Өнгөрсөн бямба гарагт Гватемалын нийслэлд олон мянган хүн жагслаа. Тэд Ерөнхийлөгч Отто Пересийг сайн дураараа огцорсон Дэд Ерөнхийлөгчийн адил албан тушаалаа өгөхийг шаардсан байна.
Нийслэлээс гадна 13 хотод өчигдөр энэ шаардлагыг дэмжигчид жагсчээ. Ерөнхийлөгчийг эсэргүүцэгчид “Бохир улстөрчдийн үйл ажиллагааг зогсоохын тулд бид ямар нэг юм хийх зайлшгуй шаарддагатай” гэж үзэж байгаа аж.
Гаалийн татварыг доогуур тогтоож өгсний төлөө төрийн албан хаагчид хахууль авах гэмт үйлдлийн тогтолцоо бий болгосон гэж үзэж Дэд Ерөнхийлөгч Роксана Бальдеттигийн туслах байсан Хуан Карлосыг өнгөрсөн сард прокурорууд буруутгасан байна. Төрийн ажилтнуудын учруулсан хохирол олон сая доллараар хэмжигдэж буй гэнэ. Энэ хэл амнаас үүдэж Дэд ерөнхийлөгчөө сайн дураар огцорч буйг Гватемалын Ерөнхийлөгч Отто Перес энэ сарын эхээр зарласан юм.
Харин Отто Перес жагсаалын дараа ямар нэгэн мэдээлэл хийгээгүй байна.
Г.Үжин