Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди БНХАУ-д хийж байгаа айлчлалынхаа хүрээнд тус улсын Ерөнхийлөгч Ши Жиньпинтэй уулзлаа. Энэхүү уулзалтаар БНХАУ-аас Энэтхэг улс руу чиглэсэн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх талаар хэлэлцсэн байна. Мөн гадаад худалдааны 10 тэрбум орчим ам.долларын хэлэлцээр байгуулахаар болжээ.
Энэтхэгийн Ерөнхий сайд БНХАУ дахь айлчлалынхаа дараа ням гарагт Монгол Улсад айлчлах товтой байгаа юм. Тэрбээр энэхүү айлчлалынхаа үеэр харилцан ойлголцлын гурван санамж бичигт гарын үсэг зурна. Зарим ажиглагчид энэхүү айлчлалын гол зорилгыг зөвхөн санамж бичгээр хязгаарлагдахгүй гэж таамаглаж байна. Тодруулбал Монгол Улс нүүрс болон ураны нөөц ихтэй учраас Энэтхэгийн тал Монголоос түүхий эд татан авах боломжтой гэж үзэж байна.