багш мэргэжилтэй хүн. Охин маань нэг удаа “Ээжээ би нэг ажил олсон. Брэнд хувцасны дэлгүүр гаднаас хувцас оруулж ирдэг юм байна. Тэгээд биднийг бараандаа явалцаж өгөнгөө газар үзэж, аялачихаад ир гэж байна” хэмээн баярлаад ирсэн. Тэгээд л явсан нэлээд олон орны хилээр чөлөөтэй нэвтрээд Монголдоо орж иртэл та нарыг хар тамхины хэрэгт холбоотой гэж үзэж байна гээд л  хэрэгтэн болгочихсон. Уг нь бидний тээшнээс хар тамхи илрээгүй харин бидэндтэй цуг явж байсан хүмүүсээс хар тамхи илэрсэн юм билээ. Тэдгээр хүмүүстэй холбоотой гээд л гэр бүлээр минь ялтан болгочихсон. Одоо хөгшин ээж маань 10 настай зээ охинтой маань л эрх чөлөөтэй амьдарч байгаа. Уг нь үнэн мөн гэж байдаг бол энэ хэргийн учир тайлагдаасай л гэж хүсч байна” хэмээн өөрийн нэр алдрыг нуулгүй ярьсан юм. Энэ мэтээр эмэгтэйчүүд хууль шүүхийн байгууллагууд аливаа хэргийг нягталж, хөдлөшгүй баримтад бус хийсвэр зүйлд үндэслэн ял оноож байгаад харамсаж буйгаа илэрхийлж байсан юм.      

 

Нэг хүмүүжигчид 3.2 м талбай ноогддог

 

Үйлдвэрээс гарч цааш алхвал өндөр гэгчийн төмөр тороор хашсан нэг давхар цагаан байр харагдах нь чанга дэглэмтэй хорих анги нь аж. Тус ангид орвол байр нь нэлээд сэрүүхэн байдаг бололтой жихүүн амьсгал угтав. Чанга дэглэмтэй хорих анги нь нийт арван өрөөтэй бөгөөд нэг өрөөнд найман хүн байдаг аж. Бидний орсон өрөөнд хоёр эмэгтэй сууж байв. Тэднийг нэг нь хүн амины хэрэгтэй бол нөгөөх нь төрийн мөнгийг угаасан гэх хэрэгтэй болохыг өөрсдөө танилцуулсан юм.  

Хоёр давхар төмөр орыг цэмцийтэл хурааж, үүдэн хэсэгтээ гутлын тавиур, дундаа ширээ байрлуулсныг харвал өрөө тохилог аж. Харин өрөө нь найман хүн байдаг гэхэд арай л жижигхэн санагдаж байлаа. Тиймээс ангийн даргаас нэг хүнд хэдэн м.кв талбай ноогддог, ер нь байрны хүрэлцээ хангалттай байдаг эсэхийг тодруулбал “Нэг хүнд хамгийн багадаа 2.5 м.кв талбай ногдох ёстой байдаг юм. Харин манай ангийн хувьд нэг хүмүүжигчид 3.2 м.кв талбай ногдож байгаа. Харин хүмүүжигчдийн тоо огцом нэмэгдвэл байрны асуудал гарах магадлалтай. Гэхдээ тийм зүйл болохгүй гэж найдаж байна” хэмээсэн. Ийнхүү ангийн даргатай хөөрөлдөх зуур тухайн өрөөнд байсан нэгэн эмэгтэй “Би Дарханы Төмөрлөгийн үйлдвэрт ажиллаж байгаад мөнгө угаасан хэрэгт холбогдсон. Энэ хэрэгт “Алтандорнод Монгол” ХХК-ийн захирал Т.Ганболд ч хамаатай. Ер нь баян хүнтэй холбогдвол эцэст нь өөрөө л хохирч үлддэг юм байна. Г.Ганболд торгуулийн ял сонссон бол би 11 жил чанга дэглэмтэй хорих ангид ял эдлэх болчихлоо” хэмээн өөрийн хэргийн талаар ярив. Энэ эмэгтэй найман жилийн турш шалгагдаж, 11 удаагийн шүүх хурлыг давж, 11 жилийн ял сонссон байна. Түүний эл хэрэг эхлэх үед долоон хүн холбогдож байсан ч эцсийн дүнд Э гэгч энэ эмэгтэй л дөрвөн тэрбум төгрөгийн хэрэгт унасан байна. Тэр ч байтугай саяхан ахиад нэг хэргийг түүнд тохохоор сэжигтэн хэмээн мэдүүлэг авсан болохыг УИХ-ын гишүүдэд дуулгасан. Түүнчлэн тэрбээр эл хэргийнхээ талаар нийтдээ 20 гаруй өргөдөл бичиж, холбогдох газруудад илгээсэн боловч сайд асан Х.Тэмүүжингээс өөр хүн хариу өгөөгүй аж. Харин тэрбээр хэрэг мөрдөн байцаалтанд байгаа тул татаж үзэх боломжгүй байна гэсэн хариу өгсөн байна.

