Египетийн шүүх экс ерөнхийлөгч Мухаммед Мурсиг ялын дээд хэмжээгээр шийтгх болсон тухай "BBC" агентлаг мэдээллээ.
Шүүх байгууллага Морсигоос гадна түүний “Исламын ахан дүүс” намын 100 гаруй хүнд цаазаар авах ял оноосон байна.
Тэднийг Хосни Мубаракыг суудлаас буулгасан 2011 оны хувьсгалын үеэр шорон руу дайрч хоригдлуудыг сулласан хэрэгт буруутгасан юм. Цаазын ял сонссон хүмүүсийн дунд “Исламын ахан дүүс” намын тэргүүн Мухаммед Бадей, орлогч Хайрат аль-Шатер нар байгаа аж.
Г.Үжин
Сэтгэгдэл (1)