БНХАУ-ын хууль сахиулагчид зэрлэг пандаг санаатайгаар алж, махыг нь зарсан хэргээр 10 хүнийг баривчилсан байна. Сэжигтнүүд Хятадын баруун өмнөд хэсэгт орших Юннан аймагт панданы махыг зарж байгаад баригджээ.
Албаныхны мэдээлснээр цагдаа нар баавгайн махыг хууль бусаар зарж буй тухай мэдээллийг өнгөрсөн 12 дугаар сард авсан аж. Махнаас ДНК-ийн шинжилгээ авахад панданы мах мөн болох нь тогтоогдсон байна.
Сэжигтнүүдийн зарим нь пандаг эхлээд том амьтан хэмээн айж санамасаргүйгээр буудсан гэж мэдүүлсэн ч бусдынхтайгаа зөрсөн аж. Түүнчлэн цагдаа нар сэжигтнүүдийн гэрээс амьтны гавлын яс, арьс зэргийг олж, нотлох баримтдаа хавсаргажээ.
Гэмт хэрэгтнүүд нийт 35 кг панданы мах, 773 ам.доллар үнэ бүхий панданы савар зарсан байна.
Аварга панда нь дэлхийн устах аюулд өртсөн амьтан бөгөөд манай гарагт 1800 орчим үлдсэн хэмээн Дэлхийн Зэрлэг байгалийг хамгаалах сангийн тайланд тэмдэглэжээ.
Г.Үжин