 

Энэ бүхнийг сонсч дуулсан миний бие ямар нэгэн хүнийг буруутгах бус сэрэмжлүүлэг болгох үүднээс мэдээлж байгаа гэдгийг эрхэм уншигч та мэргэн ухаандаа болгооно буй за. 

 

Эмэгтэйчүүд өвлийн зузаан гадуур хувцас, гуталтай хүмүүжиж байна

 

Хашаа ч харсан эл хуль, эмх цэгцтэй эмэгтэйчүүдийн хорих ангийн зоннд байрлах  хоёр давхар улаан тоосгон барилга дотор жирийн дэглэмтэй хорин анги байдаг аж. Тус анги нь 24 өрөөтэй бөгөөд нэг өрөөнд 12 хүн байдаг юм билээ. Мөнөөх л хүйт даасан мэдрэмж төрсөөр зарим нэгэн өрөөгөөр оров. Хүмүүжиж байгаа эмэгтэйчүүд өвлийн зузаан гадуур хувцас, гуталтай сууж байсныг үзвэл халаалт зогссон болохоор тэр үү нэлээд сэрүүхэн байдаг бололтой харагдав. Харин зарим нэгэн өрөөний ганц нэгэн гудас хөнжилгүй орон дээр хоёр нимгэн банз тавьсан байхыг харвал тийм ч тохитой гэхээргүй бөгөөд ийм нимгэн модон дээр ганц гудас тавиад л хүмүүжигч нар хэвтдэг байхдаа гэх өрөвдөх сэтгэлийг төрүүлж байв. Мэдээж хорих анги болохоор зочид буудал шиг байхгүй нь ойлгомжтой шүү хэмээн өөрийнхөө сэтгэлийг аргадсаар цааш сурвалжлагаа  үргэлжлүүллээ.

2-6 сартай таван хүүхэд ээжтэй хамт хоригдож байна

 

Хорих 407 дугаар ангид 2-6 сартай таван хүүхэд ээжтэйгээ хамт ял эдлэж байна. Тэдгээр хүүхдүүд гэм буруугүй тул ээж нарынхаа хамтаар хорихын зоннийн гадна талд байрлах нэгэн жижиг байшинд хоригдож байгаатай танилцав. Хэдийгээр хорих газар ч гэлээ тус байранд орвол нялх хүүхдийн өхөөрдөм үнэр сэнгэнэ. Өрөөг тойруулан тавьсан модон орон дээр ээж нар хүүхдээ хөхүүлэн суух бол зарим нь хүүхдүүдээ тэргэн дээр суулгаж саатуулж байгаа харагдав. Олон хүн харсан нялх үрсийн арай том нь бишүүрхэн уйлж байхад нөгөө хэд нь ээжтэйгээ байвал жаргал гэсэн мэт хаана  ч байгаагаа үл мэдэн хөхөө хөхөж, инээмсэглэхийг харвал эх үрийн холбоо ямар агуу болохыг бүрч ихээр мэдрэх шиг болсон юм.

Тэдгээр ээж нар 1.6-8 жилийн ял сонссон хүмүүжигч нар бөгөөд хүүхдүүдээ хоёр нас хүртэл нь өөрсдөө өсгөх бол түүнээс хойш ар гэрийнхэндээ өгч явуулах хуультай аж. Харин асран хамгаалагчгүй хүүхдүүдийг асрамжийн газар руу шилжүүлдэг байна. Үүнээс өөр сонголт байдаггүй болохыг албаны хүмүүс тайлбарлав.

 

Хүүхэдтэйгээ хамт ял эдлэж байгаа ээж нартай гишүүд ярилцвал нэгэн эмэгтэй “Би хүнд 750 мянган төгрөгний хохирол учруулж залилангийн хэргээр яллагдсан. Хохирлоо барагдуулах боломжгүй болохоор хүүхэдтэйгээ хоригдож байна” гэвэл Ц.Оюунбаатар гишүүн “Уг нь хохирлоо барагдуулвал одоо хэлэлцэх хуульд өршөөл үзүүлж, ялыг хэлтрүүлэх боломжтой байгаа” гээд түүнээс өргөдөл бичүүлэн авав.

 

Хоригдож байгаа таван ээжийн дөрвийнх нь эр нөхөр хэрэгт холбогдсоноос нь хойш салжээ. Уг нь зовох цагт нөхрийн чанар танигдана гэдэг ч хань ижлээ эрх чөлөөгөө хасуулчихаад, зүдэрч явахад нь золбин нохой төөрүүлэх шиг хаяаад явсанд нь гомдож, зөвхөн хүүхдийнхээ л төлөө амьд явж байна гэдгээ ч ээж нар учирлаж байлаа. Тиймээс эрх чөлөөтэй яваа эмэгтэйчүүдийг аливаа хэрэгт хөнгөн хандаж, гэм буруутай болох вий хэмээн сэрэмжлүүлж байсныг энд дурдах нь зүйтэй болов уу. Харин хоёрхон сартай хүүгээ тэврэн нулимас дуслуулах нэгэн ээжийг хараад “Хаана төрсөн, төрснийхөө дараа шөл ууж чадсан эсэх хүүхдийнхээ живхийг хэрхэн хангадаг талаар тодруулахад “Гуравдугаар эмнэлэгт амаржсан. Гэрийнхэн маань шөл, хүүхдийн пампарс авч ирж өгдөг” хэмээн аяархан хариулав.

 

Хийсэн хэрэгтээ гэмшиж, толгой гудайн суух тэднээс ахин өөр зүйл асуух зүрх зориг хүрсэнгүй. Тиймээс хорих ангийн эмч нараас хүүхдүүдийн биеийн байдал болон хорих ангийн эм, тарианы хүрэлцээ хэр байдаг талаар лавлахад “Хүүхдүүдийн биеийн байдал сайн. Бүгд хөхөөр хооллодог бөгөөд хоёр нь нэмэлт хоолонд орсон. Эм тарианы хувьд хорихын хэмжээнд сард нэг сая 600 төгрөгийн төсөвтэй байдаг. Энэ нь амьсгалын замын өвчлөл ихээр дэгддэг хүйтний улиралд хүрэлцэхгүй байх тохиолдол байдаг. Гэхдээ ангийнхаа дотоод нөөц бололцоогоор зохицуулдаг” гэв.

 

“Аргагүй хамгаалалт” ял хөнгөрүүлэх бус хүндрүүлэх шалтгаан болжээ

УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл гэр бүлийн хүчирхийлэлд өртөж улмаар өдгөө ялтан болоод буй 18 эмэгтэйтэй уулзаж, тэдэнтэй чин сэтгэлийн халуун яриа өрнүүлэв. Тэрбээр ийнхүү хорих ангийг зорьж ирсэн гол ажлаа биелүүлэхээр хүмүүжигч нараас асуулт асууж, тэднээс хариулт авсан юм. Тухайлбал та нар хүчирхийлэлд анх удаа өртөөд ийм хэрэг үйлдсэн үү гэвэл хэн ч гараа өргөсөнгүй. Харин олон удаагийн үйлдлийн улмаас эл хэрэгт холбогдсон уу хэмээн асуувал бүгд гараа өргөв. Харин энэхүү асуулт эмэгтэйчүүдийн ярих хүслийг төрүүлэх мэт боллоо. Ингээд хүмүүжигч нар өөрсдийн талаар нээлттэй ярив. Эдгээрийг ямар нэгэн нэмэлтгүйгээр хүргэе.

 

-Бид нөхөртэйгээ 23 жил ханилсан. Гурван хүүхэдтэй. Гэвч нөхөр маань халуун тогоонд буцалж буй хоолоор цацаж ингэж түлж байсан хэмээн баруун мөрөнд үлдсэн гүн түлэгдэлтийн сорьвийг үзүүлэв. Тэглээ гээд би нөхөртөө өс санаж байсан удаагүй харин гурван хүүхдийнхээ ирээдүйг бодоод л тэвчдэг байсан. Харин нэгэн удаа найз нартайгаа бааранд орж ганц нэгэн шил архи уучихаад гарч явж байтал нөхөр маань шатны уруу өнхөрч унаад л ахиж сэрээгүй. Харин би зодуулж, түлэгдэж байсныхаа төлөөсөнд тэр хүнд өс санаж, биеэ хамгаалах чадваргүй байхад нь алсан гэх хэрэгт холбогдсон...

-Би хүчирхийлэлд өртсөн гэдгээ мянга хэлээд ч хуулийнхан намайг ойлгоогүй. Хэрэг болсон орой шууд л Ганц худаг руу ачсан. Долоо хоногийн дараа биеэс болон дотуур хувцаснаас шинжилгээ авсан ч ул мөр хэдийнээ арилсан байсан...

 

-Хэрэг явдал хоёрхон хормын дотор л болж өрнөсөн. Сэхээ авахад тэр өөд болж, би хэрэгтэн болсон байсан. Үнэндээ бол би л өрсчихсөн болохоос түүний оронд би үхэж, тэр ялтан болох байсан...

 

-Нөхрийнхөө харгис хатуу авираас болж их зовсон доо. Хадам ахынхтайгаа нэг хашаанд байсан ч намайг зодуулж  дарамтлуулж улмаар хашгирч, туслаач гэж гуйсан ч тэд орж ирдэггүй байсан. Аргаа бараад хүү охин хоёроо аваад Дорнод аймаг руу аавынхаа дэргэд очсон. Харамсалтай нь нэг өдөр ажлаасаа ирэхэд 10-хан настай охиныг маань аав өвөртлөөд хэвтэж байсан. Тэгээд л аавыгаа алчихсан. Одоо охин маань нас биед хүрч байгаа. Хоёр хүүхдээ үлдээсэн айлынхан “Охин чинь гэртээ ирэхгүй байна” гэж хэлсэн. Маш их санаа зовж байна...

 

-Би есөн дүүтэй. Хамгийн бага дүү маань цэрэгт яваад тархиндаа гэмтэл авснаас сэтгэл мэдрэлийн өвчтэй болсон. Түүний хүчирхийлэлд тэсэх аргагүй байсныг манай сумынхан бүгд мэднэ. Архи уусан үедээ алах шахна. Цагдаад өгөхөөр “Сэтгэл мэдрэлийн өвчтэй хүнд хууль үйлчлэхгүй” гээд буцаадаг байсан. Нэг удаа намайг хүртэл хүчирхийлсэн. Өнчин дүү нараа, зургаан хүүхэдтэйгээ өсгөсөн надад дэндүү ахадсан ачаа байсан даа. Нэг л өдөр нутгийнхаа бүсгүйтэй хамт энэ хэргийг хийсэн байсан. Одоо хоёулаа хамт хоригдож байна...

 

-Шүүхийн шийдвэрээр салаад тэр өөр бүсгүйтэй гэрлэн, хүүхэдтэй болчихсон хэрнээ эргэж ирж дарамталдаг байсан. Жил гаруй ингэж явсан. Хорооны ажилтнууд, цагдаа нарт зөндөө хэлсэн. Нэгэнт шүүхээр салчихсан болохоор та хоёрыг гэр бүл гэж үзэхгүй гээд тоодоггүй байсан. Харин хэрэг гарах өдөр тэр эхлээд хутга барьж над руу дайрсан. Харин хутгыг булаагаад шидэхэд гуянд нь дүрэгдсэн байсан. Цагдаа, түргэн бүгдийг дуудсан. Эмч нар гайгүй байх гэж байсан ч хоёр цагийн дараа гэрээ цэвэрлээд сууж байтал нөхөр чинь үхсэн. Чи хүн алсан. Ул мөрөө арилгах гэж гэрээ цэвэрлэсэн гээд л аваад хориж, би ялтан болсон доо...

 

-Би өвчтэй нөхрөө олон жил асарсан. Дээр нь хоёр хүүхдээ хардаг байсан болохоор үе үе сэтгэлээ тайвшруулах гэж архи уудаг байсан. Хэрэг гардаг өдөр согтуу ухаангүй унтаж байтал манайд ирсэн залуу “Та нөхрөө алчихлаа” гэж хэлсэн. Би юу ч санахгүй байсан ч хүүхдүүд рүүгээ болон хадам эгч рүүгээ залгаад “Би ханиа бүрэлгэчихлээ” гэж хэлсэн нь намайг хэрэгтэн болгох шалтгаан болсон. Харин дараа нь болсон хэргийг санах гээд юү ч санаанд ороогүй. Одоо бодохноо би биш манайд ирсэн залуу хэрэгтэн байхыг үгүйсгэхгүй санагддаг. Хадам эгч нар маань ч намайг нөхрөө бүрэлгэх хүн биш гэж хүртэл шүүх хурал дээр мэдэгдсэн ч нэмэр болоогүй. Тэр үед чанга дэглэмтэй хориход 12 жилийн ял оноосон ч Дээд шүүхэд давж заалдаад 11 жил жирийн дэглэмд ял эдлэхээр болсон... хэмээн бүсгүйчүүд өгүүлсэн.

 

Түүнчлэн дээрх хүмүүжигч нар аргагүй хамгаалалт хэтрүүлсэн гэсэн зүйл заалт Эрүүгийн байцаан шийтгэх хуульд байдаг ч гэр бүлийн хүчирхийллийн улмаас гэмт хэрэгт холбогдсон эмэгтэйчүүдэд ял хөнгөрүүлэх бус харин ч бүр хүндрүүлэх шалтгаан болдог гэдгийг хэлж байлаа. Учир нь олон удаагийн хүчирхийллээс өс санаж хэргийг зориуд төлөвлөн үйлдсэн болгож, зүйл заалт нэмдэг болохыг тайлбарлав. Тиймээс энэ байдлыг таслан зогсоох, гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүмүүсийг хамгаалдаг тэднийг хүчирхийлэгчээс холдуулах арга хэмжээ авдаг болговол хүчирхийлэлд өртсөнийхөө төлөө ялтан болж, амьдралаа сүйтгэх эмэгтэй гарахгүй гэдгийг УИХ-ын гишүүд дуулгаасай хэмээн хүмүүжигч нар дуу хоолойгоо нэгтгэж байсан юм. Үнэхээр эдгээр эмэгтэйчүүд энэхүү гашуун түүхийн амьд гэрч болцгоож байгаа учраас тэдний санал “хууль төрүүлэгч” нарт эрхгүй нэгийг бодогдуулах буй за.  

 

Амьдралд алдаж онох нь хүний тавилан болохоор тэдгээр эмэгтэйчүүдийг чичлэж, буруутгах хүсэл үнэхээр төрөөгүй юм. Харин нэг гаргасан алдаагаа ахин давтахгүй, алдахгүй байх урам зориг итгэл үнэмшлийг хүсэх нь зүйтэй болов уу. Түүнчлэн охид эмэгтэйчүүдээ хайрлаж, гэр бүлийн хүчирхийллийн золиос болохгүй байгаасай гэх үүднээс энэхүү сурвалжлагаа хүргэлээ. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай. 

 

 

24tsag.mn Б.Батчимэг 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Наадам: Төв аймгийн Заамар сумын уяач Ж.Түмэн-Өлзийгийн бор хээр шүдлэн түрүүллээ
НИТХ-ын дарга А.Баярын урилгаар БНСУ-ын Сөүл хотын ИТХ-ын дарга Хо Жун Чой Улаанбаатар хотод айлчилж байна
Наадам: Тод манлай уяач Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
Үерийн аюулаас сэрэмжилж, зөвшөөрөгдсөн зам гүүрээр зорчихыг зөвлөв
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6)

  • 3 (122.201.31.188)
    nuhur sogtuu orj ireel zulgaagaal agsan tabial bsan gal togoon hutga bariad buruu haraad zogsoj bhad araas irj tataad hvvr gej nuguu hutga n hatgaad vzvvr n orson bj bilee hvvr chin zvv utsaar uuriiguu oeh geed medreltej ugsun herbee ter ved gemtel orson bol buun yum boloh bsan gedgiig uuruu tsagdaa bhooroo sn medej bsan bh 20 jil amidraad sallaa daa hvvg min ih l zodson doo hvvgee sn etsegtei bolgoloo gej bodson min endvvrel bjdee shan amidrah gej ih l zvtgeleedee yaj ter ved vhcheegvi yum hvvr chin vhsen bol bi udiid shorond bh bjdee odoo muuhai tsarailsan yum tsagdaagiin 1 l saihan ahmad ybj bgaadaa
    2015 оны 05 сарын 16 | Хариулах
  • Монголын өндөр цалинтай шүүгч нар шударга уу? (49.0.161.218)
    Тэр ЛЕНАгийн хэргийг ч хэтрүүлсэн. Болд гэгч нэг мөрдөн байЦААГЧ АЖИЛЛАСАН ГЭСЭН. хЭРГИЙГ ТУЛГАДАГ АРГА БАРИЛААСАА салаагүй байна. Ёсоороо бол үнэн зөвийг олж байж ял өгөх учиртай. Их өндөр цалинтай шүүгч нарт итгэхэд хэцүү, тэд мөрдөн байцаагчийн бичсэнд итгэж ял өгч байна. Ёсоорооо бол шударга бахй ёстойсон
    2015 оны 05 сарын 15 | Хариулах
  • Зочин (202.70.37.54)
    ohid emegteichuudee hairlaj hamgaalah tsag bolsoon
    2015 оны 05 сарын 15 | Хариулах
  • A (85.216.28.24)
    Neeree l manai orond ali neg hamaatan sadan ni huchirhiileldl amidarch bdg, hamgaalah tsag bolson bh,
    2015 оны 05 сарын 15 | Хариулах
  • Зочин (202.70.45.237)
    jinhene muuhai amitad narand yavj baina shuu dee
    2015 оны 05 сарын 15 | Хариулах
  • oyuk (27.123.214.116)
    Huuli gedeg guuli l bizdee saya han tursun etseg ni hamtran amidragchtaigaa niileed huuhdee alhad hudlaa svr bolgoson 4.5 han jiliin yal uguh gej ba gehed duugarah hun alga l ba shd ee hudlaa bodlogo bolovsruulaj mungu avsan gishuud bodlogiinhoo heregjiltend hezee ch hyanalt tavidaggui tiim setgel ch bhgui ta nar Huuliin tusul urgun barisan batluulsan gej l mungu avhaas minii batluulsan huuli amidrald her niitsej ba herhen heregjij ba gedgiig sonirhodog ch ugui bizdee
    2015 оны 05 сарын 15 | Хариулах
  • Setgegdel (62.216.150.20)
    Ger buliin huchirhiileld urtsen emegteichuud uneheer urevdmeer yum. Yalangya ter setgetsiin uvchtei hun alsan busgui. Setgetsiin uvchtei humuusiin tuhai huuliig avch uzeh heregtei bnaa. Neg bol uuree aluul, ali esvel al gej bagaa yum shig handdag yum bna lee. Emneleg ch ter tsagdaa ch ter, yamar ch erh zuin zohitsuulalt baihgui, ar gert n bailgah yostoi gedeg getel hundersen huniih yah ve, hun bul muutai ail yah ve . ene uneheer manai niigmiin orhigdson asuudal.
    2015 оны 05 сарын 15 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын гишүүн У.Отгонбаяр дараах хуулийн төслүүдийг өргөн мэдүүлжээ
    57 мин
  • Наадам: Төв аймгийн Заамар сумын уяач Ж.Түмэн-Өлзийгийн бор хээр шүдлэн түрүүллээ
    1 цаг 46 мин
  • НИТХ-ын дарга А.Баярын урилгаар БНСУ-ын Сөүл хотын ИТХ-ын дарга Хо Жун Чой Улаанбаатар хотод айлчилж байна
    3 цаг 17 мин
  • Д.Цахилгаан “Илиада”, “Одиссэй”, “Тэнгэрлэг туульс” бүтээлийн орчуулгаар нь Төрийн шагнал хүртлээ
    4 цаг 13 мин
  • Наадам: Тод манлай уяач Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
    5 цаг 40 мин
  • Үерийн аюулаас сэрэмжилж, зөвшөөрөгдсөн зам гүүрээр зорчихыг зөвлөв
    5 цаг 58 мин
  • Д.Жаргалсайханы Төрийн шагнал хүртэж байгаа ГУРВАН дуу
    6 цаг 14 мин
  • Цэргийн ёслолын жагсаалд хууль сахиулах байгууллагын 1500 гаруй алба хаагч оролцлоо
    6 цаг 17 мин
  • Тэдний "Чингис Жагаа"-гийн "Төрийн шагнал" хүртэж байгаа уран бүтээлд дайн үлдээсэн үгс
    7 цаг 7 мин
  • АЖ Д.Жаргалсайхан гурван дуугаараа өнөөдөр Төрийн шагнал хүртэнэ
    7 цаг 40 мин
  • Улсын баяр наадамд зодоглох Улсын цолтой 102 бөх
    8 цаг 7 мин
  • Наадам айсуй: Түрүү жил айргийн тавд хурдалсан таван АЗАРГА
    9 цаг 46 мин
  • Баримт: Төрийн наадамд завсаргүй 4 түрүүлсэн Дархан мэргэн Х.Оюунчимэг
    9 цаг 54 мин
  • Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан
    10 цаг 25 мин
  • "Эрдэнэс Тавантолгой" ХК-д онцгой дэглэм тогтоож, Бүрэн эрхт төлөөлөгчөөр У.Бямбасүрэнг томиллоо
    19 цаг 44 мин
  • УИХ-ын дэд хороодыг залуу гишүүд ахалж эхэллээ
    21 цаг 48 мин
  • Д.Амарбаясгалан: Хараат бус байдал, шийдвэр гаргах чадамж, хариуцлагын тогтолцоог төгөлдөржүүлж парламентын засаглалыг бодит утгаар нь баталгаажуулж чадлаа
    23 цаг 27 мин
  • Наадмын өдрүүдэд цаг агаар ямар байх вэ?
    Өчигдөр 18 цаг 18 мин
  • Төв аймгийн Жаргалант сумын наадамд дүүргийн Алдарт уяач Н.Доржийн буурал азарга түрүүллээ
    Өчигдөр 18 цаг 11 мин
  • Японы Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито “Монгол Коосэн технологийн коллеж”-ид зочиллоо
    Өчигдөр 17 цаг 31 мин
  • "Бүх цэргийн наадам"-аар шөвгөрсөн найман бөхийн допингийн хариу иржээ
  • Рэйвагийн тооллыг эхлүүлэгч, Японы 126 дахь Эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?
  • П.Мөнхтулга: Морин уралдаанд малчдын морь уралдах боломжгүй болсон
  • Улсын цолон ойрхон бөх #6: Цэргийн заан Б.Батсуурь
  • Б.Түвшин: Эдийн засгийн байдлаа алсдаа харж, төлөвлөж чадахгүй байна
  • Б.Батцэцэг: Манай дипломатууд цөөн хүчээр асар их ажлыг амжуулдаг
  • Ч.Ундрам: Олимпийн төрөлд байдаг спортуудаа төрөөс дэмжих нь зүйтэй
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
  • Монгол тогооч нар дэлхийн аваргын хагас шигшээд оролцох эрхээ авлаа
  • Улсын цолон ойрхон бөх #8: Аймгийн заан С.Доржпалам
  • 115 мянган тул загасны, 60 мянган зэвэг, хадран загасны жараахайг нутагшуулжээ
  • Улсын цолон ойрхон бөх #5: Аймгийн хурц арслан О.Наранбаатар
  • Мотокроссын улсын аварга шалгаруулах цуврал Дархан-Уул аймагт болно
  • Улсын цолон ойрхон бөх #7: Аймгийн арслан Ц.Төмөрцоож
  • Голомт банк 2024 оны Тогтвортой хөгжлийн тайлангаа нийтэллээ
  • Аварга цолтон төрүүлдэг могой жилийн наадам
  • Улсын цолонд ойрхон бөх #9: Аймгийн хурц арслан М.Еркебулан
  • Улсын цолон ойрхон бөх #4: Аймгийн хурц, бадрангуй арслан Э.Мөнхбаатар
  • Наадмын нээлтийн тоглолтыг хоёр удаа тоглоно
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • П.Мөнхтулга: Морин уралдаанд малчдын морь уралдах боломжгүй болсон
  • Улсын цолон ойрхон бөх #7: Аймгийн арслан Ц.Төмөрцоож
  • ШУУД: УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна
  • Б.Батцэцэг: Манай дипломатууд цөөн хүчээр асар их ажлыг амжуулдаг
  • Б.Түвшин: Эдийн засгийн байдлаа алсдаа харж, төлөвлөж чадахгүй байна
  • 115 мянган тул загасны, 60 мянган зэвэг, хадран загасны жараахайг нутагшуулжээ
  • Рэйвагийн тооллыг эхлүүлэгч, Японы 126 дахь Эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?
  • Аварга цолтон төрүүлдэг могой жилийн наадам
  • Улсын цолон ойрхон бөх #6: Цэргийн заан Б.Батсуурь
  • Ч.Ундрам: Олимпийн төрөлд байдаг спортуудаа төрөөс дэмжих нь зүйтэй
  • Мотокроссын улсын аварга шалгаруулах цуврал Дархан-Уул аймагт болно
  • Улсын цолон ойрхон бөх #8: Аймгийн заан С.Доржпалам
  • Г.Тэмүүлэн: Төсвийн тодотголыг хэлэлцэхдээ 126 гишүүний ирцтэй байх ёстой
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
  • Б.Энхбаяр: ХЭҮК-ын тайланг хэлбэр төдий сонссон болоод өнгөрдөг байсан асуудал түүх болсон
  • Улсын цолон ойрхон бөх #4: Аймгийн хурц, бадрангуй арслан Э.Мөнхбаатар
  • Улсын цолон ойрхон бөх #5: Аймгийн хурц арслан О.Наранбаатар
  • “Монгол дархан: Өв, урлахуй” үзэсгэлэнгийн шилдгүүд тодорлоо
  • Голомт банк 2024 оны Тогтвортой хөгжлийн тайлангаа нийтэллээ
  • "Монгол дархан: өв, урлахуй" тусгай үзэсгэлэнд 60 уран бүтээлч 130 гаруй бүтээлээ дэлгэлээ
24 баримт
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
  • Рэйвагийн тооллыг эхлүүлэгч, Японы 126 дахь Эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?
  • Хамгийн залуу эмэгтэй МУГТ болж буй Н.Нандинхүсэл гэж хэн бэ?
  • 17 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК